1
Шүдээ тогтмол угаах
Та өглөө, оройдоо шүдээ тогтмол угааж цэвэрлэх хэрэгтэй. Боломжтой бол хоол идсэний дараа байнга угаах ёстой юм. Ингэснээр шүдэнд өвчлөл үүсгэгч бактери амны хөндийд наалдахаас урьдчилан сэргийлэх боломжтой билээ.
2
Зөөлөн үстэй шүдний сойз
Аль болох зөөлөн үстэй шүдний сойзыг сонгож хэрэглээрэй. Хатуу үстэй сойз нь шүдийг угааж цэвэрлэх бус улам гэмтээж байдаг юм. Мөн та сард 2-3 удаа сойзоо сольж байх хэрэгтэй төдийгүй ингэснээр элдэв халдвар, бактерийг шүдэнд наалдаж, үржихээс сэргийлж, таныг эрүүл, бат бөх, цагаан шүдтэй болгох аж.
3
Оо түрхэх
Оо нь амны хөндийн эрүүл мэндэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг билээ. Та фтортой оог сонгож, шүдээ угаах ёстой төдийгүй сонгосон оо тань шүдэнд сайн нөлөөтэй эсэхийг сайтар судлаад үзээрэй. Сойзонд оо түрхэхдээ бага зэргийг шахаж, шүдээ угаана. Хэт их оогоор шүдээ угааснаар тус биш ус болж, амны хөндийг гэмтээдэг байна.
4
Шүдээ угаах
Шүдээ сойзоор хэт дарж угаах гэсний хэрэггүй. Зөөлөн боловч сайн угааснаар шүдийг хамгаалж, цэвэрлэх бөгөөд буйлыг гэмтээхгүй аж. Эхлээд шүдний гадна талыг дээрээс доош чиглэлтэй угаана. Дараа нь дотор талуудыг нэг бүрчлэн сайтар угааж, цэвэрлээрэй.
5
Ам зайлагч
Хэрэв та хэрэгтэй гэж үзвэл шүдээ угаасны дараа ам зайлагчаар амаа зайлж, цэвэрлэж болно. Үүний оронд ус ч байж болох юм. Ам зайлагч нь амны хөндийд нуугдсан бактерийг устгаж, шүдийг бат бөх болоход тусладаг билээ. Хэрэв хоол идсэний дараа амаа угаахыг хүсэх боловч шүдний сойз байхгүй тохиолдолд ам зайлагчийг ашиглаж, бактерийг устгаж болно.
6
Шүдээ цэвэрлэх
Та хоол, амттан гэхчлэн ямар нэгэн зүйл идсэний дараа шүдээ зориулалтын утсаар цэвэрлэж хэвшээрэй. Энэ нь мөн л амны хөндийн аюулгүй байдал, шүдний бат бөх чанарыг хамгаалах үүрэгтэй юм. Та шүдээ угаасан байлаа ч гэсэн утсаар цэвэрлэхэд буруудах зүйлгүй.
7
Шүд цэвэрлэх утасны хэмжээ
Шүд цэвэрлэх утасны хэмжээ 18 инч буюу 45 см-ээс хэтрэхгүй байх ёстой. Үүгээр та шүдээ цэвэрлэж, сэнгэнэсэн сайхан мэдрэмжийг хүртэх болно.
8
Доод шүдээ цэвэрлэх
Цэвэрлэгч утсаа эрхий болон долоовор хуруугаар дарж, нааш цааш хөдөлгөнө. Хэт хүчтэй, дарж үрэхгүй байх хэрэгтэй төдийгүй эс бөгөөс энэ нь буйлыг гэмтээж, үрэвсэл үүсэх гол шалтгаан болдог байна.
9
Дээд шүдээ цэвэрлэх
Долоовор хуруугаа шүдний цаана, эрхий хуруугаа наана байрлуулж, утсаа нааш цааш татаж, шүдээ цэвэрлээрэй.
10
Шүд цэвэрлэгч багаж
Хэрэгтэй гэж үзвэл та шүд цэвэрлэгч багажыг ашиглаж болно. Эдгээр нь шүдний засварт нуугдсан нян, бактери, хоолны үлдэгдэл зэргийг авч, цэвэрлэдэг юм.
11
Чихэр, амттанаас татгалз
Та эрүүл мэнддээ анхаарч, шүдээ хамгаалахыг хүсч байвал чихэр, амттан зэргээс аль болох татгалзах хэрэгтэй. Үнэхээр чихэр идмээр санагдаад тэвчихэд бэрх байвал амандаа удаан хүлхэх биш хурдхан зажилж идээрэй. Жигнэмэг, бялуу зэрэг нь их хэмжээний элсэн чихэр агуулж байдаг тул шүдний дайсан болж хорхойтуулдаг аж. Үүнээс гадна бага ч болов амттан идсэний дараа шүдээ угааж ёстой юм.
12
Хийжүүлсэн ундаанаас татгалзах
Хийжүүлсэн ундаанд агуулагдах фосфорын хүчил нь шүдийг хэврэг, өнгө зүсгүй болгодог. Үүнийг өдөр тутамдаа ууж хэрэглэснээр шүд өвчлөх нь цаг зуурын асуудал болж хувирдаг байна. Харин та үүний оронд цэвэр жимсний шүүсийг сонгоорой.
13
Хүчил ихтэй хүнсний бүтээгдэхүүн
Хүчлийн агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүн нь таны шүдэнд асар их сөрөг нөлөө үзүүлдэг болохыг та мэдэх үү? Энэ нь шүдний пааланг гэмтээж, хорхойтох эх үүсвэр болдог. Ихэвчлэн улаан лооль, нимбэг, зөгийн бал, дарс зэрэгт хүчил их хэмжээгээр агуулагдаж байдаг тул эдгээр хүнсний ногооноос зайлсхийж, татгалзах хэрэгтэй.
14
Ус, цай уух
Кофе, хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй жүүснээс илүүтэй ус, цай зэргийг ууж байгаарай. Энэ нь шүдний эрүүл ахуйг хангаж, өвдөж, муутахаас сэргийлж байдаг. Хүн өөрт хэрэгтэй фторын 70 орчим хувийг уснаас авч байдаг бөгөөд энэ нь шүдэнд онцгой сайн нөлөөтэй билээ.
15
Амин дэмээр баялаг хүнс хэрэглэх
Амин дэмээр баялаг хүнсний ногоо нь шүлс ялгаруулалтыг ихэсгэж байдаг. Харин шүлс нь амны хөндийн бактери, нян зэргийг устгаж, сэргийлдэг билээ. Лууван, алим, цоохор майлз зэрэг амин дэмээр баялаг хүнсийг идэснээс 20 минутын дараа шүлс ялгарч эхлэх бөгөөд энэ нь амны хөндий цэвэрлэгдэж байгаагийн илрэл юм.
16
Сүү, сүүн бүтээгдэхүүн идэх
Та өдөр тутамдаа сүү, сүүн бүтээгдэхүүнийг идэж хэвшээрэй. Энэ нь шүдэнд онцгой сайн нөлөөтэй бөгөөд бат бөх, цагаан болгож байдаг. Учир нь сүү нь кальциар баялаг төдийгүй эрүүл хүнс тул таны заавал сонгох ёстой бүтээгдэхүүн аж.
17
Чихэргүй бохь зажлах
Бохь зажилснаар амны хөндийн эрүүл байдлыг тэнцвэржүүлдэг шүлсний булчирхай идэвхжиж эхэлдэг. Мөн энэ нь хоолны үлдэгдэл, бактерийг устгаж байдаг тул хоол идсэний дараа 5-10 минут зажлахад хангалттай. Харин хэт удаан зажлих нь сөрөг үр дүнд хүргэж ч мэднэ. Хамгийн гол нь чихэргүй бохийг сонгох ёстой гэдгийг мартуузай.
18
Амны хөндийн цацлага
Амны хөндийн цацлага, үнэр дарагч нь танд таатай сайхан мэдрэмжийг хайрлахаас гадна амыг ариутгадаг. Мөн энэ нь ам хуурайшиж, хатахаас сэргийлэх төдийгүй шүдэнд ч онцгой нөлөөтэй бүтээгдэхүүн билээ. Харин үүнийг тогтмол хэрэглэх нь буруу бөгөөд зөвхөн шаардлагатай тохиолдолд бага хэмжээтэйг цацаж хэрэглэнэ.
19
Шүдний эмчид үзүүлэх
Шүдээ өвчлөхөөс хамгаалах хамгийн шилдэг арга бол эмчид тогтмол үзүүлэх юм шүү. Дор хаяж жилд 2 удаа эмчид үзүүлж, бүх зүйл зүгээр байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Энэ нь таны эрүүл, асуудалгүй шүдтэй байх гол түлхүүр билээ.
20
Эмчээс зөвлөгөө авах
Дээр дурдсан аргуудыг хэрэглээд үр дүнд хүрэхгүй шүд тань өвчлөөд байвал эмчээс зөвлөгөө хүсч, эм, тариа хэрэглээд үзээрэй.