Амьдралдаа сэтгэл хангалуун байх 15 шалтгаан

Өөрийгөө азгүй, арчаагүй амьтан гэж бодох, мэдрэх хэтэрхий амар хялбар юм. Амьдралаас уйдаж, бүх зовлонг нуруундаа үүрч яваа мэтээр үзэх явдал бидэнд өдөр бүр тохиолдож, сэтгэл гутрал, бухимдалд оруулдаг билээ. Гэхдээ та энэ бүхнийг өөр өнцгөөс харж үзсэн үү? Таниас илүү зовж зүдэрч яваа маш олон хүн дэлхий дээр амьдардаг бөгөөд таны амьдрал, байгаа байдал тэдний хувьд мөрөөдөл мэт байдаг аж. Иймд амьдралдаа сэтгэл хангалуун байх шалтгаануудыг дуулгая.

Амьдралдаа сэтгэл хангалуун байх 15 шалтгаан

1 Гэр оронтой

Өөрийн гэсэн гэр оронтой байна гэдэг маш том аз, бахархууштай зүйл юм шүү. Гадаа гудамжинд хонох дээрээ тулаагүй, гэрээсээ хөөгдөж, айлд толгой хорогдоогүй бол та өөрийгөө хамгийн аз жаргалтай нэгэн хэмээн бодож байх хэрэгтэй. Заавал тансаг сайхан, том байшин, орон сууц биш жижиг гэлтгүй халуу дүүгэсэн гэртэй байгаадаа талархаж амьдраарай. 

Гэр оронтой

2 Идэх хоолтой

Идэх хоолгүй бол та хэр удаан амьд явах вэ? Юу идэж байгаадаа бус ямартай ч өлсөхгүй явж байгаа тань азтай хэрэг шүү. Магадгүй та тансаг үнэтэй хоол биш хуушуур, пирошкиг өдөр тутамдаа иддэг байж болно. Гэхдээ таны оронд тус хоолыг идэхийг хичнээн хүн хүсч, хичнээн хүн өлсгөлөнгөөс болж хорвоогоос хальж байгааг мэдэх үү? Энэ нь таныг таарсан бүхнээ идээд яв гэсэн үг биш төдийгүй бусдад хэт атаархаж, өөрийгөө дор үзэж, өрөвдөхөө болих хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм. 

Идэх хоолтой

3 Эрхэлсэн ажилтай

Хэрвээ та одоо эрхэлж буй ажилдаа сэтгэл хангалуун бус, өдөр бүрийг стресстэй өнгөрүүлдэг бол одоо өөр өнцгөөс харах цаг хэдийн болжээ. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө цагт ямар ч байлаа гэсэн ажилд орж чадсан гэдэг бол амжилт юм. Та цалин авч, өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, нэг түвшнээс ахиж, ямагт дээш тэмүүлж байгаа гэдгээ бодолцож үзэх хэрэгтэй. Хэдий ажлын хамтрагчид, захиралтайгаа таагүй уур амьсгалтай байдаг боловч үүнээс зугтах биш нүүр тулж асуудлыг шийдвэрлээрэй. Үүнээс гадна ажлын ачааллыг өөрийгөө хөгжүүлэх гарц гэж ойлгож, цаг тутамд гомдоллох биш үүний ашигт талыг хараад нэг үзээрэй.

Эрхэлсэн ажилтай

4 Өнгөрснөөс суралцсан

Та өнгөрсөн амьдралдаа алдаа гаргаж, үүндээ байнга гутарч явдаг бол наашаа анхаарлаа хандуулаарай. Ямар нэгэн зүйлийг хийсэн, туршсан хүн л алдаа гаргадаг. Юу ч хийгээгүй бол яаж алдаа гаргах билээ. Иймд та ямартай ч аливааг хийх гэж оролдсон, зүтгэсэн гэдгээрээ бахархаж, өнгөрснөөс суралцаж, ирээдүй өөд итгэл төгс алхаарай. Өмнө алдсан туршлага нь таны ирээдүйг улам бүр гэрэлтэй, амжилттай байлгах болно. 

Өнгөрснөөс суралцсан

5 Боловсролтой

Та бакалавр, магистр, доктор, бүрэн дунд, бүрэн бус дунд, бичиг үсэг тайлагдсан гэхчлэн ямартай ч тодорхой хэмжээний боловсролтой гэдгээрээ бахархах хэрэгтэй. Заавал өндөр дээд боловсролтой хүмүүс амжилтанд хүрнэ гэдэг утгагүй зүйл бөгөөд та ердөө л өөрийн мэргэжил, ажилдаа л гаргууд байхад хангалттай. Малчин байлаа гэхэд малд нүдтэй, ажилч хичээнгүй байхад мал сүргээ 1000 давуулан өсгөж, хөрөнгө мөнгөнд умбаж амьдрах боломжтой. Харин их сургуулийн диплом барьсан хоосон толгойтой залуус бусдын дор ажилласаар насыг барж, хурааж хуримтлуулсан зүйлгүй дуусах нь бий. Тиймээс боловсролдоо сэтгэл гутарч, ичихийн оронд өөрийн мэргэжил, ажилдаа эзэн нь бай.

Боловсролтой

6 Зорилготой

Хэрвээ танд ямар нэгэн зорилго, хүрэхсэн гэж хүсдэг тэмүүлэл байдаг бол өөрөөрөө бахархаж болно. Мөрөөдөлгүй хүн бол хий хоосон савтай адил бөгөөд тэдний амьдрал ямар ч утга учиргүй өдөр хоногийг өнгөрүүлдэг гэсэн үг юм. Харин та бол өөрийн гэх зорилготой, мөрөөдөлтэй, түүндээ хүрэх чин хүсэлтэй. Энэ чинь амьдралын хамгийн гол зүйл юм шүү. Зорилгодоо хүрэх гэж хэдэн удаа алдаж, унасан байх тань хамаагүй гол нь ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсч байгаа тань бахархууштай аж. 

Зорилготой

7 Анхаарлаа хандуулах зүйлтэй

Тухайн зүйл нь юу ч байсан хамаагүй анхаарлаа хандуулж, аз жаргал авч чаддаг бол та азтай хүн. Жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрч чадаж байна гэдэг гайхалтай зүйл бөгөөд хөрөнгө мөнгийг уул овоо мэт цуглуулсан боловч үргэлж уур бухимдал, хэрүүл тэмцэл, уйтгар гунигтай ороолцолдож явдаг хүмүүс дэндүү олон билээ. 

Анхаарлаа хандуулах зүйлтэй

8 Амьдралаасаа хэрэггүй хүмүүсээ гаргасан

Хайртай хүнээсээ салсан, хагацсан хэмээн гутрах хэрэггүй. Үнэхээр тэр хүн танд таарч тохирохгүйн улмаас салсан бол харин ч баярлах хэрэгтэй юм. Үргэлж муудалцаж, үзэл бодол зөрөлдөх хосууд олон байдаг. Энэ нь тэдэнд аз жаргалыг мэдрүүлэх бус эсрэгээрээ дарамт болж байдаг билээ. Харин ганц олдох амьдралаа таарахгүй, тохирохгүй нэгэнтэй өнгөрүүлэх нь дэндүү харамсалтай. Зүгээр л өөрийн мэдрэмжээ дагаж, холдон одох нь зөв шийдвэр болох талтай. Ингэснээр та илүү эрх чөлөөтэй, амар тайван болох төдийгүй өөрөө өөрөөсөө аз жаргалыг амталж, амьдралыг цоо шинэ өнцгөөс харах болно.

Амьдралаасаа хэрэггүй хүмүүсээ гаргасан

9 Эрүүл

Амьдралаас авч болох хамгийн сайхан бэлэг бол эрүүл мэнд юм. Өвчин зовлонгүй, эрүүл энх амьдарч байгаадаа өдөр бүр талархаж байх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй, ертөнцийг харж, сонсож чадахгүй, сэтгэлдээ гомдол тээж, өдөр бүр үхэлтэй тэмцэх хүмүүс хичнээн их гээч. Тэдний цор ганц хүсэл нь бусад шиг эрүүл энх байх бөгөөд тэдний хүслийг өөртөө цогцлоосон нэгэн нь тус үнэт зүйлсээ анзааралгүй гомдож туниж явах нь харамсалтай. 

Эрүүл

10 Найз нөхөдтэй

Хүнд хэцүү үед урмын үгс хайрлаж, сэтгэлийн дэм болдог сайн найзуудтай хүн бол хамгийн баян хэмээгддэг юм. Аз жаргал, баяр хөөрийг мэдрүүлэгч алт шиг найздаа үргэлж талархаж, хайрлаж яваарай. 

Найз нөхөдтэй

11 Айх зүйлгүй

Хөрөнгө чинээ ихтэй, алдар нэртэй хүмүүс үүнийгээ бусдад алдахвий гэхээс үргэлж эмээж, айдас дунд амьдардаг билээ. Харин эгэл жирийн хүмүүс өөрт байгаа үнэт зүйлсээ алдах вий хэмээн айх гэхээсээ илүүтэй хамгаалж, улам бүр сайн сайхан болгох гэж тэмцэж амьдардаг. Энэ нь ч тэдэнд аз жаргалыг бэлэглэж айх зүйлгүй, амар тайван амьдрах боломжыг гаргаж өгдөг билээ. 

Айх зүйлгүй

12 Бусдыг дуурайдаггүй

Магадгүй бусдаас өөр гэдэг үндэслэлээр та урьд өмнө нь ганцаардаж, гадуурхагдаж байсан байж болно. Гэхдээ үүндээ гутарч шаналах бус харин ч сайн сайхан талаас харах хэрэгтэй. Та бол бусдаас тэс өөр, өөрийнхөө ертөнцөд амьдардаг, өөрийн гэсэн үзэл бодолтой нэгэн. Энэ нь хүн бүхэнд заяагаад байдаггүй гайхалтай чанар гэдгийг та мэдэх үү? Тус төрлийн хүмүүс ихэвчлэн амжилтанд хүрч, алдар нэрээ цуурайтуулдаг юм. 

Бусдыг дуурайдаггүй

13 Ямар нэгэн зүйлээс амьд гарсан

Урьд өмнө нь танд аймшигтай хэзээ ч мартаж чадамгүй зүйлс тохиолдож байсан бол мартах гэж хичээлгүй амьдрах урам зориг авах дурсамжаа болгоорой. Учир нь та тэр хүнд бүхнийг даван туулж, өнөөдөр амьд эрүүл саруул байгаадаа талархаж, тэрхүү аймшигт өдрөөс ихийг сурч авах боломжтой. 

Ямар нэгэн зүйлээс амьд гарсан

14 Сайхан сэтгэлтэй

Бусдад чадах чинээгээрээ туслахыг зорьж, сэтгэлээрээ хамт байж чаддаг та бол бурхны урласан төгс бүтээл. Та мундаг хүмүүс шиг эмнэлэг барьж, мөнгө хандивлаж, эд хөрөнгөөр туслаж чадахгүй ч гэсэн тэдний төлөө сэтгэл зовниж, чадах бүхнээ хийж байна гэдэг гайхалтай юм шүү. Үргэлж өөрөөрөө бахархаж, өөрийгөө урамшуулж байгаарай. 

Сайхан сэтгэлтэй

15 Гэр бүлтэй

Аав ээж, хань ижил, үр хүүхэдтэй элэг бүтэн, аз жаргалтай амьдарч байгаа бол та дэлхийн хамгийн азтай нэгэн юм. Хүн бүрт элэг бүтэн байхын жаргал заяагаад байдаггүй тул хайрлаж халамжлах хүнтэй байгаадаа үргэлж талархаж, тэднийхээ төлөө амьдрах хэрэгтэй билээ. 

Гэр бүлтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()