Хятадын тухай сонирхолтой баримтууд

Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ дэлхийн бусад улс орнуудыг ардаа орхидог Хятад улс нь хамгийн их хүн ам, томоохон газар нутгийг өөртөө цогцлоож чадсан билээ. Бид хөрш орныхоо тухай багагүй мэдлэг, мэдээлэлтэй болов ч, түүнийхээ хэрээр олон зүйлсийг мэддэггүй байжээ. Иймд бид та бүхэндээ сонин содон бүхний анхдагч болсон Хятад улсын тухай сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. 

Хятадын тухай сонирхолтой баримтууд

1

Хятад нь дэлхийн хамгийн том экспортлогч, 2 дахь том импортлогч улс билээ. 

2

Нийт 35 гаруй сая хүн өнөө хэр нь агуйд амьдардаг. 

3

Тус улсын нийт 100 гаруй сая хүн өдөрт ердөө 1 доллараар амьдарч байна. Энэ нь ойролцоогоор нийт хүн амынх нь 10 хувьтай тэнцэнэ. 

4

Тэд жилд дунджаар 45 тэрбум ширхэг савх хэрэглэдэг байна. 

5

Хятадад 30 секунд тутамд ургийн гажигтай хүүхдүүд мэндэлдэг. Энэ нь их хэмжээний агаарын бохирдол, химийн хорт бодисын  нөлөөнөөс болдог аж. 

6

Цахим сүлжээнд донтсон хүүхэд залуусыг тусгай зуслан байрлуулж, сургадаг юм. Энэ нь тэдний ирээдүйг гэрэлтэй байлгах зорилготой байдаг гэнэ. 

7

Гэрийн тэжээмэл амьтдыг элдэв өнгөөр будаж, араатан амьтантай адилхан болгох нь Хятад улсад "трэнд" болсон юм. 

8

Нийт хүн амын 71 хувь нь бусдын амжилтыг эдэлж хэрэглэж байгаа зүйлсээр нь дүгнэдэг байна. Тиймдээ ч тус улсыг хамгийн материалист үзэлтэй хэмээн нэрлэдэг. 

9

Жил бүр 4 гаруй сая муур нь Хятадуудын хоол болдог аж. Тэд муурны маханд маш дуртай бөгөөд олноор нь хөнөөж, иддэг байна. 

10

Хятад улсад цаазаар авах ял түгээмэл бөгөөд нийт цаазаар авсан тоо нь дэлхийн бүх улс орнуудын ялтанг цаазаар авсан нийлбэрээс 4 дахин их байдаг юм. 

11

1973 онд Хятад улс 10 сая бүсгүйг АНУ руу шилжүүлж, хүн амыг нь өсгөж өгөхийг хүсч, санал тавьж байжээ. 

12

Дэлхийн нийт гахайн тал хувь нь, Хятад улсад байдаг юм. 

13

Хятадын гүний усны 90 хувь нь бохирдолтой. 

14

Хамгийн анх 4700 жилийн өмнө Хятадад марихиуныг олж илрүүлэн, хэрэглэх болсон билээ.

15

Жил бүр тус улсад 20 жилийн настай 20 гаруй сая модыг савх үйлдвэрлэхийн тулд хөрөөддөг байна. 

16

Хятад улсад 20 нас хэтэрсэн атлаа нөхөртэй болоогүй бүсгүйчүүдийг "илүүдэл бүсгүй" гэж нэрлэн, нийгмээрээ гадуурхдаг байна. Энэ нь өдгөө тус улсад хурцадсан асуудлын нэг болоод байгаа юм. 

17

Тус улсын нийт хүн амын 7 хувь нь шашин шүтлэгтэй аж. Энэ нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт юм. Жишээлбэл, Тайланд улсын хүн амын 94 хувь нь шашин шүтлэгтэй байна.

18

Дэлхийн улс орнуудаар оршин, амьдарч байгаа бүх панда баавгай нь Хятад улсаас гаралтай байдаг. 

19

Хэдийгээр "Фэйсбүүк"-ийг Хятад улсад хэрэглэхийг хориглосон боловч, 95 сая хүн үүнийг өдөр тутамдаа хэрэглэж, бүртгэл үүсгэсэн байна. 

20

Жилд 600,000 хүн хэт их ажил эрхэлж, ядаргаанд орсны улмаас амь насаа алддаг аж. Энэ нь тэдний хичээнгүй, ажилсаг зан чанарыг илтгэнэ. 

21

Хятадад ахмад настай хүмүүсийн ихээр хүндэтгэдэг бөгөөд иргэн бүрийг ахмад настай эцэг эхдээ тогтмол очиж санаа тавих ёстой хэмээн хуулиараа зааварчилж өгсөн юм. 

22

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт (Brad Pitt)-ийг "Төвдөд өнгөрүүлсэн 7 жил" хэмээх кинонд тоглосноос нь болж Хятад улсын засгийн газраас түүнийг тус улсад 15 жилийн хугацаанд ирэхийг хориглосон байдаг. Учир нь 1950 онд Хятад улс нь Төвдийг өөрийн эрхэндээ оруулж, Төвдийн соёл уламжлалыг хориглосон юм. Үүгээр ч үл барам, Төвдийн тэргүүн Далай Лам үүнээс болоод Энэтхэг улс руу дүрвэсэн байдаг.

23

1556 онд болж өнгөрсөн "Shaanxi" газар хөдлөлт нь 830,000 хүний аминд хүрсэн бөгөөд энэ нь Хятад улсын түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан газар хөдлөлт хэмээн тэмдэглэгдэн үлдсэн билээ. 

24

Тус улсад хүний наймаа эрхэлсэн бүлэг, хувь хүнийг баривчилж, цаазаар авах ял оноодог байна. 

25

Зарим гэр бүлийнхэн өөрийн нас барсан үр хүүхэддээ зориулж, сүнстэй гэрлэлт зохион байгуулдаг аж. Ингэхдээ талийгаачийн хамгийн ихээр хайрлаж байсан хүн эсвэл зөнч нараар дамжуулан тохирох хүнийг олж, гэрлүүлдэг юм. 

26

Хятад нь дэлхийн хамгийн их улаан дарс хэрэглэгчтэй улс билээ. 

27

Тус улсын сургуулийн их дээд сургуульд суралцагчдын ихэнх нь эрчүүд байдаг төдийгүй эрчүүдийг ямагт охид бүсгүйчүүдээс дээгүүр тавьдаг аж. 

28

Эмэгтэй хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон гоо сайхны бүтээгдэхүүнийг Хятадууд үйлдвэрлээд амьтад дээр туршиж үздэг байна. Тиймдээ ч тус улсын гоо сайхны бүтээгдэхүүнийг Европын орнуудад экспортлохыг хориглодог билээ. 

29

Хятад улсын 2011-2013 онд ашигласан нийт цементийн хэмжээ нь 20-р зууны турш АНУ-д ашиглагдсан цементээс их байдаг юм. 

30

Хятадын бүс нутгууд нь, 5 өөр цагийн бүсэд байрладаг. Гэвч 1949 онд БНХАУ-ын дарга асан Мао Зедон бүх нутгуудыг ижил  цаг баримталж байх шийдвэрийг гаргажээ. Иймд зарим нутагт дөнгөж нар мандаж байхад цаг нь аль хэдийн үд болчихсон байдаг гэнэ.

Танд тус улсын тухай мэддэг өөр сонирхолтой баримт байвал бидэнтэй хуваалцаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()