“BMW 5” цувралын 2017 оны шинэ загварыг танилцуулж байна

Автомашин сонирхогч хэрэглэгч нартаа зориулж дэлхийн алдарт BMW компанийн 2017 онд худалдаанд гарах шинэ цувралыг танилцуулж байгаадаа таатай байна. Энэ жил тус компанийн BMW 5 цуврал нь G30 кузовтойгоор гарч байгаа бөгөөд 7 цувралын хийцээс санаа авч ашигласан нь харагдаж байна. Ингээд автомашин сонирхогчдийг алмайруулаад амжсан гайхалтай төмөр хүлэгтэй хамтдаа танилцъя.

“BMW 5” цувралын 2017 оны шинэ загварыг танилцуулж байна

1 ДОЛОО ЦУВРАЛААС ӨВЛӨГДСӨН

Гадна талаасаа өргөн хийцийн их гэрэл болон голын сараалжтай болж ирсэн. Ингэснээр их том юм шиг гадна талаасаа харагдах болсон. Яг л 7 сери шиг.

ДОЛОО ЦУВРАЛААС ӨВЛӨГДСӨН

2 ИЛҮҮ МӨЛГӨР

Салхины эсэргүүцэл 10%-аар багасаж чадсанаар өмнөх загвараас 0.22 коэффициент салхи сөрөх чадвар нэмэгдсэн. Үүнд урд нүүрийн цаана байрлах халхавч их тус болж байгаа гэнэ. Тус идэвхтэй халхавч нь хөдөлгүүрийн хэсэгт хөргөлт шаардлагатай үед онгойж эсвэл хаагддаг л гол учир оршиж байгаа.

ИЛҮҮ МӨЛГӨР

3 ХӨНГӨН

Өмнөх загвараас 100 кг хөнгөн болсон. Үүнд маш их хэмжээний хөнгөн цагаан, сайжруулсан төмөр болон магни тусалсан аж. Мөн зарим нэгэн эд ангийн жинг хөнгөлж чадсан нь тун үр дүнтэй байсан байна. Үүнд зогсоолын тоормосны механизмыг хойд тоормосонд шингээж өгсөн зэрэг зүйлс багтана. Ингэснээр 2 кг орчим хэмнэх болсон. Бас бус зүйлс олон бий...

ХӨНГӨН

4 ИДЭЛТ БАГАТАЙ ХӨДӨЛГҮҮР

530i хувилбар нь 2.0 литрийн 4 цилиндртэй бензин хөдөлгүүртэй. Ингэснээр 5.4л/100км зарцуулалттай байх аж. Харин байгаль эхдээ хайртай жолооч нарт 530e хувилбарыг санал болгож байгаа. Тус загварт 2.0 литрийн 4 цилиндртэй турбо бензин+цахилгаан хөдөлгүүрийг шингээж өгчээ. Ингэснээр 2.0л/100км зарцуулах гэнэ. Харин дизель 520d хувилбарт 2.0 литрийн 4 цилиндртэй турбо хөдөлгүүрийг ашигласан. Зарцуулалт нь 3.9л/100км байх гэнэ. Гэхдээ энэ бол үйлдвэрлэгчийн заасан, тэдний циклээр хийгдсэн тест гэдгийг бүү мартаарай. Манайд хэрвээ орж ирвэл 2-2.5 дахин нэмэгдэх нь тодорхой.

ИДЭЛТ БАГАТАЙ ХӨДӨЛГҮҮР

5 ХҮЧТЭЙ ХУВИЛБАР

Дээр хэмнэлттэй хувилбарыг санал болгосон. Харин энэ удаад хүчний хувилбарыг санал болгоё. 540i нь 3.0 литрийн турбо 6 цилиндртэй. M550i нь 4.4 литрийн хос турбо V8 хөдөлгүүр+бүх дугуйн хөтлөгчтэй. 530d н; 3.0 литрийн турбо 6 цилиндртэй дизель хөдөлгүүртэй. 100-д 4.5 л иднэ гэнэ дээ...

ХҮЧТЭЙ ХУВИЛБАР

6 ЗАЛГУУР

Араа солих дуртай юу? харамсалтай нь механик сонголт бүх хувилбарт байхгүй. Зөвхөн 520d хувилбарт 6 шатлалт механикийг санал болгоод бусдад нь 8 шатлалт автоматыг санал болгож байна. Мөн анх удаа M550i V8 хувилбарт xDrive бүх дугуйн хөтлөгч системийг санал болгож байна. Ингэснээр үнэ болон жин нэмэгдэнэ гэхдээ хурд авалт болон жолоодлого илүү сайжирна.

ЗАЛГУУР

7 ХАГАС АВТОМАТ ЖОЛООДЛОГО

Герман машин болсон л хойно шинэ технологийг нэвтрүүлэхээ мартаагүй. Түүнд жолоочид туслах хагас автомат системийг суулгаж өгсөн. Мөн бүх хувилбарт БМВ-ийн Мэргэжлийн медиа гэж нэрлээд байгаа системийг суулгаж өгсөн. Үүний ачаар хурууны үзүүрээр зарим зүйлсийг удирдах боломжтой болж байна. Мөн Driving Assistance Plus багц хийлгэвэл эгнээ байр солих зэрэгт анхааруулга өгдөг нэмэлт функцууд суурилагдана.

ХАГАС АВТОМАТ ЖОЛООДЛОГО

8 ОНЦЛОГ ЗҮЙЛС

Компьютер тоглоом шиг л дүрсний чанар сайжирсан гэнэ дээ. Өмнөх загвараас 70% дэлгэц нь томорч илүү нягтралтай болсон гэнэ. Салонд болохоор Bowers & Wilkins дууны систем, Car-to-X аппликэйшн, удирдлагаар удирдах боломж зэрэг 7-цувралаас авсан зүйлс нэлээд олон байна.

ОНЦЛОГ ЗҮЙЛС

9 ХУГАЦАА

Үйлдвэрлэлийг 11 сараас эхлүүлэх бөгөөд 2017 оны 2 сараас борлуулалт эхэлнэ. М5 буюу хүчирхэг хувилбар нь 2017 оны сүүлээр гарна гэдгийг ямар ч байсан одоогоор мэдээд байна. 

ХУГАЦАА

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

Эх сурвалж: www.cardoctor.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()