Япон цэргүүдийн матарт идүүлсэн аймшигтай түүх

Урьд өмнө сонсож байгаагүй, итгэмээргүй түүхүүд хэзээд хүн бүрийн сонирхлыг өөрийн эрхгүй татдаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ өнөөдөр нэгэн сонирхолтой түүхийг өгүүлье гэж бодлоо. Хүн төрөлхтөнд уй гашуу, амьдын хагацал амсуулсан дэлхийн II дайны үед болсон уг хачирхалтай гэж хэлж болох үйл явдлын тухай мэдээлэл таныг гайхшралд оруулна гэдэгт бид итгэлтэй байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Япон цэргүүдийн матарт идүүлсэн аймшигтай түүх

Дэлхийн II дайны үед буюу 1942 онд Японы цэргийн арми Рамрий (Ramree) арлыг эзлээд байсан бөгөөд Бирм улсад орших арлыг ийн нэрийддэг байв. Харин тэдний эзлэн түрэмгийлэл 1945 оноор эцэс болсон бөгөөд Английн цэргүүд Японы армийг бүх талаас нь арал дотор бүслэж, хаашаа ч гарах боломжгүй болгосон байна. Тухайн үед Японы цэргийн арми ойролцоогоор 1000 хүнтэй байсан гэх яриа байдаг ажээ.

Бүслэгдсэн Япон цэргүүд эхнээсээ орь дуу тавьж, аврал эрэн орилж байсан бөгөөд тэднийг уснаас ямар нэгэн зүйл алж байгаа болохыг эхэндээ Английн цэргүүд мэдээгүй байжээ. Харин Япончуудыг амь насаа алдсаны дараа нөхцөл байдлыг гайхсан Англи цэргүүд ойртож хартал тэдний ихэнх нь хортой аалзанд хазуулж, могой болон хилэнцэт хорхойд хатгуулж амь насаа алдсан мэт санагдаж байв. Гэвч тэдний эргэлзээг бас нэгэн зүйл төрүүлж байсан бөгөөд бүхэл бүтэн 1000 цэрэг бүгдээрээ ийм үхлээр үхсэн гэхээр нэг л итгэж ядаж байжээ.

Энэ нь ч үнэхээр зөв байсан бөгөөд тэднийг Рамрий арлын эзэн хэмээн тухайн үедээ нэрлэгддэг байсан давстай усны аварга том биетэй матар Японы цэргүүдийг амьдаар нь тас татан хаяжээ. Уг матар нь 6 метр урт бөгөөд 907 кг жинтэй амьтан байсан байна. Тэрхүү амьтныг тухайн үед Энэтхэгт амьдардаг гэж ярьдаг байсан аварга том биетэй зэрлэг бухтай харьцуулан ярьдаг байв. Энэ талаар 1962 онд байгал судлаач Брюс Стэнли (Bruce Stanley) гэх эрхэм "Матар Япон цэргүүдийн могой, хорхойнд хатгуулсан цусны үнэрээр ирсэн байж болзошгүй. Матар бол цусны үнэр авбал олзоо ямар нэгэн байдлаар хөнөөж байж санаа нь амардаг амьтан" хэмээн өөрийнхөө номонд бичиж байжээ.

Харин зарим эх сурвалжын үзэж байгаагаар аварга том биетэй матрын дайралтанд өртсөн Японы 1000 цэргээс 520 нь амьд үлдэж чадсан бөгөөд тэдний ихэнх нь маш хүнд гэмтэж, бэртсэн гэж үздэг байна. Гэвч тэднийг уснаас арайхийн гарч ирэхэд Англи цэргүүд юу ч үгүй болтол нь хядсан гэх яриа байдаг ажээ. Англичууд дараа нь арал руу чиглэн удаан хугацааны турш буудсан хэдий ч, матар огт гарч ирээгүй бөгөөд түүний үхсэн эсэхийг хэн ч мэдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна.

Дэлхийн II дайн хүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч арилшгүй хар толбыг үлдээсэн бөгөөд гэм зэмгүй олон сая хүний амь насыг авч одсон билээ. Түүнчлэн Япон цэргүүдийн энэхүү эмгэнэлтэй үхлийг уг дайны үед болсон гэнэтийн бөгөөд хамгийн цочирдом явдал хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байдаг аж.

Бидэнтэй өөрийн сайн мэдэх аймшигтай түүхээс хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()