Амь насыг нь аварсан эмчтэйгээ 38 жилийн дараа уулзжээ

Дэлхий дээрх хамгийн гайхалтай зүйл бол хүн хүнээ гэх сэтгэл, хайр гэдэгтэй маргах хүн үгүй болов уу? Нэгэн сайхан сэтгэлт бүсгүйн ачаар амьд гарч чадсан бяцхан охин он цаг улиран өнгөрөхийн хэрээр өсч томрон, өөрийнх нь амийг аварсан ачтантай 38 жилийн дараа уулзсан байна. Тэдний уулзалт аз жаргал, хайр, нулимсаар дүүрэн байсан төдийгүй хүн бүрийн сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадсан юм. 

Амь насыг нь аварсан эмчтэйгээ 38 жилийн дараа уулзжээ

1

Аманда Скарпинати (Amanda Scarpinati) гэх охин халуун ууранд түлэгдэж, аймшигт өвдөлт, зовлон зүдгүүрийг бяцхан биендээ үүрэх болжээ. Харин түүний биед өвчин нь ихдэж, үхэх сэхэхийн зааг дээр очиход залуухан сувилагч түүнийг өөрийн охин мэт хайрлан халамжилж, буцаан амьдруулсан байна. 

2

Сувилагч бүсгүй түүнд өөртөө байгаа бүхнээ зориулж, өвдөлтийг нь хуваалцаж байсан төдийгүй эдгэрч, эрүүл болоход нь хамгийн их тус хүргэсэн ачтан юм. 

3

Сувилагч бүсгүйн ачаар амьд гарч чадсан бяцхан охин түүнд насан туршдаа төлж баршгүй өртэй  болон хоцорчээ. Аманда өсч томрохын хэрээр өөрийг нь эмчилж, амийг нь аварсан сувилагч бүсгүйг хайх болсон төдийгүй олон удаа бүтэлгүйтэж байсан ч, олон нийтийн сүлжээг ашиглан эцэст нь аврагчтайгаа уулзаж, олон сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.  Тэд нэг нэгэнтэйгээ уулзах мөчид бие биерүүгээ харан уйлж, хэзээ салахгүй шүү гэлтэй тэврэлдэн, хичнээн их санасан сэтгэл, хязгааргүй баярын нулимс урссаар байсан юм. Тэдний энэ түүх нь хүн хүнээ хайрлах сэтгэл бол амьдралын гол утга учир гэдгийг ойлгуулж чадсан билээ.

4

Үнэндээ охин, сувилагч бүсгүйн хамгийн анхны өвчтөн байсан төдийгүй охиныг өдөр бүр эрүүл энх байгаасай хэмээн хүсч залбирдаг байжээ.

Таны ах дүү аав ээж биш таны огт мэдэхгүй хэн нэгэн таныг ингэж хайраар босгож, бас ухааруулж байсан түүх байгаа бол сэтгэгдэл дээр бичиж бусадтай хуваалцаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()