1
Ирина болон түүний гэрийн үйлчлэгч
Ихэмсэг бардам төрхтэй 47 настай Ирина нь уран бүтээлч, дизайнер бөгөөд гадаад руу өөрийн бараа бүтээгдэхүүнээ экстпорлож, багагүй мөнгө олдог аж. Тэрээр 3 хүүхэдтэй төдийгүй гэр бүлээсээ илүүтэй ажилдаа цаг заваа зарцуулдаг.
Түүний гэрийн үйлчлэгч болох Руслан нь 26 настай бөгөөд "Худалдаа, аж үйлдвэрийн сургууль" төгсжээ. Бүсгүй мэргэжлийнхээ дагуу ажиллахыг хүссэн боловч ажил олдоогүйн улмаас гэрийн үйлчлэгч хийх болсон аж. Руслан 5 жилийн турш айлд амьдарч, гэрийн үйлчлэгч хийж байгаа төдийгүй нөхөрт гарч, хөөрхөн хүүхдүүдтэй болохыг мөрөөддөг гэнэ.
2
Лиана болон түүний гэрийн багш
Лиана нь 36 настай бөгөөд төгөлдөр хуур, урлагийн ангийг төгсчээ. Тэрээр эрхэлсэн ажилгүй бөгөөд гэртээ сууж, нөхрийгөө халамжлах үүрэгтэй.
Флора Согомонянын тухайд 44 настай төдийгүй урлагийн их сургууль төгссөн аж. Тиймдээ ч тэрээр Лианад гэрээр төгөлдөр хуур зааж, чадварыг нь дээшлүүлдэг бөгөөд үлдсэн цагт нь гэрийг цэвэрлэж, хоолыг нь хийдэг байна.
3
Марина болон түүний гэрийн үйлчлэгч
47 настай, охин нөхрийн хамт амьдардаг Марина нь Москва сэтгүүлд сэтгүүлчээр ажилладаг. Түүний мөрөөдөл бол Монгол улсаар аялж, байгалийн сайхантай танилцах аж. Тэрээр цаг зав багатай, үргэлж ажиллаж байдаг тул гэрийн үйлчлэгч хөлсөлж авчээ.
66 настай Вера Забелина нь Политехникийн их сургууль төгссөн бөгөөд 30 жилийн турш нарийн бичиг хийж, тэтгэвэртээ гарчээ. Тэрээр зүгээр суухыг хүсээгүй тул айлд гэрийн үйлчлэгчээр орж өдгөө 6 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Вера 2 хүүхэд, 2 зээтэй төдийгүй өнөр өтгөн сайн сайхан амьдардаг билээ.
4
Алексей Мерсиянов болон түүний хүүхэд асрагч
Алексей бол 45 настай, бизнесмэн эр юм. Тэр 3 хүүхэдтэй бөгөөд эхнэрээ зовоохгүй, тайван байлгах үүднээс хүүхэд асрагч хөлсөлжээ. Түүний хобби бол загасчлах, экстрим спортоор хичээллэх юм.
Валентина Сысоева бол 59 настай төдийгүй агноромист мэргэжилтэй аж. Бүсгүй цэцэрлэгт багш, эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан боловч сүүлийн 6 жил хүүхэд асрагч хийж байгаа юм. Тэрээр 2 хүүхэд, 3 зээтэй билээ.
5
Лили болон түүний цэцэрлэгч
Лили бол 42 настай үзэсгэлэнтэй бүсгүй юм. Тэрээр баллетийн чиглэлээр сургууль төгссөн бөгөөд Москва хотод амьдраад хэдийн 20 гаруй жил болсон байна. Бүсгүй ардын бүжгийн чуулгад ажилладаг төдийгүй 3 хүүхэд, нөхрийн хамт тансаг байшинд амьдардаг юм.
Харин түүнийг Мамедов Федор гэдэг бөгөөд 35 настай аж. Залуу бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг төдийгүй Москва хотод ажил хийж, амьдралаа залгуулахаар нүүж иржээ. Тэрээр Лилигийн гэрт цэцэрлэгч, хамгаалагч хийдэг аж.
6
Рубен Есаян болон түүний гэрийн үйлчлэгч
Ганц бие эцэг болох Рубен Есаян нь амжилттай яваа бизнесмэн юм. Охиноо өөр дээрээ авч өсгөх болсон тэрээр гэрийн үйлчлэгч хөлсөлж, амьдарч байгаа аж.
50 настай Гаяне Намбалдян нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн бөгөөд үйлдвэрт ажилладаг байсан ч 3 жилийн өмнөөс эхэлж гэрийн үйлчлэгж болжээ. Түүний мөрөөдөл нь сайн цалинтай, хангамж сайтай ажилд орж, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх юм.
7
Махатадзе Мзия гэрийн үйлчлэгч
Махатадзе Мзия нь 50 настай бөгөөд ямар нэгэн боловсрол эзэмшээгүй аж. Тиймдээ ч тэрээр гэрийн үйлчлэгч хийх болжээ.
Харин тус гэрийн эзэн өөрийнхөө тухай ярихыг хүсээгүй байна.
8
Ирина Князева болон түүний гэрийн үйлчлэгч
Үзэсгэлэнт Ирина Князева нь 37 настай бөгөөд Москвагийн баллетийн сургуулийг төгсөж, "Yar" гэх театрын захирлаар ажиллаж байгаа юм.
Ольга Прохорова нь 54 настай бөгөөд Москвагийн инженерийн сургуулийг төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байсан ч удалгүй ажлаасаа халагдсан аж. Тиймдээ ч тэрээр гэрийн үйлчлэгч хийхээр шийдсэн бөгөөд гэр бүлтэй болоод 18 жилийг үджээ.
9
Индира болон түүний жолооч
Загвар зохион бүтээгч чиглэлээр ажилладаг Индира Мерсиянова нь 28 настай бөгөөд нөхрийнхөө хүчээр уран зургийн галерей нээж, дутагдах зүйлгүй сайхан амьдарч явна.
Игорь Бояринов 39 настай бөгөөд хуульч чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, хуулийн фирмд ажиллаж байсан ч халагдаж, ажилгүй болжээ. Харин тэрээр сүүлд өөрт тохирох ажлаа олсон нь Индира хадагтайн жолооч байв.
10
Агнесса Меликян болон түүний гэрийн үйлчлэгч
Агнесса нь 38 настай бөгөөд нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр эмч мэргэжилтэй төдийгүй цаг зав гарвал гадны улс орнуудаар аялах дуртай аж.
Бүсгүйг гэртээ байхгүй үед 45 настай Анжелина Бугарин Зулуета бүх ажлыг хариуцаж, гэрийг нь харж үлддэг төдийгүй 14 жилийн турш гэрийн үйлчлэгч хийж байгаа юм. Тэрээр жилд ганцхан удаа гэртээ харих эрхтэй байдаг билээ.
11
Ольга Емелькина болон түүний хүүхэд асрагч
Ганган хээнцэр Ольга нь 25 настай бөгөөд гоо сайхны салонд менежер хийдэг юм. Нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг төдийгүй бусад баячуудын адил хүүхэд асрагч хөлсөлж авчээ.
Харин Вероника Сабяо нь 48 настай бөгөөд Филлиппин улсаас гаралтай аж. Тэрээр 4 хүүхэдтэй төдийгүй 4 жилийн турш гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч хийж байгаа юм. Бүсгүй жилд ганц удаа л Филлиппин дэх гэр бүлийнхэн дээрээ зочилдог аж.
12
Владимир Толченов болон түүний харуул
62 настай Владимир Толченов нь хэд хэдэн компанийг ахлаж ажилладаг бөгөөд олон бүсгүйтэй учирч явсан эр юм. Тэрээр одоогоор тэтгэвэртээ гарч, амралтын байшиндаа амьдарч байгаа аж.
Вано Хмаладзе нь 49 настай бөгөөд политехникийн сургуулийн инженерийн ангийг төгсчээ. Тэрээр олон ажил хийж явсаар 2 жилийн өмнөөс эхнэрийнхээ хамт Владимирийн гэрт ажиллах болсон юм.
13
Гаянэ Погосян болон түүний гэрийн үйлчлэгч
Залуухан Гаянэ Погосян нь нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг билээ. Тэрээр одоогоор ямар нэгэн ажил эрхлээгүй байгаа юм.
Харин тэдний гэрийн үйлчлэгч болох Анаид Никоян нь 52 настай бөгөөд Политехникийн сургууль төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байсан ч, 3 жилийн өмнө Москва хотод нүүж ирэн, гэрийн үйлчлэгчээр ажиллаж эхэлжээ.
14
Марина Айзенштейн болон түүний гэрийн үйлчлэгч
Марина Айзенштейн нь 47 настай бөгөөд нөхрөөсөө салсан ганц бие ээж юм. Тэрээр хөрөнгийн биржд ажилладаг төдийгүй багагүй хөрөнгийг хуримтлуулсан нэгэн.
34 настай Пинки Албарико нь Маринагийн гэрийн үйлчлэгч бөгөөд 3 хүүхэдтэй ганц бие ээж юм. Тэрээр угтаа бол комьпютер, програм хангамж чиглэлээр их дээд сургууль төгссөн боловч ажил олдохгүйн улмаас гэрийн үйлчлэгч хийх болсон аж.
15
Ирина Мишакова болон түүний гэрийн үйлчлэгч
Ихэмсэг бардам Ирина Мишакова нь 38 настай төдийгүй 3 хүүхдийн ээж билээ. Баллетийн бүжигчин мэргэжилтэй тэрээр одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа юм.
Тэдний гэр бүлд 8 жил гэрийн үйлчлэгч хийж байгаа Людмила Юрченко нь 52 настай бөгөөд Украйн улсын иргэн юм. Амьдралаа дээшлүүлэхээр Москвад ирсэн тэрээр 2 хүүхэдтэй билээ.
16
Татьяна Леонова болон түүний гэрийн үйлчлэгч
Татьяна Леонова нь 41 настай, олон улсын загварын их сургуулийг төгссөн юм. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ажил эрхэлдэггүй аж.
Елена Елисеева нь 45 настай бөгөөд түүний анхны нөхөр архины улмаас нас барсан юм. Бүсгүй ар гэрээ авч явах үүднээс гэрийн үйлчлэгч хийхээр шийдэж, тус айлд 6 дах жилдээ ажиллаж байна.
17
Екатерина Баблумян болон түүний гэрийн үйлчлэгч
37 настай, Москва хотод төрсөн Екатерина Баблумян нь гэр бүл болох хүртлээ хувиараа бизнес эрхэлж байжээ. Одоо бол тэрээр 3 хүүхдийн ээж, баян эрийн эхнэр юм.
Харин Виктория Осиевски нь 35 настай бөгөөд ахлах сургуульд багшаар ажиллаж, 13 жилийн турш зоогийн газарт тогооч, дэлгүүрт худалдагч гэх зэрэг ажлуудыг хийж явсаар гэрийн үйлчлэгч гэх ажлыг хийх болсон билээ.
18
Ольга Товмасян болон түүний гэрийн үйлчлэгч
Баллетийн их сургуулийг төгссөн, урлагийн өндөр мэдрэмжтэй Ольга Товмасян нь 50 настай бөгөөд 27 жилийн турш баллетчин гэх цолыг зүүж явсан боловч бэртлийн улмаас урлагаас хөндийрчээ.
41 настай Ольга Серова нь техникийн их сургуулийг төгссөн төдийгүй 10 жилийн турш гэрийн үйлчлэгч хийж байгаа юм. Түүний мөрөөдөл нь Москва хотод өөрийн гэсэн орон сууц худалдаж авах аж.
19
Хүүхэд асрагч
Светлана Санджиева нь 39 настай бөгөөд 5 жилийн өмнө Москвад нүүж ирэн сайн сайхан амьдралын төлөө гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчаар ажиллах болжээ. Тэрээр хэд хэдэн удаа ажлаасаа гарах тухай бодож байсан ч ард нь хүлээх гэр бүлийнхэн, мөнгөнөөс болж тэвчихээр шийдсэн байна.
20
Андраник Саркисян болон түүний гэрийн үйлчлэгч
Андраник Саркисян нь 47 настай бөгөөд нэгэн сүлжээ рестораныг удирдаж, ажиллуулдаг юм. Тэрээр эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг төдийгүй амьдралдаа хангалттай хүрэлцэхүйц мөнгө олдог ажээ.
Харин Вероника Сабяо нь 48 настай төдийгүй багагүй хугацаанд тус айлд гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаа юм. Тэрээр Филлиппин улсаас гаралтай бөгөөд жилд нэг удаа гэрийнхэн дээрээ очих эрхтэй байдаг.