Өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах вэ?

Гадаа хэдийн цас хаялж, өвлийн улирал ирснийг илтгэнэ. Хүйтний улирал нь хүн бүрийн сэтгэлийг чилээх бөгөөд ялангуяа жолооч нарын хувьд шүдний өвчин болсон хүндхэн асуудлуудын нэг билээ. Өглөө бүр цасанд хучигдсан машинаа цэвэрлэж, цан хүүрэгтэй нь зууралдаж эхлүүлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Иймд та бүхэндээ зориулж, өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах вэ?

1 Салхины шилээ угаах

Гадаа хүйтэн байгаа нөхцөлд машины цонх шил цантаж, зам харагдахгүй болох талтай байдаг. Үүнээс сэргийлэхийг хүсвэл машины шил, цонхондоо сахлын хөөс түрхэж, зөөлөн алчуураар арчаад үзээрэй. 

Салхины шилээ угаах

2 Түгжээ хөлдөх

Хэрэв машины тань түгжээ цантаж, гацсан бол гар ариутгагч санитолоос багаханыг авч, түлхүүрэндээ түрхээрэй. Учир нь гар ариутгагчинд агуулагдах алкохол нь цас мөсийг түргэн хугацаанд гэсгээдэг давуу талтай. Ингэсний дараа гацаж, цанстан түгжээ гэсч, түлхүүрээ хийхэд асуудалгүй болно.

Түгжээ хөлдөх

3 Цан цохихоос сэргийлэх

Өглөө ажилдаа явах гэтэл, машиныг тань цан цохиж, мөстсөн байх мэдээж сайхан санагдахгүй нь лавтай. Харин та үүнээс сэргийлэхийг хүсвэл оройдоо муурны элсийг өмсдөггүй муу оймсондоо хийж цонх шилээ арчих эсвэл элсийг машин дээрээ тарааж цацсанаар мөстөх, хөлдөх асуудлаас ангижрах боломжтой.

Цан цохихоос сэргийлэх

4 Түлхүүр гэсгээх

Мөн та түлхүүрээ бага зэрэг халуун галд ээж халуун бүлээн болгосны дараа түгжээндээ хийх хэрэгтэй. Ингэснээр түгжээний мөс хялбархан хайлж, гацахгүй болох аж. 

Түлхүүр гэсгээх

5 Машины хаалганы цан

Хөлдөж цантсан машины хаалгыг хэвийн байдалд оруулахдаа "cooking spray" буюу хоол хуурах, шарахад ашигладаг шүршигчийг хэрэглэх хэрэгтэй. Бодисоо  хаалга хэсэг рүүгээ шүршиж өгснөөр асуудал шийдэгдэх юм. 

Машины хаалганы цан

6 Халуун ус ашиглаж болохгүй

Шилэн дээр тогтсон мөсийг арилгахдаа халуун ус ашиглах нь хамгийн буруу үйлдэл юм. Энэ нь шилний чанарыг алдагдуулж, цаашлаад халуун хүйтэн д харшилж, хагарах аюултай.

Халуун ус ашиглаж болохгүй

7 Мөс хусагч худалдаж авах

Мөс хусагч нь өвлийн улиралд таны дотны найз байх болно. Энэ нь машины шил, толийг зурахгүйгээр мөстсөн шил, цонхыг хормын төдийд цэвэрлэх шидтэй аж. 

Мөс хусагч худалдаж авах

8 Кредит карт

Салхины шилийг тань мөс, цас хучиж, гараар арчаад ч арилахгүй байвал кредит карт ашиглаад үзээрэй. Картаараа мөс, цасыг үрж арилгах боломжтой юм. 

Кредит карт

9 Цантсан машин

Хэрэв машин тань нимгэн мөсөнд дарагдаж, бага зэрэг цантсан байвал, халуун алгаараа дарж арилгах боломжтой төдийгүй бүлээн алчуураар зөөлөн дарж өгч болно. 

Цантсан машин

10 Машины толь

Машиныхаа толийг мөстүүлэхээс сэргийлэхийг хүсвэл оройдоо толинд уут углаж байгаарай. Ингэснээр өглөө бүр таныг бухимдуулдаг асуудал үгүй болж, мөс, цастай зууралдах хэрэг гарахгүй юм. 

Машины толь

11 Гэрэл өнгө оруулах

Шавар шавхай, цас мөс болсон гэрлээ шүдний оо-гоор үрж өнгө оруулаарай. Энэ нь таны машины гэрлийг цоо шинэ мэт гялалзуулна. 

Гэрэл өнгө оруулах

12 Муурны элс

Та холын аян замд явахдаа 10 кг муурын элс авч яваарай. Учир нь зам халтиргаатай нөхцөлд дугуйн дээрээ муурны элсийг асгаснаар, гарч болзошгүй аюулаас сэргийлэх төдийгүй машинд бага ч атугай жин нэмж, цасанд суух зовлонгоос ангижруулдаг байна. 

Муурны элс

13 Картон цаас

Цасанд суусан үед хатуу биетэй картонан цаас танд тус болно. Үүнийг дугуйныхаа дор хийж, цаснаас гарах боломжтой хэдий ч цаас хэтэрхий нимгэн, биет бус байвал энэ нь тус болохгүй юм. Иймд та аль болох биетэй, хатуу цаасыг сонгоорой. 

Картон цаас

14 Цагаан цуу

Өглөө бүр цантаж, мөстсөн машинаа харахаас залхаж байвал энэ бүхнээс хөндийрөх хялбар аргыг танд дуулгая. Бага зэрэг "уксус" буюу цагаан цууг устай хольж, шүршигч саванд хийгээрэй. Үүнийгээ орой машиныхаа цонх, шилэнд цацаснаар өглөө таны машинд цан хүүрэг, цас мөсний хэлтэрхий ч наалдаагүй байх болно. 

Цагаан цуу

15 Оймс

Сэвсгэр цагаан цасанд дарагдсан машинаа гаргана гэдэг амаргүй даваа шүү дээ. Иймд та өглөө бүр бэлтгэлтэй байж, бээлийн дотроо оймс углаж байгаарай. Эс бөгөөс гар тань бээрч, машин түрэх, цэвэрлэхэд асуудал үүсч мэднэ. 

Оймс

16 Шил арчигчний шингэн бэлтгэх

Та заавал мөнгөө үрж, шил арчигчний шингэн худалдаж авах шаардлагагүй юм. 3 литр усанд, 1 халбага аяга таваг угаагч шингэн, тал аяга цагаан цуу, 3-4 дусал цэнхэр хүнсний будгийг хольж нэгтгэнэ. Мөн үүнийг хөлдөхөөс сэргийлж нэг аяга "изопропилийн спирт"-ийг хийж өгөөрэй. Ингээд л таны шил арчигчийн шингэн болох аж. 

Шил арчигчний шингэн бэлтгэх

17 Машинаа байрлуулах

Хэрэв та боломжтой бол машиныхаа нүүрийг зүүн зүгт харуулж байрлуулаарай. Ингэснээр таныг ажилдаа гарахаас өмнө нар мандвал мөс, цасыг хайлуулсан байх юм.

Машинаа байрлуулах

18 Оймс ашиглах

Өвлийн цагт, шил арчигч нь машины урд шилтэй наалдаж, хүндхэн байдалд оруулдаг. Иймд та орой гэртээ орохынхоо өмнө арчигчиндаа оймс углаад хоноорой. Өглөө таны арчигч шилтэйгээ наалдаагүйн дээр асуудалгүй ажиллаж байх болно. 

Оймс ашиглах

Та өвлийн улиралд машинаа хэрхэн арчилдаг вэ? Өвөрмөц аргууд байвал бидэнтэй хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()