Алдартай сагсчдын тухай цочирдом баримтууд

Сагсан бөмбөг нь олон сая үзэгчидтэй спортын нэг бөгөөд өдрөөс өдөрт тус спортыг сонирхож, хичээллэх залуусын тоо нэмэгдсээр байгаа билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ энэхүү гайхалтай спортын тухай цочирдом баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, сагсан бөмбөгийн спортын сонин хачинаар аялцгаая.

Алдартай сагсчдын тухай цочирдом баримтууд

1 ЛеБрон Жэймс (LeBron James) зүүн гараараа бичиж, иддэг

Сагсан бөмбөгийн нэрт тамирчин Леброн Жеймс (Lebron James) нь хамгийн шилдэг, олон талт тоглолттой тамирчин хэмээгддэг билээ. "Хаан Жеймс"-ийг зогсоож чадах тоглогч гэж тун ч ховор. Биеийн хүч, олон талт тоглолт, ур чадвар гээд дутуу зүйл нэгээхэн ч үгүй. Тэр ч бүү хэл хоёр гарынхаа аль альнаарнь тоглож чаддаг байна. Тэрээр юм идэж, бичихдээ зүүн гараа ашигладаг бол сагс тоглохдоо ихэвчлэн баруун гараа ашигладаг. Гэхдээ тэр зүүн гараараа ч гайхалтай тохолт хийдэг билээ.

ЛеБрон Жэймс (LeBron James) зүүн гараараа бичиж, иддэг

2 Хөгжөөн дэмжигч охидын цалингийн хэмжээ

Үзэгчдийг хөгжөөж, нүдийг нь хужирладаг үзэсгэлэнтэй бүжигчин бүсгүйчүүд нэг тоглолтонд оролцоод л тус бүртээ 50-150 доллар авдаг аж. Бүжгийн хамтлаг бүрийн ахлагчид нь бүжигчдээ дасгалжуулж, цалинг нь тараадаг бөгөөд тэд үргэлж бусдаасаа илүү цалинг авдаг байна. Тухайлбал хөгжөөн дэмжигч охидын ахлагч нарын жилийн дундаж цалин 28,000 доллар байдаг аж.

Хөгжөөн дэмжигч охидын цалингийн хэмжээ

3 "NBA"-д тоглож байсан хамгийн өндөр болон намхан тоглогч

1987-1988 оны улиралд “NBA”-ийн түүхэн дэх хамгийн өндөр болон хамгийн намхан тоглогчид нэг багт харьяалагдаж байсан юм. Тэд хамтдаа “Washington Bullets” багт тоглож байсан бөгөөд өндөр намын харьцаагаараа хүн бүхнийг гайхшруулдаг байв. Манут Бол (Manute Bol) нь хамгийн өндөр тоглогч байсан бөгөөд 2 м 30 см өндөртэй бол Магзи Богуз (Muggsy Bogues) нь 1м 60 см өндөртэй байсан аж. 

"NBA"-д тоглож байсан хамгийн өндөр болон намхан тоглогч

4 Шакил О'Нил карьерынхаа туршид ердөө ганцхан 3 онооны шидэлт амжилттай болгож байсан

Хүч чадал, авьяас чадвараараа гайхагддаг нэрт тамирчин Шакил О'Нил (Shaquille O'Neal) нь 11,196 бөмбөгийг цагирагт оруулсан байдаг. Гэвч түүний оруулсан бөмбөгний цор ганц нь гурвын шугамны араас шидэж оруулсан байх бөгөөд 1996 оны 2-р сарын 16-нд тэрээр Милуоки Бакс багийн эсрэг Орландо Мэжик багт тоглож байхдаа тус түүхэн шидэлтээ амжилттай болгосон аж. Цаг дуусахад 2 секунд дутуу байхад тэрээр аркны араас шидэж, цагирагт оруулсан бөгөөд Шак карьерийнхаа туршид 22 удаа гурвын зайны шидэлтийн оролдлого хийж байсан ч цор ганц нь амжилттай болж байжээ.

Шакил О'Нил карьерынхаа туршид ердөө ганцхан 3 онооны шидэлт амжилттай болгож байсан

5 4 үзүүлэлтээрээ тэргүүлсэн эрхэм

Сагсан бөмбөг сонирхогчид "Double Double" гэх үзүүлэлтийг өдөр бүр шахуу хардаг боловч "Quadruple" даблыг харж байгаагүй. Харин 4 үзүүлэлт 10 давсан тохиолдол “NBA”-ын түүхэнд ховорхон байдаг бөгөөд тэдгээрийн нэгийг нэрт тамирчин Дэвид Робинсон (David Robinson) үзүүлж байсан билээ. Тэрээр 1994 онд 34 оноо, 10 самбараас  бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт, 10 хаалт хийж түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.  

4 үзүүлэлтээрээ тэргүүлсэн эрхэм

6 Нэг тоглолтонд анх удаа 5 "Rookie" тоглогч гараанд гарч тоглосон нь...

Энэ цаг үеийн өнгийг тодорхойлж байгаа цөөхөн багуудын нэг, 2014-2015 оны "NBA"-ийн улирлын аваргууд болох Голден Стэйт Уорриорс (Golden State Warriors) багийн дасгалжуулагчдын баг 2012 онд хүчтэй өрсөлдөгч болох Сан Антонио Спөрс (San Antonio Spurs) багийн эсрэг "Rookie" буюу "Шинэ залуу" тоглогчдыг гараанд гарган тоглуулж байсан нь нэгэн өвөрмөц амжилтын эзэд болгосон байна. Тэд гарааны бүрэлдэхүүндээ Клэй Томпсон (Klay Thompson), Чарльз Женкинс (Charles Jenkins), Крис Райт (Chris Wright), Жереми Тайлер (Jeremy Tyler) болон Микелл Гладнесс (Miсkell Gladness) гэсэн тоглогчдыг гаргасан байна. 

Нэг тоглолтонд анх удаа 5 "Rookie" тоглогч гараанд гарч тоглосон нь...

7 Шакиль О'Нил (Shaquille On'Neal) Хаким Олажувон (Hakeem Olajuwon)-ийг халз тулаанд дуудаж байв

1995 оны "NBA"-ийн аваргын төлөөх цувралд Шакилаар толгойлуулсан Орландо Мэжик (Orlando Magic) баг Хакимаар удирдуулсан Хьюстон Рокетс (Houston Rockets) багтай таарч, 4:0 гэсэн үр дүнгээр Хьюстон Рокетсчууд аварга болж байсан юм. Харин уг цувралын дараа Шак, Хаким руу "1 VS 1" буюу "Нэгийн эсрэг нэг" тоглохыг санал болгож, захидал бичиж байжээ. Харин энэ талаар Шак хожим "Би түүнийг нэгийн эсрэг нэг тогловол төвөггүй хожих байсан юм" хэмээн хошигнон хэлж байжээ.

Шакиль О'Нил (Shaquille On'Neal) Хаким Олажувон (Hakeem Olajuwon)-ийг халз тулаанд дуудаж байв

8 Манут Бол (Manute Bol) арслан алж байсан

"NBA"-д тоглож байсан хамгийн өндөр тоглогч болох тэрээр сагсан бөмбөг тоглож эхлэхээсээ өмнө ядуу тарчиг амьдралтай нэгэн байсан бөгөөд Африк тивийн Судан улсад амьдардаг байв. Харин түүний гэр бүлийнхэн рүү нэг удаа өлсгөлөн арслан дайрсан бөгөөд 2м 34 см өндөртэй, 99 кг жинтэй мань эр арсланг барьж авч, удаан тэмцэлдсэний эцэст алсан гэж ярьдаг байна. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, ийм явдал үнэхээр болж байжээ.

Манут Бол (Manute Bol) арслан алж байсан

9 Төрөлх хотоо солиогүй багууд

АНУ-ын Нью-Йорк болон Бостон хотууд нь хамгийн алдартай, түүхэн хотууд бөгөөд тэр ч үүднээсээ "NBA" албан ёсоор байгуулагдаж, анхныхаа лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлснээс хойш уг хоёр хотын багууд болох "New York Knicks" болон "Boston Celtics" багууд төрөлх хотуудаа огтхон ч солилгүй өнөөдрийг хүрсэн байна. "NBA"-д эдгээр багуудаас өөр төрөлх хотынхоо бахархал нь хэвээр байгаа багууд өөр байдаггүй аж.

Төрөлх хотоо солиогүй багууд

10 Пол Пирс (Paul Pierce) 11 удаа хутгалуулж байсан

"The Truth" буюу "Үнэн" хочит Пол Пирс Бостон Селтикс (Boston Celtics) багт олон жилийн турш үнэнчээр зүтгэсэн нэгэн билээ. Гэвч тэрээр 2000.09.25-ны өдөр Бостон хотод орших нэгэн шөнийн цэнгээний клубт гэмт халдлагад өртөж, 11 удаа хутгалуулж байжээ. Түүний сууж байсан газар үл таних хоёр этгээд хоорондоо муудалцсан бөгөөд Пирс залуусыг салгахаар очсон хэдий ч, харамсалтайгаар гэмтсэн байна. Аз болоход түүнтэй цуг явж байсан найз нь түүнийг шөнийн цэнгээний газраас хамгийн ойр байдаг эмнэлэгт яаралтай хүргэж, амь насыг нь аварч байжээ.

Пол Пирс (Paul Pierce) 11 удаа хутгалуулж байсан

11 Уилт Чемберлэйн (Wilt Chamberlain) нэг тоглолтонд 100 оноо авсан

"NBA"-ийн түүхэнд түүнээс өөр нэг тоглолтонд бүхэл бүтэн 100 оноо авсан тохиолдол байдаггүй бөгөөд тэрээр энэхүү амжилтаараа бүх цагийн үеийн нэг тоглолтонд хамгийн өндөр авсан гэсэн рекорд амжилтыг эзэмшдэг байна. Уилт Чемберлэйн 1962.03.02-ны өдөр Нью-Йорк Никс багийн эсрэг тоглож, 100 оноо авч байсан бөгөөд уг тоглолтонд 169-147 гэсэн онооны харьцаатайгаар түүний баг болох Филаделфиа Уорриорс (Philadelphia Warriors) баг ялалт байгуулсан байна.

Уилт Чемберлэйн (Wilt Chamberlain) нэг тоглолтонд 100 оноо авсан

12 Клевелэнд Кавальерс (Cleveland Cavaliers) баг анх удаагаа аваргалсан нь...

Клевелэнд хот "NBA"-ийн цомгүй багуудын нэг байсан бөгөөд үнэнч хөгжөөн дэмжигчид нь "Хаан" хочит ЛеБрон Жэймсийг аваргын цомыг авчирна гэдэгт итгэл хүлээлгэж байсан нь биеллээ олж, тэд өнгөрсөн жил буюу 2015-2016 оны улирлын аваргууд гэх эрхэм хүндтэй нэр алдрыг хүртсэн юм. Тэд аваргын төлөөх цувралд "Golden State Warriors"-ийг 4:3 харьцаатайгаар хожиж, ялалт байгуулсан билээ. 

Клевелэнд Кавальерс (Cleveland Cavaliers) баг анх удаагаа аваргалсан нь...

13 Дуулиан тарьсан зодоон

"NBA"-д олон удаа тамирчдын дунд зодоон гарч байсан бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь яах аргагүй Шакиль О'Нил болон Чарльз Баркли (Charles Barkley) нарын тоглолтын үеэрх зодоон байсан юм. Тухайн үед уг зодооныг спортын сэтгүүлүүд болон нэвтрүүлгүүд онцлож байсан нь саяхан мэт санагдана. 

14 Билл Расселл (Bill Russell)

Бостон Селтикс багийн амьд домог тэрээр карьерынхаа туршид нийт 11 удаа аварга цолыг хүртэж байсан бөгөөд түүнээс өөр ийм олон аваргын бөгжтэй тоглогч "NBA"-ийн түүхэнд одоог хэр нь гарч ирээгүй л байгаа юм. Түүнээс гадна 5 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байжээ. 

Билл Расселл (Bill Russell)

15 Алтан мужийн дайчдын түүхэн амжилт

Тэднийг өнгөрсөн жил алдарт Чикаго Буллс (Chicago Bulls) багийн амжилтыг эвдэж, түүхэнд бичигдэн үлдэнэ гэж хэн ч санаагүй бөгөөд 2014-2015 оны "NBA"-ийн аваргууд аваргын цомоо хамгаалж чадаагүй хэдий ч, нэг улиралд 73 ялалт байгуулж, гайхалтай амжилтын эзэд болцгоосон юм. Стефен Көрри (Stephen Curry), Клэй Томпсон (Klay Thompson) нарын гайхалтай шидэлтүүд, Дрэймонд Грийн (Draymond Green)-ийн шилдэг хамгаалалт, Андрей Игуодала (Andre Igoudala)-ийн сэлгээнээс үзүүлсэн гайхалтай тоглолт мөн Эндрью Богут (Andrew Bogut)-ийн найдвартай самбарын тоглолт, дасгалжуулагч Стив Керр (Steve Kerr)-ийн ур ухаан тэднийг энэ амжилтанд хүргэсэн биз ээ.

Алтан мужийн дайчдын түүхэн амжилт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()