1
Гоймонтой татсан мах
Орц:
- Мушгиа гоймон- 200 гр
- Татсан үхрийн мах- 500 гр
- Талхны үйрмэг- 1/2 аяга
- Сүү- 1/2 аяга
- Өндөг- 2 ширхэг
- Сонгино- тал
- Амтат чинжүү- 1/4 аяга
- Чеддар бяслаг- 1/3 аяга
- Давс- 1 халбага
- Хар перец- 1/2 халбага
Хийх арга:
Гоймонгоо зааврын дагуу чанаж бэлтгэнэ. Үүнийгээ уснаас нь гаргаж шүүгээд татсан мах, талхны үйрмэг, сүү, өндөг, хэрчсэн сонгино, амтат чинжүү, давс, перец, үрсэн чеддар бяслаг зэрэгтэй хольж, сайтар базна. Бэлтгэсэн хоолоо шарах шүүгээний тавцанд жигд тараан тавьж, 350 хэмд 1 цаг шарж болгоно.
2
Бөөрөнхий мах
Орц:
- Татсан үхрийн мах- 700 гр
- Хэрчсэн сонгино- 1 аяга
- Талхны үйрмэг- 1 аяга
- Кеткуп- 2/3 аяга
- Халуун чинжүү- 1 чимх
- Хэрчсэн яншуй- 2/3 аяга
- Өндөг- 3 ширхэг
- Гоньд- 1/2 халбага
- Давс- 1 халбага
- Хар перец- 1/2 халбага
- Улаан лоолийн соус- 300 гр
Хийх арга:
Томхон сав сонгож үүндээ мах, талхны үйрмэг, өндөг, сонгино, яншуй, сармис, давс, перец зэргээ холиод сайтар базаж хутгах юм. Үүнийгээ 12 хувааж, жигд хэмжээтэй бөөрөнхий махыг хийх ёстой билээ. Одоо харин хайруулын тавгандаа тосоо хийж махаа хуурах бөгөөд 8 минут орчим байлгасны дараа улаан лоолийн соусаа нэмэн, галаа багасгаж, 10 минут битүү чанах аж.
3
Өндөгтэй зараз
Орц:
- Татсах үхрийн мах- 500 гр
- Талхны үйрмэг- 150 гр
- Сүү- 1 халбага
- Давс- 1 халбага
- Лууван- 1 ширхэг
- Өндөг- 3 ширхэг
- Хар перец- 1/2 халбага
- Орегано- 1/2 халбага
- Оливын тос- 1 халбага
- Сонгино- тал
- Гоньд- 1/2 халбага
Хийх арга:
Хайруулын тавгандаа оливын тосоо хийж, хэрчсэн сонгиноо хуурна. Үүнийгээ татсан махандаа хийж, бусад орцуудаа ч мөн нэгтгэх юм. Харин өндгөө чанаж хальсалж бэлтгээрэй. Цэвэрхэн гялгар уут сонгож дэвсээд дээр нь махаа тарааж голд нь өндгөө байрлуулна. Дараа нь уутаараа өндгөө ороож, сайтар базсанаар мах өндгөнд наалдаж бэлэн болох аж. Махыг наалдуулахгүй байлгах үүднээс шарах шүүгээний тавцанд тугалган цаас тавиад 175 хэмд 45 минут шарна. Хүсвэл та махаа жигнэж болгох боломжтой.
4
Жигнэсэн мах
Орц:
- Татсан үхрийн мах- 700 гр
- Талх- 1 зүсэм
- Өндөг- 1 ширхэг
- Сонгино- 1 ширхэг
- Давс- 1 халбага
- Хар перец- 1/4 халбага
- Кетчуп- 4 халбага
- Сүү- 3/2 аяга
- Алимны цуу- 4 халбага
- Бор элсэн чихэр- 2-4 халбага
- Кеткуп- 1/2 аяга
Хийх арга:
Татсах мах, буталсан талх, өндөг, хэрчсэн сонгино, давс, хар перец, кеткуп, сүү зэргээ нэгтгэж, базна. Үүнийгээ шарах шүүгээний тавцан дээр тарааж тавиарай. Хоолоо 350 хэмд 1 цагаас 1 цаг 10 минут орчим шарж болгох аж. Харин үлдсэн алимны цуу, бор элсэн чихэр, кеткупээ нийлүүлж, махаа амтлах соус болгох юм.
5
Бууз
Орц:
- Татсан мах (үхэр, хонь, ямаа)- 500 гр
- Сонгино- тал
- Давс- 1 халбага
- Хар перец- 1/2 халбага
- Гоньд- 1/2 халбага
- Ус- 100 гр
- Гурил- 3 аяга
Хийх арга:
Татсан махаа хэрчсэн сонгино, давс, перец, гоньд зэргээр амталж, бага зэрэг ус хийж, бэлтгэнэ. Гурилаа бүлээн усаар зуурч бэлтгээд жигд ижил хэмжээтэй хуваана. Жижиглэсэн гурилаа элдэж нимгэлээд дотор нь зохих хэмжээний мах хийж, чимхэнэ. Бэлэн болсон буузнуудаа жигнүүрт тавьж ойролцоогоор 15-20 минутын дараа гаргаж сэвснээр таваглаж болно.
6
Жижиг хэмжээт жигнэсэн мах
Орц:
- Татсах мах- 700 гр
- Хэрчсэн сонгино- 1/2 аяга
- Өндөг- 1 ширхэг
- Давс- 1 халбага
- Хар перец- 1/2 халбага
- Амтат чинжүү- 1/4 аяга
- Мөөгний шөл- 300 гр
- Сүү- 1/4 аяга
Хийх арга:
Бүх орцоо нэгтгэж, томхон саванд хийж гараараа базаж бэлтгээрэй. Үүнийгээ тосолж тавьсан жигнэмэгийн саванд хийж, 350 хэмд 1 цаг орчим шарах шүүгээнд байлгана.
7
Төмсний хучмал
Орц:
- Татсан үхрийн мах- 500 гр
- Төмс- 4 ширхэг
- Масло- 4 халбага
- Өндөг- 1 ширхэг
- Давс- 1 халбага
- Хар перец- 1/2 халбага
- Ургамлын тос- 2 халбага
- Сонгино- 1 ширхэг
- Талхны үйрмэг- 200 гр
- Яншуй- 20 гр
- Гоньд- 1/2 халбага
- Нунтаг улаан чинжүү- 1/2 халбага
- Улаан лоолийн соус- 2-3 халбага
Хийх арга:
Төмсөө арилгаж, угааж хэрчээд 15-18 минут чанана. Төмсөө болмогц нь масло дээр нь хийж сайтар нухаад нухаш болгон бэлтгээрэй. Саванд татсан үхрийн мах, жижиглэж хэрчсэн сармис, талхны хатаамал буюу крахмал, өндөг, давс, хар перец, гоньд, жижиглэн татсан яншуй, бага зэрэг улаан лоолийн соус, халуун чинжүүг хийгээд сайтар хольж хутгана. Дараа нь ургамлын тосоо хайруулын тавганд хийж сонгиноо хуурах ёстой. Амталсан махыг хуурсан сонгино дээр хийж дунд зэргийн гал дээр бор хүрэн өнгө ортол хуурна. Ингээд дутуу хуурсан махыг будаа агшаагшинд хийж жигд тараана. Дээр нь өмнө бэлтгэсэн төмсний хучмалаа тарааж түрхээд будаа агшаагчаа асаах юм. Ингээд ойролцоогоор 20-30 минут хүлээсний эцэст хоол тань бэлэн болох аж.
8
Хуушуур
Орц:
- Гурил- 2 аяга
- Татсан мах- 350 гр
- Өндөг- 1 ширхэг
- Давс- 1/2 халбага
- Хар перец- 1/2 халбага
- Сонгино- тал
- Ургамлын тос- 3-4 аяга
Хийх арга:
Хуушуурны гурилыг зуурахдаа хуурай гурилан дээр багахан зэргийн давс хийж сайтар хольсны дараа бүлээн усаар зуурна. Үүндээ өндгөө хийхээ мартуузай. Татсан махан дээрээ үрж жижиглэн хэрчсэн сонгино, хар перец, давс, гоньд зэргээр тохируулан амтална. Гурилаа ижил хэмжээтэй хуваагаад үүнийгээ нэг бүрчлэн нимгэлж элдэнэ. Элдсэн гуриландаа тохирох махыг хийж, тойруулан чимхэж тавиарай. Үүнийгээ халаасан тосондоо хоёр талаар нь шарж гаргана.
9
Тефтель
Орц:
- Талх- нэг зүсэм
- Сүү- 4-6 халбага
- Үхэр эсвэл гахайн мах татсан мах- 250 гр
- Агшаасан будаа- 1 аяга
- Сармис- 2 хумс
- Сонгино- тал
- Тараг- 2 халбага
- Өндөг- 1 ширхэг
- Давс, перец- амталгаагаар
- Оливын тос- 4-6 халбага
- Улаан лоолийн соус- 200 гр
Хийх арга:
Талхаа жижиг аяганд хийж тавиад үүн дээрээ сүүгээ хийж, дэвтээнэ. Харин татсан мах, будаа, жижиглэн хэрчсэн сармис, сонгино, тараг, өндөг зэргээ том аяганд хийж хутгаарай. Үүндээ өмнө бэлдсэн сүүтэй талхаа сүүнээс нь шүүж, нэмээд, давс, перецээр амталж гараараа сайн гэгч нь базна. Одоо харин та махаа бөөрөнхийлж бэлтгэх хэрэгтэй. 4-5 см хэмжээтэй махаа бөөрөнхийлж бэлтгээрэй. Үүнийгээ та халаасан тосонд 3-4 минут хоёр талаар нь шарж авна. Махаа улаан лоолийн соусанд 5-6 минут чанаснаар хоол тань бэлэн болно.
10
Бургер
Орц:
- Мах бэлтгэх:
- Үхрийн татсан мах- 700 гр
- Сонгино- 1 ширхэг
- Сармис- 1 хумс
- Пармезан бяслаг (үрсэн)- 1/4 аяга
- Улаан лоолийн сүмс- 1 халбага
- Өндөг- 1 ширхэг
- Давс- 1 халбага
- Хар перец
-
- Бургер бэлтгэхэд:
- Ургамлын тос- 1 халбага
- Утсан гахайн мах- 12 ширхэг
- Сонгино- 2 ширхэг
- Улаан лооль- 2 ширхэг
- Бургерийн талх- 4 ширхэг
- Чеддар бяслаг- 4 зүсэм
- Өндөг- 4 ширхэг
- Салатны навч
- Кетчуп
Хийх арга:
Татсан үхрийн махаа томхон аяганд хийж тавина. Үүндээ хэрчсэн сонгино, сармис, соус, давс, перец, өндөг зэрэг бүх орцоо хийж гараараа сайтар базах юм. Үүнийгээ ижил хэмжээтэй 4 хэсэгт хувааж бэлтгээд хөргөгчинд 15 минут байлгаж, амраагаарай. Харин дараа нь хайруулын тавгандаа ургамлын тосоо хийж, халаагаад гахайн махаа хийн, шарж, бага зэрэг бор өнгөтэй болгоод гаргаж авна. Үлдсэн тосондоо хэрчсэн сонгиноо хийж, 2-3 минут хуураад гаргана.
Үүний дараа хайруулын тавгандаа тосоо нэмж, урьдчилж бэлтгэсэн махан котлетээ шарна. Ингэхдээ махныхаа хоёр талыг 1 минут болоод эргүүлж, нийтдээ 5 минут шарахад хангалттай аж. Харин одоо бургерээ хийцгээе. Эхлээд бургерийн талхаа голоор нь хуваана. Талхныхаа дээр кетчупээ түрхэнэ. Үүн дээр салатны навч, нарийхан хэрчсэн улаан лооль, махан котлет, нарийн зүсч хэрчсэн чеддар бяслаг, гахайн мах, сонгино, шарсан өндөг, бургерийн талх гэх дарааллаар өрж байрлуулна.