1
Гитлер бүхэл бүтэн мансууруулах бодисны үйлдвэртэй байсан
Дэлхийн I дайн дуусмагц Гитлер эмийн үйлдвэр байгуулахыг зорьсон бөгөөд энэ нь ч үр дүнгээ өгч, дэлхий дээрх цор ганц олон төрлийн эм болон мансууруулах бодис үйлдвэрлэдэг газрыг барьж чадсан байна. Уг газрыг эмийн үйлдвэр гэж нэрлэдэг ч, ихэвчлэн мансууруулах бодис, морфин, кокайн үйлдвэрлэдэг байжээ. Эдгээр мансууруулах бодисны төрлийн бүтээгдэхүүнүүдийг цэргүүддээ хэрэглэдэг байсан бөгөөд өвчин зовлонг нь мартуулах, эр зориг, сэтгэлийн тэнхээтэй болгох зорилготой байсан гэж эрдэмтэд үздэг байна.
2
Гитлерийн гаргасан мансууруулах бодисны тухай хууль
Гитлерийн хувьд мансууруулах бодисыг хүлээн зөвшөөрдөг байсан бөгөөд дайны цагт хэрэглэсэн нөхцөлд ямар нэгэн ял шийтгэл байдаггүй байсан бол энгийн үед мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдвал ноцтой шийтгэл хүлээдэг байв. Учир нь түүний гаргасан хуулинд дайны үед мансууруулах бодис болон хар тамхины төрлийн зүйл хэрэглэхийг зөвшөөрнө гэсэн заалт байдаг байжээ.
3
Первитин
Первитин гэх бэлдмэлийг Гитлерийн захиалгаар Нацист Германий хамгийн шилдэг докторуудын нэг Фритц (Fritz) зохион бүтээсэн бөгөөд уг бэлдмэл нь одоогийн сэргээш гэх зүйлтэй илүү төстэй болох нь тогтоогдсон байна.
4
Первитинийг цэргүүдэд уулгадаг байсан
Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Гитлер цэргүүддээ мэдэгдүүлэлгүйгээр хоол хүнсэнд нь уг бэлдмэлийг нууцаар хийлгүүлж, идүүлдэг байсан гэх яриа хүртэл байдаг аж. Тийм ч үүднээс дайн тулаанд Герман цэргүүд эцэж, цуцашгүй урагш давшсаар байдаг байсан хэмээн судлаачид үздэг ажээ.
5
Амфетамин бэлдмэл
Германий зохиолч, түүх судлаач Норман Өглер (Norman Ohler) хэлэхдээ Нацист Германий цэргүүд "амфетамин" гэх бэлдмэлийг хэрэглэдэг байсан нь судалгаагаар тогтоогдож байсан гэжээ. Түүнээс гадна Германчуудын Франц улсыг амар хялбар эзлэж авсан гол хүчин зүйл нь уг бэлдмэлийг армийнхаа бүх цэрэгт уулгасантай холбоотой гэж үзсэн байна. Амфетаминыг уусан нөхцөлд нойр хүрдэггүй бөгөөд төдий чинээ цовоо сэргэлэн, эрч хүчээр дүүрэн байдаг гэнэ.
6
Кокайнтай бохь
Германчуудын дайнд ялалт байгуулж байсан бас нэгэн гол хүчин зүйл нь кокайнтай бохь үйлдвэрлэж, цэргүүддээ зажилуулдаг байсан явдал гэнэ. Кокайн нь хүний оюун ухаан, мэдрэлд шууд нөлөөлдөг бөгөөд урагш давшлах, дайрах, дайснуудаа алах, хядах бодлыг Нацист цэргүүдийн толгойнд оруулдаг үйлчилгээтэй байжээ. Тэдний хувцсан дотор энэ төрлийн бохь хэдэн арваараа байдаг байсан бөгөөд дайн тулаанд орохын өмнө уг бохийг зажилдаг байсан аж.
7
Доктор Морелл (Dr. Morell)
Гитлерийн мансууруулах бодис ашиглах хүсэл сонирхлыг бодит амьдрал дээр хэрэгжихэд хамгийн том тус хүргэсэн эрхэм бол Доктор Морелл байсан юм. Түүний хувьд физикийн шинжлэх ухаанд төгсөрсөн нэгэн байснаас гадна Гитлерийн өвчнийг эдгээж, нэр хүндтэй болсон юмсанж.
8
Мансууруулах бодисны коктэйл
Мансууруулах бодисны нөлөө өөрийнх нь бодож байсанчлан эерэг гарч байсан учраас Гитлер, доктор Морелл болон Фритц нарт нэгэн шинэ даалгавар өгсөн нь мансууруулах бодисны коктэйл хийлгүүлэх явдал байв. Гэвч тэрээр үүнийг зөвхөн өөртөө зориулан хийлгэхээр шийдвэрлэж байсан гэдэг.
9
Гитлерийн үхэл
1944 онд Германд хэд хэдэн томоохон бөмбөгдөлт болоход мансууруулах бодисны үйлдвэр тэр чигээрээ сүйрсэн бөгөөд энэ үеэс эхлэн бэлдмэлгүй болсон Нацистууд Зөвлөлт, АНУ, Франц, Английн цэргүүдийн өмнө хүчин мөхөсдөхөд хүрсэн аж. Дэлхийн II дайнаас үүдэлтэй зарим олон хэргүүдийн зангилаа одоог хэр нь тайлагдаагүй байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Гитлерийн үхэл юм. Түүнийг эхнэр Эва Браун (Eva Braun)-ийн хамт амиа хорлосон гэж ярьдаг хүмүүс байдаг бол зарим нь хэт их мансууруулах бодисонд донтсон учраас үхсэн гэж үздэг байна.
10
Доктор Мореллийн азгүй гэмээр үхэл
Гитлерийн үхлийн дараа доктор Морелл амь мултарч дөнгөсөн хэдий ч, удалгүй Америк цэргүүдэд олзлогдож, хэрцгийгээр амь насаа алдсан гэж үздэг байна. Тухайн үед Германчууд хэдийгээр дайнд ялагдсан ч гэлээ, олон удаагийн дайн тулаанд ялалт байгуулж, дэлхийг өөрсдийн болгох тэрхүү хүсэл мөрөөдөлд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулж, цэргүүдийг бэлдмэлээр хангадаг байсан эрхмийг доктор Морелл хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг байжээ.
Таны бодлоор Нацист Германчууд яагаад дэлхийн II дайнд ялагдсан юм бол? Бидэнтэй бодлоо хуваалцаарай.