“Эрдэнэт”-тэй нууц гэрээ байгуулсан А.Шоовдорын авлига хулгайн хэрэг юу болсон бэ?

2016-10-27, 11:42
3,032
“Эрдэнэт”-тэй нууц гэрээ байгуулсан А.Шоовдорын авлига хулгайн хэрэг юу болсон бэ?

“Эрдэнэт үйлдвэр” ХХК Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ХК-тай хийсэн гэрээний талаарх мэдээллийг Ц.Нямдорж хэвлэлийнхэнд өглөө. Тэрбээр  “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны эхний найман сарын байдлаар улсад дөнгөж 20.3 тэрбум төгрөгийн татвар төлсний цаад учир нь нууц гэрээнүүд хийсэнтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэгэхээр нууц гэрээнүүдийнх нь талаар тодотгон хүргэе.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Цемент шохой” ХК-тай шохой худалдах, худалдах авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 2016-2021 онуудад жил бүр 36.000 тонн шохой нийлүүлэх бөгөөд урьдчилгаа төлбөр нь гэрээт таван жилд нийлүүлэх барааны нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 15,258,204,000,000 байна гэж заасан байна. Урьдчилгаа төлбөрийг тухайн жилийн эхний сард багтаан худалдагчид төлнө гэж заасан уг гэрээнд худалдагч талыг төлөөлж Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор, санхүү хариуцсан захирал С.Уранчимэг, ерөнхий нягтлан бодогч С.Тунгалаг, хуульч Ч.Алтантогос, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаас ерөнхий захирал Ц.Даваасүрэн, тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар гарын үсэг зурсан байна гэж тэр мэдэгдсэн.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. 2016-2021 оныг хамарсан уг гэрээний урьдчилгаа төлбөр нь гэрээт таван жилд нийлүүлэх барааны нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 87,119.999,638,80 төгрөг бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс тав хоногт багтаан худалдан авагч талд шилжүүлнэ гэж заажээ. Уг гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаас ерөнхий захирал Ц.Даваасүрэн, тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар гарын үсэг зурсан байна. Эдгээр мэдээллийг Ц.Нямдорж хэвлэлийнхэнд өгч байна.

Тэгэхээр энд нэр нь дурдагдаж буй хүмүүсээс харахад Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор гэж нөхөр 2013 онд  авлига хулгайн хэргээр хоригдон шалгагдаж байсан ч, өдгөө бас л луйврын асуудалд орооцолдсон хэвээрээ байгаа бололтой. Тиймээс  энэ удаа түүний талаар тодотгон өгүүлэх гэж байна.

 

А.ШООВДОР УСНААС ХУУРАЙ ГАРСАН УУ?

АТГ-аас “Хөтөлийн цемент шохой” компанийн удирдлагуудыг 38 тэрбум төгрөг төсвөөс завшсан хэмээн 2013  оноос шалгаж эхлээд байсан. Тухайлбал тус компанийн захирал  А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэр хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа нарын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвийг нь цагдан хориод байсан юм. 2014 онд  А.Шоовдор нарын хэргийг Прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Хэргийг Сэлэнгийн прокурорын байгууллага хянаж байгаа гэх мэдээлэл байсан. Харин өнөөдрийн тухайд А.Шоовдор гэж нөхөр Эрдэнэтийн нууц гэрээтэй холбогдож байхыг бодоход тэрбээр уснаас хуурай гарсан байж болзошгүй юм.

А.Шоовдор нарын 20 хүнийг шалгах болсон үндэслэл нь төрийн өмчийг хувьдаа их хэмжээгээр ашиглачихсан, хамт олноороо төрийн өмчийн үйлдвэрийн дэргэд хувийн компаниа байгуулж ашиг олж, их хэмжээний  мөнгө шамшигдуулсан. Хөтөлийн “Цемент шохой”-н захиргааны хэдэн нөхөд хоорондоо ах дүүс шиг болчихсон. Тэд энэ үйлдвэрээ нэг гэр бүлийн компани шиг болгочихсон. Түүнээс болоод их хэмжээний хөрөнгө үрэгдэх асуудал тулгараад байсан учраас мэдээллийн дагуу шалгасан гэж комиссар Ө.Энхтөр хэлж байсан юм.  Тодруулбал, хувийн компанидаа төрийн өмчийн мөнгийг оруулаад ашиг олдог байж. Мөн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой баахан мөнгө зардал гаргадаг байсан. Өөрсдийнхөө хувийн компаниар дамжуулж бараа бүтээгдэхүүн авдаг байсан нь тогтоогдсон талаар тэрбээр хэлж байсан байдаг. Гэвч А.Шоовдор уснаас хуурай гарсан байх магадлалтай байгаа юм.

А.Шоовдорын тухайд Хотын дарга Э.Бат-Үүлийн тун ойрын хүн, тэднийг бизнесийн ашиг сонирхол нь нэгтгэдэг  гэх мэдээлэл улстөрийн хүрээн дотроос гарч байсныг сануулахад гэмгүй байх. Төрийн өмчит үйлдвэрийн хөрөнгө мөнгийг ажилчидтайгаа нийлэн ууж идсэн хэргээр шалгагдаж  байсан А.Шоовдор нь тус үйлдвэртэй 1985 оноос хувь заяагаа холбосон байдаг. Анх  тэсэлгээний инженерээр ажилд орж байсан тэрээр Гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн бөгөөд амьдралынх нь 30  жил энэ үйлдвэртэй холбоотой аж. Мэдээж түүнд үйлдвэрийнхээ төлөө ажилласан олон жилийн зүтгэл бий биз. Гэхдээ эрх мэдлээ хувьдаа ашигтайгаар урвуулан ашиглаж, луйвар хийсэн бараан намтар ч бас түүнд хаяглагдах болсныг тэмдэглэн хэлэх байна. 1999 оноос эхлэн  худалдаа хангамж эрхэлсэн захирал, дэд захирал, гүйцэтгэх захирлын албанд дэвшин ажилласан түүний Э.Бат-Үүл эрхэмтэй дотноссон он жилүүд нь 2000-аад оноос эхлэлтэй аж. Э.Бат-үүл эрхмийн тухайд 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад дараагийн сонгуулиас завсарлага авч, 2004, 2008 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож байсан. Тэр үедээ “Цемент, шохой”-н үйлдвэрийн  захирал А.Шоовдортой ойртон ажиллаж байсан гэх мэдээлэл байдаг юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()