Блэйк Ливилигийн амьдралын нууц

Кино урлагийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж байгаа тэрээр АНУ-аас төрөн гарсан шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг бөгөөд түүнийг Холливуудын хамгийн хүсэмжит бүсгүй хэмээн олон залуус өргөмжилдөг байна. Өдгөө 29 насыг зооглож буй түүний хувьд бусад олны танил эрхмүүдтэй харьцуулахад эрхэмсэг хэрнээ эгэл даруу нэгэн ажээ. Ингээд хамтдаа Блэйк Ливилигийн нууцлаг амьдралын гүн рүү нэвтэрцгээе. 

Блэйк Ливилигийн амьдралын нууц

1 Түүний гэр бүл

Блэйк Ливили (Blake Livеly)-ийн аавыг Эрни Ливили(Ernie Livеly) гэдэг бөгөөд кино жүжигчин юм. Харин түүний ээжийг Элэйн (Elaine) гэдэг бөгөөд продьюсер хийдэг ажээ. Харин ах Эрик (Eric) нь "The Butterfly Effect 2" кинонд тоглоод амжсан авъяаслаг залуу жүжигчин билээ. Робин (Robyn) бол Блэйкийн эгч бөгөөд тэрээр мөн шинэ залуу, өсөх ирээдүйтэй жүжигчин юмсанж. Хүмүүс түүний эгчийг "Teen Witch" болон "Doogie Howser" зэрэг кинонд тоглосноор нь  сайн мэддэг байна.

Түүний гэр бүл

2 3 настайгаасаа эхэлж сургуульд сурсан

Тэрээр дөнгөж 3 настай байхдаа сургуульд элсэн орсон бөгөөд түүний ах нь 6 настай хэрнээ сургуульд явахаас айдаг байсан гэнэ. Энэ талаар Блэйкийн ээж "Миний охин 3 настай байхдаа үеийнхнээсээ хамаагүй өндөр байсан. Бас хэтэрхий сэргэлэн, цовоо охин байсан. Тийм учраас бид түүнийг сургуульд оруулах нь буруу шийдвэр биш гэж бодсон" хэмээн хэлж байжээ.

3 настайгаасаа эхэлж сургуульд сурсан

3 Жүжиглэх ур чадварыг эцэг эхээсээ сурсан

Түүний төрөлхийн мундаг жүжиглэх авъяас чадвар нь эцэг эхээс нь өвлөгдсөн бөгөөд хэрхэн жүжиглэх, кинонд яаж дүр бүтээх ёстой зэргийг Блэйк эцэг, эхээрээ заалгуулж, сурчээ. Энэ нь ч үнэн бөгөөд тэрээр өөрөөсөө ахимаг настай эмэгтэй хүний дүрийг маш чадварлагаар бүтээдэг шүү дээ.

Жүжиглэх ур чадварыг эцэг эхээсээ сурсан

4 Дунд сургуульдаа алдартай нэгэн байсан

Дунд сургуульд сурч байхын л Блэйк сургуулийнхаа хамгийн үзэсгэлэнтэй, авъяаслаг охин байсан бөгөөд түүний араас гартаа сарнай барьсан залуусын цуваа хэдэн арваараа үргэлжилдэг байсан гэнэ. Сургуулийнхаа урлаг, спортын уралдаан тэмцээнд байнга шахуу амжилттай оролцохоос гадна бусад үйл ажиллагаанд тасралтгүй оролцдог байсан Блэйкийг багаасаа нийгмийн идэвхтэй нэгэн байсан хэмээн багш нар нь дурсамжаасаа хуваалцсан байна.

Дунд сургуульдаа алдартай нэгэн байсан

5 Дунд сургуульд байхдаа анхныхаа дүрийг бүтээсэн

2005 онд буюу Блэйкийг дунд сургуульд сурч байх үед түүнд "The Sisterhood of the Traveling Pants" гэх инээдмийн төрөл жанрийн кинонд тоглох санал тавьж байжээ. Энэхүү кинонд тэрээр өнөөдрийн кино урлагийн салбарт хамгийн өсөх ирээдүйтэй жүжигчид хэмээн нэрлэгдэх болсон Америка Феррера (America Ferrera), Алексис Биедел (Alexis Biedel) болон Эмбер Тамблин (Amber Tamblyn) нарын хамт тоглосон юм.

Дунд сургуульд байхдаа анхныхаа дүрийг бүтээсэн

6 Аливаа зүйлд харьцангуй тайван ханддаг

Нас нэмж, ухаан сууж байгаа гэлтэй тэрээр аливаа зүйлд харьцангуй тайван ханддаг зарчимтай болсон бөгөөд энэ нь зарим кино багийнханд бага зэрэг таалагддаггүй гэнэ. Учир нь цаг нартай уралдаж, хурдтай ажилладаг хүмүүсийн ажлыг цалгардуулах, хугацаа алдах зэрэг сул талуудыг бий болгодог хэмээн үздэг байна. Хэдий тийм ч гэлээ, Блэйк өнөөдрийн байдлаар олон кино найруулагчид болон кино багийнхны номер нэг сонголт хэвээр байсаар байгаа юм.

Аливаа зүйлд харьцангуй тайван ханддаг

7 +18 хэсгийн зураг авалт түүнд таалагддаггүй

Блэк анх "Gossip Girls" киноны Серена гэх бүсгүйн дүрд тоглох үеэрээ +18 хэсгийн зураг авалтанд орж үзсэн бөгөөд түүнд яагаад ч юм таалагдаагүй гэнэ. Учир нь найруулагч болон кино багийнхан түүнийг ингэ, тэг гэж хэлэх нь маш төвөгтэй санагдахад хүргэсэн аж. Харин тэрээр уг кино зураг авалтаас хойш кинонд тоглох санал ирвэл зохиолыг нь хамгийн түрүүнд уншиж, +18 хэсэг байгаа эсэхийг асууж, лавладаг болжээ.

+18 хэсгийн зураг авалт түүнд таалагддаггүй

8 Тэр ерөнхийлөгч Обамаг дэмждэг

Түүний үлгэр дуурайлал авдаг хүн нь эцэг, эхээс нь гадна АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч болох Барак Обама (Barack Obama) ажээ. 2008 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Блэйк, Обамаг дэмжиж байгаа гэдгээ нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ нуулгүй хэлж байсан юм. Блэйк ерөнхийлөгч Обамагийн талаар "Тэр бол жинхэнэ ухаалаг эрхэм. Түүнийг ерөнхийлөгч байх хугацаанд АНУ-ын хөгжил улам урагшилсан. Би түүний зарчимч зан чанараас үргэлж суралцдаг" хэмээн хэлсэн байна.

Тэр ерөнхийлөгч Обамаг дэмждэг

9 Халуухан бүсгүй

Түүнийг энэ цаг үеийн хамгийн сайхан биетэй, гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг гэдгийг эрчүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүнийг батлав уу гэлтэй тэрээр өнгөрсөн жил Максим (Maxim) сэтгүүлийн дэлхийн хамгийн халуухан бүсгүйчүүдийн дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Халуухан бүсгүй

10 Шүүмжлэл дагуулсан дүр

Блэйк "The Town" гэх кинонд жүжигчин Бен Аффлек (Ben Affleck)-ийн хамт тоглосон бөгөөд түүний бүтээсэн дүр олон хүнд таалагдаагүйгээр барахгүй кино шүүмжлэгчдийн зүгээс сөрөг үнэлгээ авсан байна. Түүний зарим фэнүүд "Блэйкийг ийм дүрд тоглосонд итгэж өгөхгүй байна" хэмээн цахим ертөнцөөр сэтгэгдлээ илэрхийлж байсан юм. Харин кино шүүмжлэгчдийн зүгээс түүний бүтээсэн дүрийг өөрт нь тохироогүй хэмээн шүүмжилжээ.

Шүүмжлэл дагуулсан дүр

11 Хоол хийх дуртай

Авъяаслаг жүжигчин бүсгүйгийн хамгийн ихээр чөлөөт цагаа зарцуулдаг зүйл нь хоол хийх бөгөөд тэрээр өдөр бүр амттай хоол хийж, гэр бүлийнхнээ дайлах дуртай гэнэ.

Хоол хийх дуртай

12 Загвар зохион бүтээгч

Өмссөн хувцас болон эдэлж, хэрэглэж байгаа зүйлээрээ үргэлж бусдын харааг булааж явдаг тэрээр саяхнаас загвар зохион бүтээгчээр давхар ажиллаж эхэлсэн бөгөөд удахгүй түүний урласан хувцаснууд загварын ертөнцөд цахиур хагалах гэнэ. Тэрээр дэлхийд нэр алдраа түгээсэн "Sami & Lavi" брэндтэй хамтран ажиллахаар болсон гэдгээ олон нийтэд мэдэгдсэн байна.

Загвар зохион бүтээгч

Та түүний тухай өөр зүйл мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()