Тэрбумтнуудын эхнэр ямар харагддаг вэ?

Өөрсдийн хүч хөдөлмөрөөр асар их хөрөнгийг босгож, дэлхий дахинд нэрээ дуурсгаж яваа тэрбумтнуудыг гайхан, бишрэхгүй байхын аргагүй. Хүн болгон тэдний тухай ярилцаж, магтан сайшаах боловч, амжилтынх нь ард нуугдсан эхнэрүүдийг нь анзаардаггүй билээ. Тэдний үзэсгэлэнт гэргий нар асар их хөрөнгийг эзэмших боловч үнэт эдлэлээс илүүтэй эрдэм мэдлэг, даруу төрхөөр өөрсдийгөө гоёх нь бахархууштай. Иймд нийт уншигчиддаа зориулан тэрбумтнуудын эхнэрүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Тэрбумтнуудын эхнэр ямар харагддаг вэ?

1 Мелинда Гейтс (Melinda Gates)

Мелинда нь 51 настай бөгөөд 20 гаруй жилийн өмнө дэлхийн хамгийн баян эрхэм болох Билл Гейтс (Bill Gates)-тэй гэр бүл болж байжээ. Тэд өдгөө 3 хүүхэдтэй бөгөөд хамтран буяны ажил хийж, сайн сайхан амьдарч яваа юм. 

Мелинда Гейтс (Melinda Gates)

Тэд анх буяны ажил хийж байгаад танилцсан бөгөөд Билл Гейтс намхан өсгийтэй гутал өмссөн даруухан мэт атлаа дэндүү ухаалаг, сэргэлэн бүсгүйд анхны харцаараа дурласан байдаг. Хосууд 1994 онд хуримаа хийсэн бөгөөд Мелинда анхнаасаа л нөхрийнхөө хамгийн сайн дэмжигч, туслагч нь байсан аж. Хөрөнгө чинээг уул овоо мэт хураасан тэд "Bill & Melinda Gates Foundation" сан байгуулж, эрүүл мэндэд чиглэсэн, хөгжингүй орнуудын иргэдийг вакцинжуулах гэх мэт буяны ажлууд ихийг хийж байгаа билээ. Тэд одоогийн байдлаар энэ буяны ажилдаа нийт 31,5 тэрбум доллар зарцуулаад байгаа аж. 

2 Астрид Менкс (Astrid Menks)

Дэлхийн хамгийн ажилттай яваа зохион бүтээгч Уоррен Баффетт (Warren Buffett)-ийн гэргий болох Астрид Менкс нь гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй билээ. Тэрээр хөрөнгө чинээгээрээ дэлхийд 3-т эрэмбэлэгддэг тэрбумтан Уоррен Баффетийн 2 дахь гэргий бөгөөд нөхрөөсөө 16 насаар дүү аж. Тэд 29 жилийг хамтдаа өнгөрүүлсний эцэст 9 жилийн өмнө гэрлэсэн билээ. Бусдад үлгэр дууриалал болсон гайхалтай хосууд анх нь Астридийн зөөгч хийдэг байсан кафед танилцжээ. 

Астрид Менкс (Astrid Menks)

3 Флора Переса (Flora Pérez)

Европын төдийгүй дэлхийн хамгийн баян жижиглэнгийн худалдаачин Амансио Ортега (Amancio Ortega) нь 67 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд 20 жил амьдарсан эхнэрээсээ салж, хэсэг хугацаанд ганц бие явжээ. Харин сүүлд буюу 2001 онд тэрээр Флора гэх үзэсгэлэнтэй бүсгүйтэй гэрлэсэн юм. 

Флора Переса (Flora Pérez)

Флора эхэндээ Амансио Ортегатай болзохоос татгалзаж, хэт баян, амжилттай яваа эрийн сүүдэрт дарагдахыг хүсээгүй аж. Гэвч тэдний харилцаа аажим аажмаар ойртсоор нэг л мэдэхэд бие биедээ дурлачихсан, салж чадахааргүй болсон байжээ. Флорагийн тухайд асар их хөрөнгөтэй боловч гоё гангалж, бусдад эд хөрөнгөө гайхуулахаас илүүтэй энгийн, эгэл жирийн амьдрахыг хүсдэг байна. 

4 Жулиа Кох (Julia Koch)

42.9 тэрбум долларын хөрөнгийг цуглуулж чадсан Дэвид Кох (David Koch) нь 1996 онд үзэсгэлэнт Жулиатай гэр бүл болжээ. Тэд 20 жилийн турш аз жаргалтай сайн сайхан, нэг нэгэндээ үнэнч амьдарч ирсэн бөгөөд Жулиа нөхрийнхаа хамгийн сайн хамтрагч бас зөвлөгч нь байж чаддаг аж. Мөн тэрбумтаны эхнэр нь элдэв ёслол үйл ажиллагаанд оролцох дургүй төдийгүй үүний оронд буяны ажил хийж, гадуур явах дуртай аж. Тэрээр өөрийн нөхрөө хамгийн гайхалтай хүн хэмээн тодорхойлдог бөгөөд тэр хүнийг дампуурч, ядуу гуйлгачин болсон ч орхилгүй хамт байж, буцааж хөл дээр босгох чадалтай бүсгүй гэдгээ дурдаж байсан удаатай. 

Жулиа Кох (Julia Koch)

5 Мелани Лоумен-Уолтон (Melani Lowman-Walton)

"Wal Mart" сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагчийн хүү болох Робсон Валтон (Robson Walton) нь 2015 оны байдлаар дэлхийн 12 дэх баян эрхмээр тодорсон билээ. Түүний гэргийг Мелани гэдэг бөгөөд тэд 2005 онд гэрлэсэн бөгөөд энэ гэрлэлт нь Робсоны тухайд 3 дахь болж олныг гайхшруулж байв. Тэд хоорондоо 30 насны зөрүүтэй төдийгүй хүн бүхэн л бүсгүйг тэрбумтаны мөнгөнд болж хуримаа хийсэн гэдэг боловч Мелани өөрийн хатан ухаанаар хүн бүрийн бодлыг замхруулж, хүндлэлийг нь хүлээх болсон билээ. 

Мелани Лоумен-Уолтон (Melani Lowman-Walton)

6 Хелене Мерсиер (Hélène Mercier)

Францын бизнесмэн, 37.2 тэрбум долларын хөрөнгөтэй Бернард Арналт (Bernard Arnault)-ын сонгосон хань бол Хелена юм. Тэд 3 хүүхэдтэй бөгөөд Хелене ухаалаг даруу төдийгүй сайхан сэтгэлтэй бүсгүй аж. Өвчин зовлонд нэрвэгдсэн олон хүнд тусламжийн гараа сунгаж, өөрийн хурааж хуримтлуулсан мөнгөөр дэмжлэг үзүүлдэг байна. 

Хелене Мерсиер (Hélène Mercier)

Үүнээс гадна бүсгүй нөхрөөсөө мөнгө авах дургүй төдийгүй өөрөө ажил хийж хөрөнгийн эх үүсвэрээ босгодог авхаалжтай нэгэн аж. Бусдад баян айлын эзэгтэй биш бусдын төлөө сэтгэлээ зориулдаг сахиусан тэнгэр гэж ойлгогддог гайхалтай бүсгүй билээ. 

7 Диана Тейлор (Diana Taylor)

"Bloomberg"-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Майкл Блумберг (Michael Bloomberg) нь 2000 оноос хойш Диана гэх бүсгүйтэй болзож, хамт амьдарч байсан ч хуримаа хийж, гэр бүл болоогүй юм. Хосууд тус тусын бизнестэй амжилт гаргасан чадварлаг хүмүүс бөгөөд Диана ч Майклаас дутахааргүй хөрөнгө чинээтэй нэгэн аж. 

Диана Тейлор (Diana Taylor)

Гэвч тэдний харилцаа 10 гаруй жил хамт үргэлжилсэн хэдий ч саяхан дуусгавар болж, олон хүний сэтгэлийг гонсойлгосон билээ. Зарим хүмүүс Дианаг өөрийгөө аваад явчих чадалтай бүсгүй тул Майклын сүүдрээс гарсан хэмээдэг юм. 

8 Присила Чан (Priscilla Chan)

“Facebook”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг (Mark Zuckerberg)-ийг танихгүй хүн үгүй бөгөөд түүнийг Хятад бүсгүй сонгож хуримаа хийсэн нь олон хүнийг алмайруулж орхисон билээ. Тэд 2012 онд хуримаа хийж, аз жаргалтай, гал халуун хайр бадамласан гэр бүлийг бий болгосон аж. 

Присила Чан (Priscilla Chan)

Присилагийн тухайд маш даруухан, сайхан сэтгэлтэй бүсгүй аж. Нөхрийнхөө ажилд чадах бүхнээрээ тусалж, эгэл даруу амьдрахын хичээдэг байна. Тэд өнгөрсөн жил хөөрхөн охиноо өлгийдэж авсан төдийгүй энэ нь тэдний гэр бүлийг улам бүр аз жаргалтай болгожээ. Марк эхнэрийнхээ тухай "Тэр үнэхээр гайхалтай бүсгүй. Миний амьдралд орж ирсэн хамгийн гайхалтай зүйл бол миний гэргий болон миний охин. Тэр минь даруухан бас дэндүү сайхан." хэмээсэн байдаг. 

9 Мириам Очсорн ( Miriam Ochsorn)

82 настай Америкийн бизнесмэн Шелдон Аделсон (Sheldon Adelson) нь 31.4 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд 1991 оноос хойш Мириам Очсорнтой амьдарч байгаа юм. Тэд анх эмнэлэгт танилцсан төдийгүй Мириам ирээдүйн нөхрийнхөө амийг аварснаар тэд танилцаж, болзох болсон гэдэг. Харин 2005 онд тэдний хүү хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан юм. Энэ нь хосуудад хүнд цохилт болсон бөгөөд Мириам дахиж тус аймшигт зүйлээс болж хэн нэгэн хагацал бүү үзээсэй гэсэндээ хар тамхины донтолтын эсрэг эмчилгээ хийх тал дээр судалгаа хийгээд завгүй байгаа юм. 

Мириам Очсорн ( Miriam Ochsorn)

10 Люсинда Сөүтворт (Lucinda Southworth)

"Google" компанийн үүсгэн байгуулагч тэрбумтан Ларри Пейж (Larry Page) 2007 онд Люсиндатай гэр бүл болсон юм. Энэхүү үзэсгэлэнтэй бүсгүй нь өндөр боловсрол эзэмшсэн, ухаалаг нэгэн төдийгүй үдэшлэг цэнгүүнд явахаас гэхээсээ илүүтэй судалгааны ажлаа хийж оффистой дуртай аж. Түүний хичээнгүй байдал, илэн далангуй зан чанар нь Ларри Пейжийг ухаангүй дурлуулсан гэдэг. 

Люсинда Сөүтворт (Lucinda Southworth)

11 Мелани Трамп (Melania Trump)

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа бизнесмэн Дональд Трамп (Donald Trump) нь эхнэр болох Мелани (Melania Trump)-гаас 24 насаар ах билээ. Мелани нь үнэт эдлэл, цагны загвар зохион бүтээгч бөгөөд Дональд Трампын 3 дахь гэргий юм. Тэд 2005 онд хуримаа хийж, 2006 онд бяцхан хүүгээ өлгийдөж авснаар жинхэнэ утгаараа гэр бүл, хосууд болсон байдаг. 

Мелани Трамп (Melania Trump)

Мелани нь харах төдийд гайхан биширмээр үзэсгэлэнтэй, хүчирхэг бүсгүй билээ. Нөхрийнхөө сайн хамтрагч байж чаддаг тэрээр өөрийн гэх бизнестэй бөгөөд сэргэлэн байдал, гоо сайхан төрхөөрөө Дональд Трампын сэтгэлийг булаасан аж. 

12 Тамико Болтон (Tamiko Bolton )

24.2 тэрбум долларын хөрөнгөтэй тэрбумтан Жорж Сорос (George Soros) нь 2013 онд өөрөөсөө 42 насаар дүү бүсгүйтэй гэрлэсэн билээ. Мэдээж тэдний энэ байдал асар их шуугиан тарьж байсан хэдий ч Тамикогийн эгэл даруу, энгийн байдал нь хүмүүст бага багаар таалагдаж эхэлсэн билээ. Бүсгүй олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж, түргэн хоолны газар хооллож, бусадтай ижил энгийн амьдардаг юм. 

Тамико Болтон (Tamiko Bolton )

13 Ирина Винер-Усманова ( Irina Viner-Usmanova)

Оросын нэрт бизнесмэн, тэрбумтан Алишер Установ (Alisher Usmanov)-ын гэргий болох Ирина нь гал цог дүрэлзсэн гайхалтай бүсгүй билээ. Тэд 1992 онд гэр бүл болсон бөгөөд бүхнийг хамтдаа бүтээж, өөрсдийн хөрөнгө, бизнесээ бий болгож чадсан юм. Алишер өөрийн амжилтын нууцаа ухаалаг гэргий минь хэмээдэг төдийгүй үүнтэй нь санал зөрөх хүн гэж үгүй. 

Ирина Винер-Усманова ( Irina Viner-Usmanova)

14 Марина Вексельберг (Marina Vekselberg)

14.2 тэрбум долларын хөрөнгөтэй Виктор Вексельберг (Viktor Vekselberg)-ийн гэргий Маринаг харсан хэн ч байлаа гэсэн алмайрч, гоо үзэсгэлэнг нь магтдаг аж. Хосууд их сургуульд суралцаж байхдаа танилцаж, өнөөдрийг хүртэл хамтдаа зовлон зүдгүүр, баяр жаргалыг ээлжлэн амталсаар иржээ.  

Марина Вексельберг (Marina Vekselberg)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()