1
Бетти Пейж “Playboy” сэтгүүлийн анхны моделуудын нэг юм. Тэрээр 1955 онд Playboy сэтгүүлийн Нэгдүгээр сарын нүүрийг чимэглэж байжээ. Мөн энэ онд тэрээр “Пин-ап хатан хаан” хэмээх титмийн эзэн болсон байна.
2
50 оны үед Бети хамгийн алдартай модель байсан болов уу.
3
Тэрээр Америкийн кино найруулагчидтай хамтран ажилладаг байсан бөгөөд тэдний кино, зураг авалтанд оролцож байсан байна.
4
Бетти Пейжийн хүүхэд нас тийм ч хангалуун өнгөрөөгүй байна. Беттигээс гадна 5 хүүхэд байсан бөгөөд Беттиг 10 настай байхад нь эцэг, эх нь салсан аж. Санхүү болон ахуйн тал дээр маш их хүндрэлтэй байсан учир эх нь ажил олтлоо жилийн турш хүүхдүүдээ асрамжийн газар өгсөн байна. Бетти сайн сурдаг байсан бөгөөд багш болох хүсэлтэй байсан ч сургуулийнхаа жүжигт оролцон тоглох болсноор жүжигчин болохоор шийджээ.
5
Тэрээр жүжигчин болох зорилгоор Нью-Йоркт ирсэн боловч бүтээгүй нь улмаас нарийн бичгээр ажиллах болжээ. Аз болоход тэрээр нэгэн гэрэл зурагчинтай таарсан бөгөөд түүний хийсэн гэрэл зургийн ачаар Бетти алдарт хүрсэн байна.
6
Энэ үеийн пин-ап моделиуд хэдхэн сарын турш л маш алдартай байдаг байсан бол Бетти маш олон жилийн турш энэхүү салбарт тэргүүлж байсан.
7
Хэдийгээр тэр нэлээд олон удаа нүцгэлсэн байдалтай зургаа авахуулдаг байсан ч үүнийг порно хэмээн тооцдоггүй байжээ.
8
9
1959 онд буюу 36 насандаа тэрээр загварын ертөнцөөс гарсан бөгөөд сайн дурын тусламжийн байгууллагуудтай хамтран ажиллах болсон юм.
10
1979 онд тэрээр байрны эзэнтэйгээ хэрэлдэж сэтгэл санааны байдлаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн үзэж 20 сарын турш сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байжээ.
11
Харин хэсэг хугацааны дараа дахин нэгэн байрны эзэнтэй хэрэлдсэнээр түүнийг баривчилсан боловч мөн л сэтгэцийн гажигтай хэмээн үзэж хяналтан дор байлгах болсон байна. 1992 онд тэр бүрэн суллагдаж чадсан байна.
12
13
Хью Хефнерын хамт.
14
Бетти 2008 онд буюу 85 насандаа нас барсан байна.
15
80 настай Бетти болон Анна Николь болон Памела Андерсан нар.
16
Тэрээр хар үс, гурвалжин чёлк, торон оймс болон улаан өнгийн уруулын будгийг эрхэмлэдэг байжээ.
17
1959 оноос Бетти шоу-бизнесээс бүр мөсөн холдсон хэдий ч түүний дүр зураг хаа сайгүй байсаар л байсан байна.
18
Зарим нэг жүжигчид Беттиг дуурайдаг нь албаар хийж буй хэрэг. Жишээлбэл Дита Фон Тиз нь Беттиг зөвхөн тайзан дээр төдийгүй өдөр тутмын амьдралдаа хүртэл дууриан, үлгэр дууриалал болгодог байна.
19
Дитагийн үсний засалт Бетти-гийнхтэй маш ижил боловч тэр гурвалжин чёлкыг хааяа л хийдэг байна.
20
Харин дуучин Кэти Пери байнгын гурвалжин чёлктай байдаг Беттигийн залуугийн дүр төрхтэй ихэд адилхан харагдаж байна.
21
Уругвай-ийн жүжигчин Наталия Орейро мөн л хар үс, улаан өнгийг өөрийн хэв маягтаа түлхүү ашигладаг. Харин заримдаа тэрээр гурвалжин чёлк хийдэг бөгөөд энэ нь түүнийг Беттитэй маш адилхан харагдуулдаг.
22
Беттигийн дүр төрх, Мерилин Монрогийн дүр төрхтэй адил олон зууныг давж гарсан байна. Магадгүй түүний дүр төрх хэзээ ч тайзнаас алга болохгүй болов уу. Харин түүнийг дууриаж байгаа хүмүүсийн хувьд байнгын шүүмж сонсох шаардлага гарах байх.
23
Маш олон жүжигчид, дуучид түүний хэв маягийг хэсэг хугацаанд ч гэсэн туршиж үзэхийг хүсдэг. Жишээлбэл: Антониа Рубина дур булаасан эмэгтэйн дүрээр...
24
Австралийн модель Меган Гейл нь Беттигийн дүрээр.
25
Америкийн алдарт дуучин, бүжигчин Николь Шерзингер Беттигийн чёлкыг дуурайжээ