1
Зендаяа (Zendaya)
Нэрт жүжигчин бүсгүй өнгөрөгч амйшгийн баярт өвөрмөц төрхийг бүрдүүлэн оролцжээ. Түүний хувиралтыг төгс хэмээн нэрийдэж болохуйц аж.
2
Парис Жейксон (Paris Jackson)
Попын хаан гэгддэг Майкл Жейксон (Micheal Jackson)-ийн охин Парис өвөрмөц, этгээд сонин хувцсаар гангарчээ. Түүнийг харсан хүмүүс лусын дагинатай андуурсан гэнэ.
3
Кайли Женнер (Kylie Jenner)
Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайли өвөрмөц содон төрх, өнгө алагласан байдлаараа залуусын дунд алдартай. Харин тэрээр Халлоуэний баярт зориулан дуучин Кристина Агилера (Christina Aguilera)-г дуурайн хувирсан аж.
4
Деми Ловато (Demi Lovato)
Үзэсгэлэнт дуучин бүсгүй тус баярт зориулан Дорати охин болжээ. Түүний энэхүү төрх өөрт нь дэндүү сайхан зохисон байна.
5
Кети Перри (Katy Perry) болон Орландо Блүүм (Orlando Bloom)
Алдарт хосууд аймшгийн баярын үеэр хамтдаа багагүй хугацааг хөгжилдөн өнгөрүүлжээ. Тэдний хувьд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Хиллари Клинтон болон ерөнхийлөгч асан Билл Клинтон нарын дүрд хувирсан ажээ.
6
Шей Митчелл (Shay Mitchell)
Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй халуухан байкер болж, олныг гайхшруулжээ.
7
Нина Добрев (Nina Dobrew)
Гайхалтай гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа гайхагдсан Нина Добрев өөрийн сайн найз Лане Чикийн хамтаар Оскарын шагнал хүртсэн Леонардо ДиКаприогийн “Revenant” киноны дүрд хувирсан байна. Тэдний энэхүү хувиралт хамгийн шилдэг хэмээн нэрлэгдсэн аж.
8
Зои Кравиц (Zoe Kravitz)
Авьяас чадвар нь ундарсан жүжигчин бүсгүй өхөөрдөм гүнжийн дүрийг бүтээж, хүн бүхний харааг булаасан юм.
9
Кортни Кардашьян (Kourtney Kardashian)
Кардашьяний гэр бүлийн гишүүн болох үзэсгэлэнт Кортни цус сорогчийн дүрд хувирч олон хүнийг айлгасан сурагтай.
10
Ариель Винтер (Ariel Winter)
Хүчирхэг байдал, хөөрхөн төрхөөрөө алдартай жүжигчин Ариель халуухан туулайны дүрд хувирч, залуусын харцыг булаагаад амжсан гэнэ шүү.
11
Кайли Женнер (Kylie Jenner) болон Тайга (Tyga)
Алдарт хосууд өвөрмөц төрхийг бүрдүүлж, хамтдаа баяраа тэмдэглэсэн байна.
12
Луна (Luna)
Нэрт дуучин Жон Леженд (John Legend) болон Крисси Тэйгэн (Chrissy Teigen) нарын бяцхан гүнж Луна хүн бүрийн идэх дуртай Хот Дог болжээ.
13
Хейли Балдвин (Hailey Baldwin)
Төгс гоолиг биеийг нэрийн хуудас болгосон загвар өмсөгч Хейли аймшигт туулай болж хувирчээ. Танд түүний хувиралт таалагдаж байна уу?
14
Мэрайя Кэри (Mariah Carey)
Гайхалтай хоолойны цар хүрээ, хүчирхэг төрхөөрөө алдаршсан дуучин Мэрайя гэр бүлийн хамтаар аймшгийн баярт зориулан олон дүрүүдэд хувирцгаажээ.
15
Хэлсей (Halsey)
Дуучин Хэлсейгийн тухайд сахиусан тэнгэр болж, гоо сайхан төрхөө бусдад гайхуулаад амжсан байна.
16
Зара Ларссон (Zara Larsson)
Залуухан, халуухан дуучин бүсгүй хүчирхэг эрслэнгийн дүрд хувирчээ. Түүний хувцаслалт болон нүүрний хувиралт үнэхээр төгс харагдах ажээ.
17
Перри Эдвардс (Perry Edwards)
"Little Mix" хамтлагийн гишүүн, үзэсгэлэнт Перри үлгэрийн баатрын дүрийг бүтээж, хүчирхэг төрхөөрөө хүн бүхнийг алмайруулсан аж.
18
Тэйлор Лаутнер (Taylor Lautner)
Авъяаслаг кино жүжигчин залуу энэ жилийн баяраар Олимпийн усанд сэлэлтийн төрлийн тамирчин Райан Лохте (Ryan Lochte)-ийн дүрд хувирчээ.
19
Парис Хилтон (Paris Хилтон) болон Софиа Ричи (Sofia Richie)
Цахим ертөнцийг нэг хэсэг шуугиулаад амжсан Парис Хилтоны хувьд "Alice in Wonderland" буюу "Алиса гайхамшгийн оронд" киноны гол дүрийн охины дүрд хувирсан бол Софиа уралдааны машины жолооч шиг хувцасласан байна.
20
Кортни Кардашьян (Courtney Kardashian)
Кардашьяний эгч дүүсийн хамгийн дарууханд тооцогддог тэрээр араг ясан чөтгөрийн дүрд хувирахыг илүүд үзжээ.
21
Хлое Кардашьян (Chloe Kardashian)
Харин Хлоеийн хувьд Кармен Сан Диего (Carmen San Diego) болсон байна.
22
Кэти Пэрри (Katy Perry)
Нэрт дуучин бүсгүй маань 1950-иад оны стилээр хувцаслажээ.
23
Кэйт Хадсон (Kate Hudson)
Харин жүжигчин Кэйт 1950-иад оны үед оюутан залуусын ид моодонд орж байсан хувцаслалтийг илүүд үзсэн байна.
24
Хейли Балдвин (Hailey Baldwin)
Өнөө цагийн хамгийн шилдэг загвар өмсөгчдийн нэг Хейли цыган бүсгүйн дүрд хувирчээ.
25
Эмили Ратаяковски (Emily Ratajkowski)
Олон залуусын харцыг булаасан загвар өмсөгч бүсгүй Клеопатрагийн дүрд хувирахыг эрхэмлэжээ.
26
Келли Сойер (Kelly Sawyer) болон Жессика Альба (Jessica Alba)
Тэд хамтдаа "Absolutely Fabulous"-ийн Пэтси (Patsy) болон Эдина (Edina)-ийн дүрд хувирсан байна.
27
Эмма Робертс (Emma Roberts)
Араг яс шиг харагдахаар нүүр будалтаа хийлгэх нь түүнд сонирхолтой санагдсан бололтой.
28
Элизабет Бэнкс (Elizabeth Banks)
Жүжигчин бүсгүй Майа Уоллес (Mia Wallace)-ийн дүрд хувирч, нүүр будалтаа хийлгэсэн байна.
29
Халле Бэрри (Halle Berry)
Жүжигчин Халле яг араг яс шиг харагдаж байгаа биз?
30
Марта Стюарт (Martha Stewart)
Түүнийг зомби болж хувирсан сувилагч болно гэж хэн санах билээ.
31
Ванесса Хадженс (Vanessa Hudgens)
Дуучин, жүжигчин бүсгүй, мэрэг төлөгчийн дүрд хувирчээ.
32
Алессандра Амброзио (Alessandra Ambrosio)
"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэрт Жессика Раббит (Jessica Rabbit)-ийн дүр зохиж байгаа биз?
33
Марк Жэкобс (Marc Jacobs) болон Чар Дефранческо (Char Defranchesco)
Олны танил эрхмүүдийн төлөөлөл фитнессийн тамирчдын дүрд хувирахаар шийджээ.
34
Герберийнхэн (Gerber Family) болон Синди Кроуфорд (Cindy Crawford)
Тэд хамтдаа панк стильтэй залуус болцгоож, нэгэн үдшийг доргио өнгөрөөсөн байна.
35
Кендалл Женнер (Kendall Jenner)
"Victoria's Secret's"-ийн өнгийг тодорхойлж байгаа өсөх ирээдүйтэй загвар өмсөгчдийн нэг тэрээр хэн нэгний дүрд хувирахаас илүүтэй янаг төрх гаргахыг илүүд үзжээ.
36
Женнифер Лопез (Jennifer Lopez)
Урлагийн салбарын хатан хаан гэгддэг алдарт дуучин Женнифер Лопез өөрийн амраг хайрт Каспер Смарт (Casper Smart)-ийн хамтаар сонин содон төрхийг бүрдүүлсэн байна.
37
Ким Кардашьян (Kim Kardashian)
Реалити шоуны од алдарт Кимийн тухайд лусын дагина болон хувирч, олны нүдийг хужирлажээ.
38
Бейонсе (Beyonce) болон Жей Зи (Jay Z)
Попын хатан хэмээгддэг гайхалтай дуучин бүсгүй нөхөр болох реппер, продюсер Жей Зи болон бяцхан охиныхоо хамтаар эртний язгууртан, ноёд хатдын дүрийг амилуулсан аж.