1
Найтаах
Зарим улс орнуудад тухайлбал Японд олон нийтийн газар найтаахыг хүлээн зөвшөөрдөг бол барууны ихэнх улсуудад уг үйлдлийг хүний бүдүүлэг зантай холбож, хориглодог байна.
2
Бусдыг урих
Америк болон Ази, Африк тивүүдийн улс орнуудад үдэшлэг зохион байгуулахад танихгүй нэгнийг ч гэсэн хамаагүй урьдаг байна. Харин Европ тивийн улсуудад урилгагүй зочин үдэшлэгт хүрэлцэн ирэх нь утгагүй явдал гэж үздэг ажээ.
3
Ил задгай хувцаслах
Финлянд улсад тусгай өрөө бүү хэл олон нийтийн саунд нүцгэлэх нь энгийн зүйл байдаг бол автобусны буудал дээр хэт ил задгай хувцасласан хүн бусадтай ярьж болдоггүй байна. Энэ нь бусдад биеэ үнэлэгч шиг сэтгэгдэл төрүүлэхээс гадна хүмүүсийг садар самуунд уруу татна гэж үздэгтэй холбоотой ажээ.
4
Нас асуух
Өмнөд Солонгос улсад эмэгтэй хүнээс нас асуувал доромжлол гэж хүлээж авдаг бөгөөд өөрсдийг нь хүндэтгэхгүй байна гэж үздэг байна.
5
Архи уух
Европ тивийн ихэнх улс орнуудад АНУ шиг архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнүүдийг тэгтлээ хорьж, цагдаад байдаггүй бөгөөд өдрийн цайндаа шар айраг болон дарс уухыг байгууллагын удирдлагууд нь хүртэл хүлээн зөвшөөрдөг гэнэ. Харин энэ нь мэдээж хэрэг архи, дарс уудаггүй хүмүүст тийм ч таатай санагддаггүй юмсанж.
6
Биеэ даах
Баруун Европийн улс орнуудад хэрвээ хүсвэл хэдэн ч нас хүртлээ эцэг, эхтэйгээ хамт амьдарч болдог бөгөөд үүнийг хожим хойно эцэг, эхээ асарч, хайрлаж, хамгаална гэж үздэгтэй холбож ойлгодог байна. Харин Азийн улсуудад нас биенд хүрсэн бол эцэг, эхтэйгээ хамт амьдрахыг утгагүй зүйл гэж ойлгодгоос гадна тэдгээр хүмүүсийг биеэ дааж сураагүй, амьдрал зохиох чадваргүй гэж дүгнэх нь бий.
7
Хооллох
Зарим газруудад гадуур хооллосны дараа захиалсан хоол ундаа бүрэн идэж, дуусгалгүй үлдээвэл тухайн зоогийн газар болон рестораныг амтгүй хоолоор үйлчилсэн гэж үздэг байна. Харин эсрэгээрээ бүгдийг нь идэж дуусгавал тухайн газрын хоол маш амттай гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг ажээ.
8
Цайны мөнгө өгөх
Ихэнх улсуудад цайны мөнгийг төдийлөн чухалчилж үздэггүй бол Хойд Америкийн улсуудад цайны мөнгийг заавал байх ёстой зүйл гэж үздэг байна. Зарим үйлчлүүлэгчдэд тусгайлан илүү ач холбогдол өгч, сайн үйлчилгээ үзүүлсний хариуд үйлчилгээний байгууллагуудын ажилчид цайны мөнгө авахыг хүсдэг бол хүмүүсийн хувьд цайны мөнгө өгөхөөс аль болох цааргалдаг аж.
9
Хүүхдээ эзэнгүй үлдээх
Дани улсад хүүхдээ хэдэн ч цагаар хамаагүй эзэнгүй орхиж явах боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар хүүхдээ эзэнгүй орхиж яваад хулгайд алдаж байсан тохиолдол Дани улсад нэг ч удаа гарч байгаагүй байна. Гэвч энхрий бяцхан үрсээ олон нийтийн газар ямар ч хараа хяналтгүй орхиод явах нь эргэн тойронд байгаа хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй бөгөөд үр хүүхдэдээ хайр халамж, анхаарал тавьж чаддаггүй арчаагүй эцэг, эх гэж шүүмжлэлттэй хандахад хүргэдэг байна.
10
Оочирлох
Хүмүүсийн хамгийн ихээр уур бухимдлыг нь бардаг зүйл бол яахын аргагүй оочирлож, урт дараалал үүсгэх явдал бөгөөд Европийн улс орнуудад ямар нэгэн зүйлд оочирлох шаардлага огтхон ч гардаггүй байна. Учир нь тэд маш соёлтойгоор үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлцгээдэг гэнэ.
11
Эрэгтэй хүмүүс гар гараасаа хөтлөлцөх
Хаана ч явсан гар гараасаа хөтлөлцөөд явж байгаа эрэгтэй хүмүүс сайхан харагдахгүй нь лавтай бөгөөд Арабын соёл заншилд үүнийг дотно нөхөрлөлийн илэрхийлэл гэж үздэг байна. Бусад улс орнуудын хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй байгаагийн гол шалтгаан нь бусдыг садар самуунд уруу татах болон ижил хүйстнийг дэмжсэн хууль тогтоомжийн эсрэг байр суурьтай байдаг улсуудтай холбоотой аж.
12
Улс төрд хөрөнгө оруулах
Энэ тохиолдолд ард иргэдийн татварыг хэн нэгэн этгээд хувьдаа завших гэж байгаа мэтээр ойлгодог хүмүүс байх бөгөөд энэ нь тэдний улс төрийг ямар хэмжээнд үнэлж байгаатай холбоотой юм.
13
Жолоочид талархлаа илэрхийлэх
Ирланд улсад хэрвээ нийтийн тээврээр зорчиж, үйлчлүүлсэн бол буухдаа жолоочид зайлшгүй баярлаж, талархсанаа илэрхийлэх хэрэгтэй бөгөөд энэ нь эсрэгээрээ ард иргэдэд ихээхэн бухимдал төрүүлдэг байна. Тэдний үзэж байгаагаар нэгэнт мөнгөө төлөх юм уу эсвэл, зохих хууль, дүрэм журмынхаа дагуу үйлчлүүлж байгаа учраас заавал ч үгүй баярлалаа гэж хэлэх шаардлагагүй гэж боддог байна.
14
Хог хаях
Олон нийтийн газар хог хаях шиг бүдүүлэг, соёлгүй үйлдэл гэж үгүй бөгөөд үүнийг харсан хэнд ч гэсэн сайхан сэтгэгдэл төрж, дэмжих хүн гарч ирэхгүй нь ойлгомжтой биз ээ. Амьдарч буй газраа бохирдуулах нь өвчин тусах, агаар бохирдуулах, хотын өнгө, үзэмжийг алдагдуулах гээд олон сөрөг нөлөөтэй байдаг байна.
15
Нисгэгчид баяр хүргэж, алга таших
Зорчигчдын амь нас, аюулгүй байдлыг нуруундаа үүрч явдаг хариуцлагатай ажлыг онгоцны нисгэгчид хийж, гүйцэтгэдэг билээ. Тэгвэл онгоц очих газартаа амжилттай ирж, газардмагц зорчигчид нисгэгч болон онгоцны бусад ажилчдад баяр хүргэх хэрэгтэй байдаг байна. Харин энэ нь олон хүнд таалагддаггүй бөгөөд тэд угаасаа бидний амь нас, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй учраас талархах нь утгагүй юм гэж үздэг гэнэ.
16
Рестроранд хэт нялуурах
Ресторан бол зоог барих зориулалттай газар болохоос биш хосуудын нялуурах газар биш гэж үздэг хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд энэ нь тэдэнд тав тухгүй байдлыг бий болгодог байна. Түүнээс гадна бүдүүлэг, соёлгүй хүмүүс ийм үйлдэл гаргадаг гэх ойлголттой байдагтай холбоотой ажээ.
17
Унтах
Цаг наргүй унтаж байдаг, нойр ихтэй хүмүүс байдаг билээ. Энэ төрлийн хүмүүсийг залхуу хойрог, амьдралын идэвхгүй хэмээн шүүмжлэх нь бий. Түүнчлэн нойр ихтэй хүмүүсээс сөрөг энерги цацарч, бусдын урагшлахаас үргэлж хойш татаж байдаг гэж үздэг байна.
18
Чичлэх
Дэлхийн ихэнх улсуудад хуруугаараа чичлэх нь хамгийн бүдүүлэг авирт тооцогддог бөгөөд яавч соёлтой, мэдлэг боловсролтой хүнээс ийм үйлдэл гарахгүй гэж үздэг байна. Хуруугаар чичлүүлэх нь ямар ч хүнд сайхан санагдахгүй бөгөөд өөрийг нь доош хийж, доромжилж байна гэсэн ойлголтыг төрүүлдэг байна.
19
Дуугаргаж уух
Хоол унд идэж, ууна гэдэг нь асар их соёл бөгөөд идээгүй зүйлээ идэж, уугаагүй зүйлээ ууж байгаа гэлтэй янз бүрээр дуугаргаж, дуу чимээ гаргах нь бүдүүлэг авир бөгөөд Европ болон Америк тивийн улсуудад соёлгүйн шинж гэж үздэг бол, Азийн улсуудад ямар нэгэн байдлаар дуу авиа гаргаж, хоол, ундаа идэхгүй бол тухайн хоолыг ямар ч амтгүй болсныг илэрхийлдэг гэнэ.
20
Эрхий хуруугаа гойзолгох
Эрхий хуруугаа гозойлгох нь дохионы хэллэг бөгөөд хэн нэгэнд сайн байна, ойлголоо зэрэг ойлголтуудыг үйлдлээр илэрхийлж байгаа бөгөөд зарим улс орнуудад тухайлбал Азийн улсуудад эрхий хуруугаа гозойлговол өөртөө нь ярихаас татгалзаж, үл ойшоож байна гэх сэтгэгдлийг төрүүлдэг гэнэ.
Таныг эдгээр үйлдлүүдийн аль нь илүү ихээр бухимдуулдаг вэ? Түүнээс гадна өөр таны дургүйг хүргэдэг зүйл байвал бидэнтэй хуваалцаарай.