Тантай гэрлэх залуугийн 15 шинж

Нэг нэгэндээ уусан шингэж, түүнгүйгээр маргаашийг төсөөлж чадахгүй болох нь агуу хайрын илрэл билээ. Сүүлийн үед залуусын хайр дурлал нэгэн зуны цэцгийн настай болж, үүрдийн хайр, гэр бүл үүсгэх нь тэдэнд төвөгтэй асуудал мэт ойлгогдох болжээ. Иймд бүсгүйчүүддээ зориулаад, тантай гэрлэх бодолтой байгаа залуугийн шинжүүдийг дуулгаж, гал халуун хайр дурлалаа мөнхөд хадгалж явахыг хүсье. 

Тантай гэрлэх залуугийн 15 шинж

1 Үргэлж "Бид" гэж ярьдаг

Эрчүүд хэн нэгнийг эхнэрээ болгоно гэж шийдсэн бол юу ч хийхэд бэлэн байдаг. Тэд үргэлж л хамтдаа бүхнийг хийнэ, хоёулаа гэж ярьдаг бөгөөд өөрт болсон, тохиолдсон бүх зүйлсээ нууж хаалгүй ярьдаг юм. Хэрэв таны найз залуу үргэлж "Бид" хэмээн танд хамаатуулж ярьдаг бол тэр тантай гэрлэхийг хүсдэг төдийгүй үүнийгээ хэлэх тохиромжтой мөчийг хүлээж байгаа гэдэгт итгэж болно. 

Үргэлж "Бид" гэж ярьдаг

2 Мөнгөө хуримтлуулж эхэлсэн

Залуу халуун насандаа олсон мөнгөө үрж, наргиж цэнгэж явсан эр одоо л хань ижилтэй больё гэж бодон мөнгөө хурааж эхэлнэ. Айлын охин авч гэргийгээ болгочихоод дутуу байхын зовлонг мэдрүүлэхгүй гэсэндээ өөрөөсөө харамлан хуримтлуулж байгаа нь, бүсгүй танд маш их хайртай, таныг өөрийн эхнэрээ болгож, насан туршдаа хамт амьдрахыг хүсч байгааг илтгэнэ. 

Мөнгөө хуримтлуулж эхэлсэн

3 Бүх найзууд нь гэрлэчихсэн

Эрчүүдийн хувьд найзууд нь маш чухал байр суурийг эзэлдэг. Тиймдээ ч бүх найзууд нь хуримаа хийчихсэн бол тэд ч мөн хурим хиймээр санагдаж эхэлнэ. Харин танай найз залуугийн найзууд нь бүгд гэр бүлтэй болчихсон бол одоо та хоёрын ээлж хэдийн болсон гэсэн үг юм. 

Бүх найзууд нь гэрлэчихсэн

4 Таны бодлыг хүндэтгэдэг

Хэрвээ найз залуу тань таны үзэл бодлыг хүндэтгэж, бүхнийг хамтдаа шийдвэрлэх болсон бол та түүний ирээдүйн гэргий болно гэдэгтэй итгэлтэй байж болно. Эрчүүд хэдийгээр бүх зүйлсийг өөрөө хийх гэж хичээдэг зантай боловч амьдралаа холбож, насан туршдаа хамт байхаар шийдсэн хүнтэйгээ үзэл бодлоо хуваалцаж, түүнийхээ бодлыг хүндэтгэж, зөвлөгөө авч эхэлдэг байна. 

Таны бодлыг хүндэтгэдэг

5 Өөрчлөх гэж оролддоггүй

Өөрийг тань өөрчлөх гэж оролдохын оронд зүгээр л байгаагаар тань хүлээж аван, хоёргүй сэтгэлээр хайрлах эр бол амьдралаас авсан хамгийн том бэлэг тань юм шүү. Хэрэв найз залуу нь таньтай дээр дурдсантай ижил харьцаж, байгаагаар тань хайрладаг бол таныг ирээдүйн эхнэрээ болгохыг хүсч байгаа аж. Таныг хайрласных нь хариуд түүнийг ч бас хайрлаарай.

Өөрчлөх гэж оролддоггүй

6 Нээлттэй

Бүх зүйлсээ илэн далангуй ярилцаж, таны өмнө өөрийнхөөрөө байж чаддаг залуу ирээдүйн нөхөр тань байх магадлал өндөр аж. Урьд өмнө нь хэнд ч дэлгэж байгаагүй зүйлсээ тантай хуваалцаж, чин зүрх сэтгэлээсээ бүхнийг дэлгэн ярих залуу зөвхөн таниар, таныг хайрлах хайраар зүрхээ дүүргэчихсэн гэсэн үг юм.

Нээлттэй

7 Бүх зүйлд тань хайртай

Тэр таныг цаг ямагт ямар үзэсгэлэнтэй болохыг чинь хэлж, ийм сайхан бүсгүйтэй учирсандаа өөрийгөө үнэхээр азтай гэж боддог тухайгаа хэлдэг бол та түүнд итгэж болно. Тэрээр таныг хэн нэгэнд алдахвий гэхээс сэтгэл дотроо нууцхан эмээдэг төдийгүй гэргийгээ болгоно хэмээн бодож явдаг аж. Байгаагаар тань бүх эд, эсийг чинь хайрлаж, өхөөрдөж байгаа эр хүнийг танд хайргүй юм байна гэж яаж хэлэх билээ.

Бүх зүйлд тань хайртай

8 Хамт дэлгүүр хэсдэг

Найз бүсгүйтэйгээ дэлгүүр хэсэх нь эрчүүдийн хувьд хамгийн дургүй зүйлсийн нэг нь билээ. Харин тэр таньтай хамт дуртай нь аргагүй дэлгүүр хэсч, цаг заваа зарцуулж байвал тэр таны нөхөр болоход бэлэн болсон гэдгийг илтгэнэ. 

Хамт дэлгүүр хэсдэг

9 Нэг зүйл хараад инээдэг

Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа нь хосуудыг нэг хүн мэт болгож өөрчилдөг бөгөөд нэгэнт бие биедээ ууссан залуус цаашдаа ч хамт байж, гэр бүл зохиох нь тодорхой. Нэг зүйл хараад хамтдаа инээж, нэг зүйлээс болж хамтдаа уйлж, нэг хүн болж өөрчлөгдсөн хосууд хүнд хэцүү бүхнийг хамтдаа туулж, он удаан жил аз жаргалтай амьдарч чадна. 

Нэг зүйл хараад инээдэг

10 Нэг нэгэндээ итгэдэг

Эрчүүд эхнэрээ сонгохдоо өөрийн хамгийн их итгэдэг, өөрт нь итгэдэг бүсгүйг илүүд үзэж, хамтдаа гэрэлт ирээдүйг бүтээхийг хүсдэг юм. Хоёр биендээ итгэдэг хосуудад давж гарахгүй саад бэрхшээл гэж ганц ч үгүй билээ. 

Нэг нэгэндээ итгэдэг

11 Түүний мөнгө бол таны мөнгө

Хэдийн данс тань нэг болж миний олсон мөнгө, чиний олсон мөнгө гэж хувиарлахаа больсон бол тэд гэр бүл болохоор шийдсэн гэсэн үг юм. Ийм төрлийн хосуудыг гэр бүл болчихсон гэхэд буруудахгүй бөгөөд тэдний хайр цаашид ч улам бүр бадамлан асах аж. 

Түүний мөнгө бол таны мөнгө

12 Түүний гэр бүлийнхэн танд сайн ханддаг

Түүний гэр бүлийнхэн танд байнга сайн хандаж, төрсөн охин шигээ үзэх болсон бол та тус гэр бүлийн бэр болох нь тодорхой юм. Эрчүүд эхнэрээ болгоно гэж бодоогүй бүсгүйгээ гэрийнхэнтэйгээ танилцуулж дотно болгохыг хүсэхгүй нь ойлгомжтой билээ. 

Түүний гэр бүлийнхэн танд сайн ханддаг

13 Зөвхөн таны төлөө

Түүний гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа үйлдэл бүхэн зөвхөн таны төлөө байх болно. Мөн юу ч хийх боллоо гэсэн танд хамгийн түрүүнд дуулгаж, үзэл бодлыг тань сонсож, хүндэтгэх аж. Та түүний хувьд хамгийн дотны болоод итгэлийг нь даасан, хүндлэлийг хүлээсэн нэгэн тул баяртай, гунигтай зүйл тохиолдох бүрийд хамгийн түрүүнд залгаж, сэтгэлээ хуваалцах нь эхнэр минь болооч гэж хэлж байгаагаас өөрцгүй юм. 

Зөвхөн таны төлөө

14 Ирээдүйнхээ талаар ярилцана

Хамтдаа хэвтээд ирээдүйн талаар мөрөөдөж, ярилцах нь тухайн мөчид аз жаргалыг мэдрүүлэхээс гадна хайрыг илүүтэй бататгадаг юм. Өөрсдийгөө аз жаргалтай болгох зүйлсийг мөрөөдөж, хүүхдүүдээ төсөөлж, аж амьдралаа ярилцах тухайн залуу таниас холдон одох нь бүү хэл хоромхон зуур ч хөндийрөхөөс эмээдэг болохыг илтгэнэ. 

Ирээдүйнхээ талаар ярилцана

15 Таныг халамжилдаг

Хайрлах нь халамжлахын нэр гэгчээр цаг ямагт найз бүсгүйгээ халамжилж, түүнийхээ төлөө бүхнийг хийж байгаа залуу хэдийн ирээдүйн гэргийгээ олчихсон гэсэн үг билээ. 

Таныг халамжилдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()