Ээжийн эрх хүүтэй яагаад болзож болохгүй вэ?

Эмэгтэй хүн өөрт тохирох эр хүнээ зөв сонгосноор нэгэн насны амьдралаа аз жаргалтай өнгөрүүлэх боломжтой болдог. Харин эр хүнийг зөв таньж мэднэ гэдэг тун бэрх зүйл билээ. Ялангуяа ээжийн хүүтэй болзож, амьдралаа холбоно гэдэг бүсгүй таниас асар их зориг тэвчээрийг шаардана.  Иймд бүсгүйчүүддээ зориулан ээжийн эрх хүүтэй болзож болохгүй шалтгаануудыг дуулгая. 

Ээжийн эрх хүүтэй яагаад болзож болохгүй вэ?

1 Ээжтэйгээ харьцуулна

Хийж байгаа үйлдэл бүрийг тань ээжтэйгээ харьцуулж, дутуу дулимаг талуудыг нь шүүмжилж, нэг ёсондоо төвөгтэй байдал үүсгэнэ. Та түүний хувьд хэзээ ч ээжээс нь илүү гарч чадахгүй төдийгүй хүний хоёр дахь мэт сэтгэгдэл төрөх аж. Харин үүнийг тэсч гарна гэдэг бүсгүй хүнээс асар их зориг тэвчээрийг шаардаж байдаг юм. 

Ээжтэйгээ харьцуулна

2 Түүний ээж бүхнийг шийднэ

Хосуудын харилцаанд хэн нэгэн оролцох нь бүх зүйлсийг утгагүй болгож эхэлдэг. Ялангуяа хадам ээж нь бүх асуудалд хутгалдаж, шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэдэг хар дарсан зүүдтэй л ижил...Таны нөхөр, найз залуу шийдвэр гаргах чадваргүй байх төдийгүй зөвхөн ээжийнхээ үгийг дагаж, таныг үл хүндэтгэж ч мэднэ. 

Түүний ээж бүхнийг шийднэ

3 Хуримыг тань сүйтгэхийг хүснэ

Эрх хүүгээ эхнэрт гарахад хэтэрхий эртэднэ, төгс бүсгүйтэй гэрлүүлнэ гэх бодолтой ээжүүд хуримыг тань сүйтгэх гэж оролдож мэднэ. Харин хүү тийм ч хүчтэй нэгэн биш тул бүх асуудал зөвхөн таны толгой дээр бууж, аз жаргалтайгаар төсөөлж байсан ирээдүйг тань атаа хорсол, зовлон зүдгүүр болгож өөрчлөхийг үгүйсгэхгүй. 

Хуримыг тань сүйтгэхийг хүснэ

4 Түүний хувьд ээж нь хамгийн шилдэг

Тэдний хамгийн түрүүнд танилцсан эмэгтэй хүн бол мэдээж ээж нь байдаг. Тээж, төрүүлэн, өөрөөсөө харамлаж, үрдээ бүхнээ зориулсан эх хүнээр бахархахгүй байхын аргагүй. Гэхдээ нас бие гүйцэн, эрийн цээнд хүрсэн атлаа үргэлж ээжийнхээ үгээр байж, үйлдэл бүрээ заалгах нь эмэгтэйчүүдэд огтхон ч таалагдахгүй. Ялангуяа ээжийгээ эхнэрээсээ илүү тавьж, бүх зүйлс, асуудал бүрээ тоочих нь хамгийн утгагүй үйлдэл юм. 

Түүний хувьд ээж нь хамгийн шилдэг

5 Хаа ч явсан цуг

Амрагтайгаа хамт үзэсгэлэнт газруудаар амарч аялахыг хүсэх боловч түүний ээж хаа ч явсан цуг байна. Та  хэдий үүнийг эсэргүүцэх ч амжилт олохгүй бөгөөд хэт бухимдалтай хандах нь хосуудын харилцааг сүйрүүлэх гол шалтгаан болох нь бий. 

Хаа ч явсан цуг

6 Бүхнийг хүлээн зөвшөөр

Ээжийн хүү зарим зүйлсийг илэн далангүй эцэг, эхдээ тоочих шаардлагагүй гэдгийг ойлгодоггүй. Тиймдээ ч бүх зүйлсээ ярьж байдаг төдийгүй үүнээс болж асуудал үүсч эхэлнэ. Таны талаар буруугаар ойлгож мэдэх тул та залуугийн ээжид тал засч, дотно байснаар зовлонт амьдралаас салах боломжтой. Энэ нь ердөө л бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэсэн үг билээ. 

Бүхнийг хүлээн зөвшөөр

7 Та бол гуравдагч

Угтаа бол та хайртай залуутайгаа хамтдаа бүхнийг даван туулж, өөрсдийн хүч чадлаар амьдралаа цогцлоохыг хүсэх боловч амраг хайрт тань бүх зүйл дээр ээжийнхээ тусламжыг авна. Харин энэ үед та яг л гуравдагч этгээд мэт сэтгэгдэл төрөх бөгөөд амьдралаа хэн нэгнээр заалгах нь утга учиргүй санагдах аж. 

Та бол гуравдагч

8 Үргэлж уулзалдана

Хэрэв та нөхрийнхөө ээж аавтай ойролцоо амьдардаг бол түүний ээж өдөр тутамд танайхаар зочилж, хийх үйлдэл бүрийг тань зааварлаж утсан хүүхэлдэй болгохыг хичээнэ. Харин та энэ бүгдийг эсэргүүцэх аваас шууд нөхөрт тань нөлөөлж, хосуудыг маргалдуулдаг юм. Там шиг өдөр хоногууд, өөрийн гэсэн толгойгүй нөхөр нь бүсгүй хүний гоо сайхан, цэцэн ухааныг сорж байдаг нь нууц биш. 

Үргэлж уулзалдана

9 Ээжийнхээ талд орно

Та хадам ээжтэйгээ муудалцах аваас эр нөхөр тань юу ч бодолгүй ээжийнхээ талд орно. Зөвхөн нөхөртөө итгэж, гараас нь атгаж айлын хүн болсон байхад ээжийгээ сонгож, гэргийгээ буруутгах нь дэндүү гомдмоор байх аж. 

Ээжийнхээ талд орно

10 Асуудлыг шийдвэрлэж чадахгүй

Угтаа бол эр хүн гэдэг чинь бүсгүйчүүдээс эр зориг, хүч чадал, сэтгэлийн тэнхээгээрээ ялгарч, эдгээр чанараараа эсрэг хүйстнээ өөртөө татдаг жамтай. Гэтэл ээжийн хүүд эдгээр чанараас ганц ч үгүй төдийгүй ээж, эхнэр нарынхаа сөргөлдөөнийг холоос харж суухаас өөр зүйл чадахгүй. 

Асуудлыг шийдвэрлэж чадахгүй

11 Түүний ээж таныг үзэн ядна

Өөрийнх нь үгээр явахгүй байгаа бэрээ хадам ээж нь үзэн ядах нь гарцаагүй. Тиймдээ ч хосуудын харилцааг хөндийрүүлэх гэж үргэлж үг хаяж, хүүдээ гомдоллоно. Харин үүнийг нь тэвчихээ больсон бүсгүй хувцсаа баглаад нэг л өдөр гарч явах аж. Бэрээ хөөж явуулсан хадам ээж бахдалтай инээж суух боловч өөрийн гэсэн толгойгүй арчаагүй хүүд нь ахиж сайн бүсгүй таарахгүй нь харамсалтай. 

Түүний ээж таныг үзэн ядна

12 Шийдвэр гаргаж чадахгүй залуу

Ээжийн хүү хэзээ ч өөрөө шийдвэр гаргаж чадахгүй. Үүнээсээ болж ажил, амьдралаа цэгцэлж чадалгүй, ээжээсээ тусламж хүсч, үйлдэл хөдөлгөөн бүрээ заалгана гээч. Харин тэд хэзээ нэгэн өдөр хайрт ээж нь түүнийг орхиж явна гэж ухамсарлаж, хорвоо дээр хэрхэн амьдрах талаар суралцдаггүй нь гайхшрал төрүүлнэ. Үргэлж ээжээрээ түшүүлж амьдрах юм шиг санах ч үдлээд буцах шувуу шиг нэг л өдөр эх нь үрээ орхиод одно шүү дээ. 

Шийдвэр гаргаж чадахгүй залуу

13 Яг ээж шигээ аашилна

Он цаг улиран одохын хэрээр ээжийн хөвгүүд яг л ээж шигээ авирлаж, бүсгүйн бухимдлыг төрүүлж эхэлнэ. Амьдралд тулгарах саад бэрхшээлд өвдөг сөхөрч, аав ээж рүүгээ гүйж тусламж эрэх тус төрлийн залуус нь эмэгтэй хүний амьдралыг сүйрүүлж байдаг гэхэд хилсдэхгүй. 

Яг ээж шигээ аашилна

14 Эхлээд ээж

Тэдний хувьд хамгийн түрүүнд ээж нь байдаг. Бага балчираас нь хайрлаж өсгөсөн тул эрх хүү ээжийгээ хамгаас ихээр хайрлах төдийгүй эхнэр авсан байлаа ч энэ байдлаа өөрчилж чадалгүй айлын охиныг гомдоож орхино.

Эхлээд ээж

15 Нялх хүү

Ээжийнхээ өврөөс гараагүй залуус үргэлж бусдаас хайр халамж нэхэж, эр зоригтой, шийдэмгий байж чаддаггүй. Тэд эхнэрээрээ бүхнийг хийлгэж, өөрөө ард нь амарч үлдэхийг хүсдэг төдийгүй гэртээ бол хаан мэт л залагдаж амьдрахыг хүсдэг аж. 

Нялх хүү

Та үүнтэй санал нэг байна уу? өөр нэмэх зүйл байвал бичээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()