Ким Кардашьян нүцгэн зургуудаараа шинэ ном гаргана

Үргэлж цахим ертөнцийг ямар нэгэн үйлдлээрээ шуугиулж байдаг түүний тухай урьд өмнө сонсож байгаагүй, мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Кардашьян (Kardashian)-ийн гэр бүлийнхэн дотроос хамгийн үзэсгэлэнтэй, дур булаам, сайхан өгзөгтэй гэдгээрээ бусдын хараанд байнга өртөж, папараццичдыг хийх ажилтай байлгадаг тэрээр тун удахгүй дахин цахим ертөнцийг шуугиулах нь ээ. Учир нь Ким өөрийн нүцгэн зургуудаараа ном гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Ким Кардашьян нүцгэн зургуудаараа шинэ ном гаргана

1

2015 оны 8 дугаар сард Ким өөрийн жирэмсэн үеийн нүцгэн зургаа авч, цахим сүлжээнд байршуулснаар жинхэнэ тэсрэлт хийсэн бөгөөд түүний зураг хэдэн хормын дотор цахим ертөнцийг ачааллуулахад хүргэсэн юм. Уг зурган дээр реппэр Канье Уэст (Kanye West) болон Ким нарын хүү болох Сэйнт Уэст (Saint West) ээжийнхээ гэдсэнд байгаа төдийгүй тэрээр энэ зургаа бүсгүй хүний жинхэнэ гоо үзэсгэлэнг харуулах үүднээс авахуулсан гэж тайлбарлаж, зурагныхаа тайлбар хэсэгт #NoFilter #NoPhotoShop #NoLighting зэрэг "Hashtag"-ууд ашигласан нь үүнийг гэрчилнэ.

2

Тэрээр сельфи хийх дуртай талаараа "Заримдаа би юм идэхийнхээ өмнө зураг авдаг. Яагаад гэвэл хоол идсэний дараа илүү махлаг юм шиг харагддаг. Хүн бүрийн зураг авах арга барил өөр байдаг шүү дээ. Яаж зураг авбал хөөрхөн харагдах уу, бусдаас хэрхэн эерэг сэтгэгдэл авах уу гэх зэрэг асуултын хариултуудыг хүн бүр өөр өөрийнхөөрөө өгч, зургаа авцгаадаг. Би ч мөн тэдний л адил зургаа авдаг" хэмээн цахим ертөнцийн од бүсгүй хэлжээ.

3

Өмнө түүний хувьд "SELFISH" гэх нэртэй ном гаргаж байсан бөгөөд энэ удаагийн номонд Кимийн "Snapchat" ашиглаж авсан халуухан зургууд орох гэнэ. Номын нүүрэнд ямар зураг тавигдахыг түүний фэнүүд тэсч ядан хүлээж байгаа бөгөөд тун удахгүй түүний цахим хаягуудаар олон нийтэд зарлагдах ажээ. Тэрээр "Энэ удаа хошуугаа цорвойлгож авахуулсан зурагнуудаас илүүтэйгээр өөр хэв маягийн зурагнууд авч, номондоо оруулсан байгаа" хэмээн хэлсэн байна.

4

Хүмүүсийн таамаглаж байгаагаар түүний шинэ номонд хүүхдүүд нь болох 3 настай охин Норт Уэст (North West) болон бяцхан хүү Сэйнт Уэст (Saint West) нарын зураг ч бас орох байх гэж үзэж байгаа аж.

5

Мэдээж хэрэг Кардашьяний эзэнт гүрний үзэсгэлэнт бүсгүйчүүд бүгдээрээ номын зарим хуудсуудыг чимэх нь гарцаагүй биз ээ. Сонирхуулж хэлэхэд Кимийн удахгүй гаргах гэж байгаа номыг нийт 448 хуудастайгаар хийж байгаа гэсэн албан бус мэдээ интернетээр тараад байгаа юм. 

6

Канье Уэст ч гэсэн түүний номонд өөрийн гэгээн дүрээ хэд хэдэн удаа мөнхлөөд авна гэдгээ тоглоом болгож хэлжээ. Кимийн ном хэвлэлтэндээ явсан бөгөөд эхний 3 сарын дотор гэхэд 125.000 хувь борлогдоно гэж хосууд тооцож байна. 

7

Түүний шаргал үстэй сельфинүүд номонд нь нэлээн хэд байх нь дамжиггүй юм.

8

Ном "Sexy" болон "Snapchat" сельфинүүд гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм байна. 

9

Сонирхуулахад тэрээр Парист болж өнгөрсөн халдлагын дараа сэтгэл санааны хямралд орж, айдаст автаад байгаа юм. Та Парист болсон халдлагын тухай ЭНД дарж уншина уу. 

10

Ялангуяа тэрээр ганцаараа хамгаалагчгүй гадуур явж байхдаа үргэлж л ямар нэгэн зүйлээс айх болж, ойр дотны хүмүүсийнхээ санааг чилээж байгаа гэнэ. Хэн нэгэн дагаж байгаа болов уу, ороод ирэх болов уу? гэх айдас нь сүүлдээ хүндэрч түүнийг сэтгэцийн эмгэгтэй болгоход ч ойрхон байгааг эх сурвалжууд хэлсэн байна. 

11

Харин түүний нөхөр реппер Канье Вест энэ асуудалд онцгой ач холбогдол өгч, эхнэрээ аль болох тайван байлгах тал дээр анхаарлаа хандуулаад тун ч завгүй гүйнэ. Кимийг цаг ямагт харж хандан, хар дарсан зүүд мэт өдрийг нь мартуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа аж.

12

Үүнээс гадна тэрээр жил бүр сүр дуулиантай тэмдэглэдэг төрсөн өдрийн баяраа хүртэл цуцалжээ. Түүний 36 насны төрсөн өдөр 10 сарын 21-ны өдөр тохиох бөгөөд бүсгүй нэгэн үнэтэй шөнийн цэнгээний газарт урьдчилан захиалга өгөөд байсан ч цуцалсан юм. 

13

Энэ бүхэн мөн л Парисын халдлагатай холбоотой бөгөөд бүсгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхах боловч, сэтгэлийн гүндээ айдастай нүүр тулж, хүндхэн байдалд байгаа билээ.

14

Түүнд хамгийн ихээр айдас төрүүлж байгаа зүйл бол бяцхан үрс нь гэнэ. Бүсгүй хулгайч, дээрэмчид хүүхдүүдэд нь халдах вий гэхээс айж, шөнө ч унтаж чадахгүй байгаа төдийгүй гэр бүлийнхэн нь өдөр бүр түүн дээр очиж, нөхцөл байдлыг шалгадаг аж. 

15

Ямартай ч Кимийн хувьд сүүлийн хэд хоног хэцүүхэн байдалтай өнгөрч байгаа ч хүчирхэг бүсгүй олны өмнө юу ч болоогүй мэт жүжиглэж, номын ажилдаа ханцуй шамлан ороод байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()