11
Португал - 3 оноо
Португалийн хуучин ерөнхий сайд Жозе Сократеш (Jose Socrates), 2014 онд хахуулийн хэргээр баривчлагдаж байжээ.
10
Словен - 2.6 оноо
Словен улсын ерөнхий сайд Миро Серар (Miro Cerar) нь 2015 онд улс орноо маш том мөнгөний алдагдалд оруулж байсан удаатай.
9
Чех - 2.6 оноо
Чехийн ерөнхий сайд, Петр Нечас (Petr Necas), 2013 онд танхайн хэргээр баривчлагдаж байсан байна.
8
Латви - 2.5 оноо
Латви улсын улс төрчид удаа дараа авилгал хээл хахуулийн хэргээр шалгалдаж байжээ.
7
Өмнөд Солонгос - 2.5 оноо
2014 онд болсон Севол хөлөг онгоцны сүйрэл нь 300 орчим хүний алтан амийг авч одсон юм. Энэ нь улс төрчдийн харицлагагүй байдлаас болсон хэмээн үздэг.
6
Унгар - 2.5 оноо
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан (Viktor Orban)-ийг албан үүргээ урвуугаар ашигласан, тэрчлэн чадваргүй улс төрч хэмээн ард иргэд нь гомдолтой байдаг ажээ.
5
Польш - 2.4 оноо
Польшийн ерөнхий сайд Беата Шидло (Beata Szydlo), татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байсан удаатай.
4
Испани - 2.4 оноо
Испани улсын ард иргэд сонгуульд идэвхитэй оролцдоггүй, тэрчлэн улс төрчид нь өгсөн үүрэг амлалтаа биелүүлдэггүй нь энэхүү жагсаалтанд багтаасан байна.
3
Грек - 2.3 оноо
Грек улс нь мөн л ард иргэдээ удаа дараа хуурсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй хэмээх шалтгаанаар багтсан аж.
2
Словак - 2.2 оноо
2011 онд Словакын улс төрчдийн нууц яриа, хувийн архив нь ил болсноор тэднийг энэхүү жагсаалтанд багтаажээ.
1
Итали - 1.9 оноо
Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони (Silvio Berlusconi) олон бүсгүйчүүдтэй нэр холбогддог, тэрчлэн удаа дараагийн танхайн хэргээр тус жагсаалтыг тэргүүлж байна.