1
Зураг авах
Зураг авах бол эрчүүдийн хувьд хамгийн ихээр сонирхдог зүйл бөгөөд энэ төрлийн залуус байгалийн үзэсгэлэнт газрууд болон үзэж, харах юм ихтэй дэлхийн хотуудаар аялж, сонин содон бүхнийг гэрэл зургийн хальснаа буулгах дуртай хүмүүс байдаг байна. Хэрвээ та тэдний гэрээр зочлох юм бол хэд хэдэн сүүлийн үеийн чанартай камер, зургийн аппарат байх бөгөөд нүд хужирлаж, уулга алдуулах зургийн цомгуудыг танд сонирхуулах болно. Тэд энэхүү хоббигоороо хоолоо олж идэхээс гадна дэлхийд нэр алдраа түгээсэн гайхалтай уран бүтээлчид болох боломжтой байдаг ажээ.
2
Спортоор хичээллэх
Спортоор хичээллэж, түүнээсээ гайхалтай кайф авах нь үнэхээр гайхалтай мэдрэмжийг төрүүлэх бөгөөд тэр ч үүднээсээ өнөөдөр спортын аль нэг төрлөөр хичээллэдэггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Спортоор хичээллэснээр ямар ч хүнд асар их эрч хүч, урам зориг, сэтгэлийн хатуужил, хүсэл тэмүүллийг өгдөг бөгөөд цагийг зөв боловсон өнгөрүүлж болох шалгарсан аргуудын нэг юм. Түүгээр зогсохгүй хүний эрүүл амьдрах үндсийг дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх явдал болохыг эмч нар, эрдэмтэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа билээ.
3
Загасчлах
Байгалийн сайханд цэнгэг голын эрэг дээр найз нөхөд болон дур сонирхол ижил нөхдийн хамт загасчлах хамгийн сайхан мэдрэмжийг хүнд төрүүлдэг ажээ. Загасчлахад хамгийн тохиромжтой улирал гэж байх бөгөөд энэ үеэр загасны хоббитой хүмүүс аялалын цүнхэндээ хэрэгслүүдээ хийгээд хөлгийн жолоо залахыг юу юунаас илүү хүсдэг байна.
4
Агаар салхинд гарах
Санаа сэтгэл, үзэл бодол таарч тохирдог найз нөхдийнхөө хамтаар агаар салхинд гарах шиг сайхан зүйл гэж өөр хаана байх билээ. Голын эрэг дээр хүйтэн шар айраг ууж, шорлог хийж идэнгээ буу халж суухаас ямар ч эр хүн татгалзаж чаддаггүй бөгөөд энэ нь тэдний төрөлхийн эрх чөлөөг эрхэмлэж байдагтай холбоотой биз ээ.
5
Суралцах
Эр хүн бүр ирээдүйд эцэг болж, ар гэр болон амьдралаа авч явах хариуцлагатай үүрэг хүлээх нь гарцаагүй бөгөөд үүний тулд эрдэм мэдлэг, боловсролтой байхаас гадна олон ур чадвартай байх хэрэгтэй юм. Тиймээс тэдний ихэнх нь үүнийг ухамсарласан байдаг учраас өөрт нь болон амьдралд хэрэгтэй зүйлсийг сурч, мэдэж авахаас хэзээ ч хойш суудаггүй байна. Тэр ч үүднээсээ эрчүүдийн өмнөө тавьдаг эрхэм зорилгуудын нэг бол бусдаас царайчилж, гуйлгүй амьдрах юмсан гэх үзэл бодол бөгөөд үүндээ хүрэхийн тулд сурч, өөрийгөө хөгжүүлж байх ёстой хэмээн боддог гэнэ.
6
Ном унших
Ном бол ертөнцийг харах толь юм гэж агуу үг байдагчлан ном уншсанаар хамгийн наад захын үгийн баялаг сайжрах бол цаашлаад мэдлэгийн хүрээ тэлж, бусадтай зөв зохистой, маш цэгцтэй ярихад хүргэдэг ач тустай зүйл юм. Тиймээс азрим эрчүүд хэрэгтэй хэрэггүй зүйлд цаг зарцуулж байхаар өөрийн оюундаа хөрөнгө оруулж, ирээдүйд өөрийгөө бэлдэхийг илүүд үздэг гэнэ.
7
Хоол хийх
Хүмүүсийн дунд хамгийн түгээмэл байдаг хоббинуудын нэг бол хоол хийх билээ. Амттай сайхан хоолоор гэр бүл, найз нөхөд болон ойр дотны хүмүүсээ дайлж, тэднээс "Гайхалтай" гэх үгийг сонсох эерэг мэдрэмж төрүүлдэг нь лавтай. Хоол хийнэ гэдэг өөрөө бүхэл бүтэн урлаг гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг учраас энэ төрлийн эрэгтэй хүмүүс өдрийн турш хоол хийсэн ч гэлээ, огтхон ч залхдаггүй байна.
8
Ямар нэгэн зүйл урлах
Сэтгэл сэргээж, уулга алдуулам сийлбэрүүдийг та урьд өмнө үзэж л байсан биздээ? Хүнийг ур чадвар ямар их болохыг батлан харуулсан уг гайхамшигтай авъяасыг эзэмшсэн эрчүүд нэг бүтээлээ туурвих гэж заримдаа олон өдөр болох бөгөөд төдий чинээ үнэ цэнэтэй, үгээр хэлэмгүй гайхалтай бүтээл болсон байх нь бий. Тэдний амьдралын утга учир бол нүдэнд харагдаж, гарт баригдсан тэдгээр зүйлсийг нарийн ур чадвар, мэдрэмжээрээ урлах ажээ. Зарим үед цаг хэд болж байгааг ч анзаарах сөхөөгүй дур сонирхолдоо хөтлөгдөн суудаг нь уран гартай залуусын онцлог гэлтэй.
9
Боулинг тоглох
Боулинг нь эрчүүдийг өөртөө соронзон мэт татаж, дурлуулж чаддаг хобби юм. Найзуудтайгаа цагийг гайхалтай өнгөрүүлэх боломжийг гаргаж өгөх төдийгүй кайф, аз жаргалыг мэдрүүлж байдаг аж. Ялангуяа хамт тоглож байгаа найзуудтайгаа бооцоо тавьж өрсөлдөх нь илүү сонирхолтой төдийгүй хэр их хугацаа, мөнгийг үүнд зарцуулснаа ч үл анзаарч, сэтгэлийн таашаал, эрч хүчийг мэдэрч чаддаг юм.
10
Тулааны урлагаар хичээллэх
Эрэгтэй хүмүүсийн генд цаанаасаа л эрэлхэг байдал, эр зориг шингэсэн байдаг. Тиймдээ ч тулааны урлагаар хичээллэж, өөрийн хүч чадлаа мэдрэх нь юу юунаас илүүтэй сайхан санагдаж, хорвоогийн хамгийн аз жаргалтай нэгэн болж хувирдаг байна. Энэхүү хобби нь тэднийг ирээдүйд бусдад дээрэлхүүлэх, дорд үзэгдэх асуудлаас сэргийлж өгөх төдийгүй ямар ч үед өөрийгөө хамгаалах ухаан, эр зориг, хүч чадлыг тэдэнд өгдөг юмсанж.
11
Хөзөр тоглох
Хэдэн цаг ч хамаагүй хөзөр тоглож, сайхан мэдрэмжийг авдаг эрчүүд гэж байна. Энэ нь хүмүүсийг хооронд нь нэгтгэж, толгойг нь ажилуулах бөгөөд ялсан, ялагдсан ч хэсэг хугацаанд ч болов оюунаа сорьж, таашаалыг хүртэж чадсандаа таатай байх болно. Харин үүнд хэт донтож, өдөр шөнөгүй тоглох нь тийм ч сайн зүйл биш. Зарим эрчүүд хөзөрт донтож, үүнийг сексээс илүүд үзэх төдийгүй хяналтаа алдаж эхэлдэг. Иймд та ч бас хөзөр тоглох хоббитой бол өөрийгөө хянаж байхыг зөвлөе.
12
Пэйнтболл тоглох
Тус хобби нь залууст эрч хүчтэй, хөгжилтэй хором мөчүүдийг өнгөрүүлэх боломжийг олгодог байна. Найз нөхөдтэйгээ баг болж, төлөвлөгөө боловсруулан, хөнгөн байлдах нь маш сонирхолтой аж. Эрчүүдийн тухайд бага байхаасаа л байлдаж тоглож өссөн тул тус тоглоом тэдэнд маш ойр төдийгүй хүүхэд насыг нь санагдуулж, хөөр баярыг бэлэглэдэг ажээ.
13
Зурах
Зураг зурах хоббитой, авьяастай хүмүүс үүнээсээ асар их кайф, аз жаргалыг мэдэрдэг байна. Тэд өөрсдийн гэх тусдаа ертөнцтэй бөгөөд зөвхөн түүндээ амьдарч, түүгээрээ амьсгалдаг. Зураг зурах дуртай залуус хэдэн цаг өнгөрснийг ч үл анзаарч бүтээлээ дуусгах гэж хичээдэг төдийгүй тэдний амьдралд сексээс илүү урлаг чухал байр суурь эзэлдэг аж.
14
Аялах
Юм үзэж, нүд тайлах зорилготой олон залуус гадаад дотоод улс орнуудаар аялж, сэтгэлгээ, үзэл бодлоо улам бүр тэлсээр байдаг нь нууц биш юм. Үргэлж шинэ содон зүйлстэй танилцах тэдэнд амьдралаас авч болох хамгйин сайхан зүйл нь аялал байдаг бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байж, өөрийгөө цэнэглэж чаддаг байна.
15
Фитнессээр хичээллэх
Эрүүл саруул бие, төгс галбирыг эрэлхийлэх залуус фитнест явж, үүнээсээ эрч хүч авдаг. Тэдний тухайд ихэнх цагаа фитнестээ дасгалаа хийж өнгөрүүлэх төдийгүй тэнд л хамгийн жаргалтай, тухтай байж чаддаг аж. Мэдээж булчин шөрмөс нь зангирсан сайхан залуусыг хүсэмжлэх бүсгүйчүүд олон боловч тэдэнд сексээс илүү фитнес, дасгал нь таашал өгч байдаг ажээ.
Та үүнтэй санал нийлж байна уу?