Нимгэн дугуй ийм аюултай

"TyreSafe" сайтын зүгээс нэгэн цагаа олсон зөв туршилтыг хийжээ. Энэ видеог 360 хэмээр хийж өгсөн тул хажуу машины тоормослох зайг хянах боломжтой юм. Бичлэгийг үзээд жолооч бүр өөрийн болон өрөөлийн аюулгүй байдалд тун няхуур хандана гэдэгт итгэлтэй байна. Тус бичлэгт хээ нь гүйцсэн буюу газартай тулах хэсгээрээ 1.6 мм гүнтэй болсон хуучин дугуйг шинэ дугуйтай нойтон зам дээр харьцуулалт хийсэн юм.

Нимгэн дугуй ийм аюултай

Туршилтыг хийхэд үйлдвэрлэгчийн заасан хийн даралт, ижил хурд, ижил зайнаас тоормос гишгэх үйлдлийг хийж өгсөн. Үр дүнд нь муу дугуйтай нь 14 метр хол зайг илүү туулжээ. Учир нь дугуй зам 2-ийн хооронд усан давхарга үүсэж түүн дээр тэшүүрээр гулгаж байгаатай л ижил зүйл болсон байна.

Тиймээс өөрийн амьдралыг битгий золигт гаргаарай. Машин юун дээр явдаг вэ гэвэл дугуйн дээр л явдаг юм шүү. Энэ чухал эд ангид өөрийгөө хуурч хуучин дугуй, хээ нь элэгдсэн дугуйг битгий ашиглаарай.

Хамгийн сүүлд нь аюулгүй дугуй, аюулгүй амьдрал. Сар бүр дугуйн хий, хээ, ерөнхий байдлыг нь магадлан шалгаж байгаарай.

Зүүн дээд булангийн удирдлагаар дүрсийг хөдөлгөх боломжтой

Эх сурвалж: www.cardoctor.mn

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()