1
Антарктид тивд нууц лабораторитой байсан
Нацистуудыг Антарктид тивд өмнө нь очиж байсан гэх бөгөөд тэнд нууц байгууламж ажиллуулдаг байсан гэх яриа байдаг байна. Тэд энэхүү байгууламжаа тэртээх 1913 оноос эхлэн барьж эхэлсэн бөгөөд харийнхантай холбоо тогтоох зорилгоор барьжээ. Харин 1938 онд үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн гэж үздэг ажээ.
2
Антарктидын нууц байгууламжийг харийнхан барьж өгсөн
Харин тэдний Антарктидад барьсан нууц байгууламжийг харийнхан барьж өгсөн бөгөөд үүний хариуд харийнхан Нацистууд дэлхийг эзлэсний дараа эх дэлхий рүү саадгүй зорчих боломжийг бүрдүүлж өгөхийг Гитлерт санал болгож байсан гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг байна.
3
Нууц зэвсэг хийхээр судлаж эхэлсэн
Яагаад заавал ч үгүй тэд Антарктид тивийг сонгосон болох нь хэнд ч гэсэн сонирхолтой санагдаж байж болох юм. Гэвч үүний хариулт нь маш энгийн бөгөөд энэ нь бусдад мэдэгдэлгүй нууц байлгахыг хүссэнтэй холбоотой ажээ. Тэд энэхүү нууц байгууламжиндаа хүн төрөлхтнийг эрхшээлдээ оруулж, дэлхийг эзлэх хамгийн хүчирхэг зэвсгийг хийхээр судлаж байсан гэдэг.
4
Нацистууд анх саран дээр хөл тавьсан
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, хамгийн анх сансарт хөл тавьсан хүмүүсийг Нацист Германиуд гэж үздэг бөгөөд энэ нь тэдний цэргийн хэд хэдэн баазууд болон нууц зэвсгүүдээ бусад улс орнуудаас нуух газар хайж, сарыг сонгосонтой холбоотой гэж зарим хүмүүс өөрсдийн таамгаа дэвшүүлдэг байна.
5
Америкууд тэдний төлөвлөгөөг мэдсэн
АНУ-ын шилдэг тагнуулчид Нацистуудын энэхүү нууц байгууламжийг олж илрүүлсэн бөгөөд харийнхантай харилцаа холбоо тогтоохоос өмнө тэднийг юу төлөвлөөд байгааг гадарласан байна. Үүний тулд Германий эрдэм шинжилгээний ажилчид болон эрдэмтдийг тагнах хэрэгтэй болсон бөгөөд энэ ажлыг Уиллиам Тoмкин (William Tomkin) гэх эрхэм хариуцан хийж байжээ.
6
Харийнхан гүрвэл шиг харагддаг байсан
Нацист Германчуудын харилцаа холбоо тогтоосон харийнхан нь гаднах төрхөөрөө яг л гүрвэл шиг харагддаг байсан бөгөөд тэд дээр дурдсанчлан Германчуудыг дэлхийг эзлэсний дараа сүүн замыг ашиглан дэлхий рүү ирэхийг санаархаж байсан гэж үздэг байна. Хэрвээ ийм зүйл болсон бол "Star Wars" кинон дээрх шиг гараг хоорондын дайн болох байжээ.
7
Харь гарагийн хөлгөөс санаа авсан
Германчууд дэлхийн I болон II дайнуудад ялалт байгуулж, дэлхийг өөрсдийн эрхшээлдээ оруулахын тулд төрөл бүрийн шинэ зэр зэвсэг зохион бүтээж байсны дотор "The Bell" буюу хонх гэх аюултай зэвсгийг зохион бүтээсэн аж. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү зэвсгийг харь гарагийн хөлгөөс санаа авч хийхийг Гитлер инженерүүддээ тушааж байсан гэж үздэг байна. Та доорх зурагнаас ижил төстэй зүйл байгаа эсэхийг харж болох юм.
8
Харийнхан үнэхээр хүн төрөлхтөнтэй холбоо тогтоосон уу?
Хэрвээ тогтоосон бол бидний өгүүлж байгаачлан цор ганц Нацистуудтай холбоо тогтоосон бөгөөд "Гүрвэл" шиг харагддаг харийнхнаас гадна хүн шиг царай төрхтэй харийнхан Нацистуудтай холбоо тогтоож, эх дэлхий болон өөрсдийн гарагийн хооронд холбоо тогтоохоор холбогдож байсан бөгөөд тэд ямар нэгэн дайсагналыг хүсэлгүй энх тайван, найрамдалт харилцааг хүсч байсан нь Гитлерт таалагдаагүй бөгөөд Нацистуудын удирдагчдын хувьд тэднийг хүн төрөлхтний эсрэг ашиглахыг зорьж байсантай холбоотой юм. Эдгээр хүн шиг царай төрхтэй харийнхныг "The Northerner" буюу хойд нутгийнхан хэмээн нэрлэдэг байжээ.
9
Эмэгтэйчүүдийг ашиглаж байсан
Тагнуулч Уиллиам Томкин (William Tomkin) харийнхантай холбоо тогтоох үүднээс тусгайлан бэлтгэгдэж байсан хоёр бүсгүйн тухай мэдээллийг олж байсан гэх яриа байдаг бөгөөд тэдгээр бүсгүйчүүдийг Мариа Орсик (Maria Orsik) болон Врил (Vril) хэмээн нэрлэдэг байв. Тэд хоёул Антарктидад байрлах нууц байгууламжинд ажилладаг байжээ.
10
Врил гэх бүсгүйг робот болгосон
Врил гэж нэрлэгдэж байсан бүсгүйг хагас хүн, хагас робот болгож өөрчилсөн бөгөөд энэхүү ажлыг түүний нэрээр буюу "Врил төсөл" хэмээн нэрлэсэн байна. Түүний хувьд гаднах төрх нь ямар ч эр хүн хараад өөрийн эрхгүй харц унагахаар гоо үзэсгэлэнтэй байснаас гадна төрөл бүрийн ур чадвар эзэмшсэн нэгэн байжээ. Врилийн тусламжтай Нацистууд дэлхийн II дайнд олон зүйлийг өөрсдийнхөө талд эргүүлж байсан бөгөөд түүний хувьд харийнхантай холбоо тогтоох цорын ганц боломж нь байсан гэж үздэг байна.
11
Газар доогуур зам гаргасан
Антарктид тивд нууц байгууламж барихаас гадна Гитлер газар ухуулж, хэдэн мянган км үргэлжлэх нууц зам барихыг доорх хүмүүстээ тушааж байжээ. Энэ нь харийнхныг дэлхий рүү оруулж ирэх зам байсан гэж эрдэмтэд үзэх нь бий.
12
Нацистууд Ангараг гараг руу сансрын нисгэгчид илгээсэн
Германчууд 1945 оны 4 дүгээр сард Ангараг гараг руу нууц даалгавар биелүүлэхээр баг явуулсан бөгөөд энэхүү багт 30 хүн байсан гэж ярьдаг байна. Хачирхалтай нь эдгээр хүмүүсийн гурав нь эмэгтэй хүмүүс байснаас гадна гурвуулаа Япон хүмүүс байжээ. Тэдний Ангараг гараг руу явах болсон зорилго нь харийнхантай холбоо тогтоож, нууц хэлэлцээр хийх байсан гэнэ.
13
Тэдний хөлөг Вашингтоны дээгүүр ниссэн
Тэртээх 1950 онд Нацистуудын холбоо тогтоосон гэх хөлөг онгоц АНУ-ын нийслэл Вашингтон хотын дээгүүр нисч өнгөрсөн бөгөөд тухайн үед АНУ-ын зүгээс ямар ч арга хэмжээ авч чадаагүй аж.
14
Дайнд ялагдсаны дараа...
Нацист Германий хүн төрөлхтнийг эрхшээлдээ оруулахыг хүссэн явдал 1945 оноор эцэс болсон хэдий ч, тэд Антарктид дахь үйл ажиллагаагаа зогсоолгүй хэвээр үргэлжлүүлж байжээ. Харин 1947 онд АНУ-ын тагнуулчид тэднийг илрүүлсэн бөгөөд "High Jump" гэх нэртэй нууц ажиллагаа явуулж, тэнд байсан Германчуудыг бүгдийг нь хядсан байна. Харин гайхалтай нь Нацистуудын нууц байгууламж дотор харийн үл мэдэгдэх биет байхыг олжээ.
15
Гитлер одоог хэр нь амьд
Гайхаж магадгүй ч, дайн Германчуудын эсрэг шийдэгдэх үед эхнэр Ийв Браун (Eve Brown)-ийн хамт тэрээр оргон зайлж чадсан гэж үздэг хэдий ч, замдаа эхнэр нь таалал төгсөж, Гитлер ганцаараа харийнхны тусламжтай ор сураггүй алга болсон гэж таамаглах хүмүүс цөөнгүй байдаг байна.
Та үүнтэй санал нийлэх үү?