1
Тэрээр 2012 онд өөрийн нөхөр болох АНУ-ын саятан, архитектурч мэргэжилтэй Хэрольд Женнингс (Harold Jennings) гэх эрхэмтэй гэр бүл болсон байна. Сонирхуулж хэлэхд Нонг Нат нөхрөөсөө 39 насаар дүү гэнэ.
2
Харин нэгэн үе насанд хүрэгчдийн киноны од явсан бүсгүй энэ талаар "Нас бол зүгээр л тоо. Чин сэтгэлээсээ залбирал үйлдэж, сүсэг бишрэлтэй байж чадвал бурхан хүн бүрт сайн хань ижил заяадаг юм" хэмээн хэлсэн байна.
3
Нонг Нат өөрийгөө ингэж өөрчлөгдөж чадсаныгаа нөхрийнхөө ач буян хэмээн үзэж байгаа бөгөөд түүний гаргасан зоримог шийдвэр нь эхнээсээ үр өгөөжөө өгч байгаад баяртай байгаа гэнэ.
4
Түүний хувьд нөхөртөө тавих хайр халамжаа өөрсдийнх нь харилцааны хамгийн чухал хэсэг гэж үздэг бөгөөд хамтдаа авахуулсан зургаа сошиал сувгуудаар тавьж, хайр сэтгэл ямар агуу зүйл болохыг харуулах дуртай аж.
5
"Бусдад тусламжийн гараа сунгаж, өглөг өгөх нь буянтай ажил юм. Би хийдэд явж, тэндээс бусдыг хайрлан энэрч, уучлахын ач утсыг ойлгож авсан" гэж Нонг Нат өөрийнхөө өөрчлөгдсөн сэтгэгдлээс хуваалцсан байна.
6
Насанд хүрэгчдийн кинонд тоглож байх үеийн Нонг Нат гэх бүсгүй одоо бүрмөсөн байхгүй болсонд түүний нөхөр болон тэрээр өөрөө маш их баяртай байгаа аж.
7
Тэр ч үүднээсээ буддын шашинтан болсон бүсгүй өнгөрсөн амьдралдаа хийсэн бүхнээ алдаа байсан хэмээн үзэж, дахин энэ алдааг давтахгүй гэж өөртөө амласан гэнэ.
8
Тайланд улс нь борлуулагдаж буй насанд хүрэгчдийн киноны тоогоороо Ази тивд Япон улсын дараа хоёрдуугаар байранд ордог байна.
9
Нонг Нат бүсгүйн хамгийн сүүлийн насанд хүрэгчдийн кинонд тоглох үедээ авахуулсан зураг...
10
"Буддын шашин намайг өөрчилсөн. Харин би өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчилсөн. Би одоо маш их жаргалтай байна" гэж тэрээр хэлсэн юм.
Түүний инстаграм хаяг: www.instagram.com/natkejsarin