1
Жийнсэн өмдний жижиг халаас
Хамгийн анх жийнсэн материалтай өмдийг үйлдвэрийн ажилчид өмсдөг байсан билээ. Учир нь энэ нь бат бөх материалтайгаас гадна биед илүү эвтэйхэн байсанд оршино. Мөн өмдний жижиг халаас нь анх хаягдаж гээгдэх жижиг эрэг, боолт, нандин зүйлсийг хадгалах зориулалттай бүтээгджээ.
2
Машины хянах самбар дээрх сум
Цөөн хэдэн жолоочид л энэхүү сумын учрыг мэдэх биз ээ. Хянах самбар дээрх сум нь машины бензин хийх банк аль талдаа байгааг заадаг.
3
Метрийн үзүүрт байрлах төмөр тоноглол
Метрийн үзүүрт тогтоогч төмөр байдаг нь хананд бэхлэх, өөр хүний оролцоогүй ажлыг хялбархан хийхэд тусалдаг.
Хэмжих ханандаа зурагт үзүүлсэн шиг зураас гаргах хэрэгтэй.
Гаргасан ховилдоо метрийн үзүүр хэсгийг бэхэлж, татахад илүү хялбар байх болно.
4
Цоожны нүх
Цоожинд байдаг жижиг нүх нь цас, бороо зэрэг гадны хүчин зүйлүүд цоож руу орж зэвэрсэн нөхцөлд тос хийж гацааг гаргах зориулалттай юм байна.
5
Гар утасны зайн дээрх ялтас
Бид утсаа усанд унагасныхаа дараа дотоод эд анги нь норсон эсэх, ядаж л түүнийгээ хатсан үгүйг мэддэггүй шүү дээ. Харин гар утсан дээрх энэхүү хэсэг нь утас ус руу унасан үед зай болон утас руу ус орсон эсэхийг мэдэх боломжтой.
6
Симний оролт
iPhone 5 утас гарсны дараахан, SIM картын хэсэгт энэ индикатор байрлах болсон. Энэ нь гар утас норсон эсэхийг мэдэх зориулалттай бөгөөд тухайн хэсгийг гэрэл тусгаж томруулдаг шилээр харах хэрэгтэй.
7
F болон J үсгэн дээрх товруу
Компьютерийн гар дээрх эдгээр товруу нь 10 хуруугаар шивэх нөхцөлд, "F" үсгэн дээр зүүн гарын долоовор хуруу, "J" үсгэн дээр баруун гарын долоовор хуруу байхыг илтгэдэг.
8
Наадаг цаас
Наалддаг цаасыг хажуу талаас нь хуулж авах.
Наалддаг цаасыг дээрээс нь хуулж авах.
Хажуу талаас нь хуулж авсан цаас илүү сайн наалдаж байгаа биз.
9
iPhone утасны камерын хажууд байрлах жижиг нүх
Гэрэл болон камерын дунд байгаа жижиг нүх нь нэмэлт микрофон юм. Биднийг ярьж байхад гаднаас ирэх дуу чимээг хүлээн авч шүүх үүрэгтэй.
10
Дарсны шилний хонхорхой
Тус шилний хонхорхой нь оргилуун дарсны даралтыг тэнцвэржүүлэх үүрэгтэй төдийгүй шилний ёроолд үүссэн тунадасыг хадгалах, хундага руу оруулдаггүй давуу талтай ажээ.