Бид өдөрт хэдэн удаагийн давтамжтай хооллох хэрэгтэй вэ?

Бид өдөрт хэдий хэмжээний хоолыг хэдэн цагийн зайтай, мөн ямар давтамжтай идэхээ төдийлөн мэддэггүй шүү дээ. Өлссөн, эсвэл гарт тааралдсан үедээ хоолыг хэмжээ хязгааргүй, замбараагүй идсээр таргалалт, илүүдэл жин, цаашлаад ходоод гэдэсний элдэв өвчлөлтэй нүүр тулгардаг. Иймд бид та бүхэндээ ямар хоолыг, хэр хэмжээгээр хэдэн удаа идэх тухай маш хэрэгтэй мэдээллийг мэргэжилтний зөвлөснөөр хүргэж байна. 

Бид өдөрт хэдэн удаагийн давтамжтай хооллох хэрэгтэй вэ?

Өдөрт хоолловол зохих давтамжууд:

Хүн бүрийн хооллох хэв маяг нь харилцан адилгүй байдаг. Өдөрт бага багаар олон удаа хооллохыг хүсдэг нэгэн байхад, тогтсон хугацаанд илчлэг сайтай махан хоол, хөнгөн зуушийг идэхийг хүсдэг хүмүүс ч байна. Иймд та доорх хүснэгтээс хэрхэн хооллох хэрэгтэйг харж аваарай!

Амттан гэдэг нь хоолны дундуур идэх, хөнгөн зууш, жигнэмэг зэргийг хэлж байгаа юм. Мөн хэрвээ та жин хасахыг хүсэж байвал хоёр дахь хүснэгтийн дагуу олон удаа бага багаар идэж байх хэрэгтэй.

Нэг өдрийн хоолноос авбал зохих шимт бодисууд:

Мөн тухайн хоолонд агуулагдах шим тэжээл, илчлэг, уургийн агууламж нь харилцан адилгүй байдаг. Эрчүүдийн хувьд бүсгүйчүүдийг бодоход харьцангуй их илчлэг, шим тэжээлтэй хоолыг идэх хэрэгтэй байна. Тус хүснэгтэнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоолноосоо авбал зохих шим тэжээлийн хэмжээг тусгажээ.

Та өдөрт хэдэн удаагийн давтамжтай хооллодог вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()