Сарын тэмдэг ямар ашиг тустай вэ?

Эмэгтэй хүн бүр, сар бүр айлчлан ирэх сарын тэмдгээс болж хэд хоногийг сэтгэл гундуу, бие тааруу өнгөрүүлдэг. Магадгүй тэдний зарим нь болдогсон бол сарын тэмдэг ирдэггүй байгаасай гэж бодох нь бий. Гэвч энэ нь бүсгүйчүүдийн биед маш олон эерэг нөлөөг үзүүлж байдаг юм. Ингээд хамтдаа сарын тэмдгийн сайн талуудтай танилцъя. 

Сарын тэмдэг ямар ашиг тустай вэ?

1 Гормон тэнцвэржүүлнэ

Гормоны тэнцвэртэй байдал нь бидний өдөр тутмын амьдрал, эрүүл мэндэд ямагт эерэг сайнаар нөлөөлж байдаг. Харин сарын тэмдэг нь энэхүү гормоныг тэнцвэржүүлж байдаг төдийгүй биеэс хорт бодисыг гадагшлуулж, нэг ёсондоо эрүүл мэндийг тань хамгаалдаг билээ. Гэхдээ сарын тэмдэг тогтсон хугацаанаас хоцорч ирэх, бага ирэх зэрэг нь ямар нэгэн асуудал байгаагийн шинж юм. 

Гормон тэнцвэржүүлнэ

2 Эрүүл яс

Таны бүх гормон тэнцвэртэй байвал яс тань эрүүлжин, бэхжиж байдаг. Ингэхийн тулд "инсулин", "стрессийн гормон", секс гормон болох "эстроген" болон "тестостерон " зэрэг нь бүгд тэнцвэртэй байх хэрэгтэй. Харин дээр дурдсанчлан гормоныг тэнцвэржүүлэх гол хүчин зүйл бол яалтчгүй сарын тэмдэг билээ. 

Эрүүл яс

3 Хоол боловсруулах эрхтэн

Сарын тэмдэг ирэхээс долоо хоногийн өмнө хүний бие калорийг их хэмжээгээр шатааж эхэлдэг. Мөн сарын тэмдгийн үед ходоод гэдэс бүрэн цэвэрлэгдэж, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирдаг байна. 

Хоол боловсруулах эрхтэн

4 Жин

Сарын тэмдэг тогтвортой ирэхээ больж, хэмжээ алдагдах нь жин нэмэгдүүлж, эрүүл мэндийг үгүй хийдэг юм. Харин энэ нь тогтсон цагтаа ирдэг байх нь сайн хэрэг бөгөөд таныг дотроос тань эрүүлжүүлж байгаа гэсэн үг аж. 

Жин

5 Үзэсгэлэн гоо болгоно

Таны биеэс хэрэггүй гэсэн хорт бодисууд гадагшлуулж, царай төрхийг тань шингэрүүлж, үзэсгэлэнтэй болгодог билээ. Хэмжээ нь аль болох их буюу дундаж хэмжээтэй байх нь сайны дохио бөгөөд арьсыг толигор, тослогийн хэмжээг тэнцвэртэй болгодог байна. 

Үзэсгэлэн гоо болгоно

6 Урт удаан амьдруулна

Хэдийгээр бүсгүйчүүд сарын тэмдгийн үед өвчин зовлон мэдэрч, үүнийг үзэн ядах хэдий ч эрүүл мэндийг тань авран хамгаалж байгаа гэдгийг мартаж болохгүй. Сарын тэмдэг нь таны биеэс илүүдэл төмрийг гадагшуулж байдаг тул урт удаан амьдрал, өвчин зовлонгүй жаргалтай өдрүүдийг бэлэглэнэ. Тиймдээ ч эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт насалдаг аж. 

Урт удаан амьдруулна

7 Бие цэвэрлэх

Энэ нь таны биеэс хорт бодисыг гадагшлуулж, зарим нян бактерыг ч мөн хөөн зайлуулдаг байх юм. Сар бүр ингэж биеэс хорыг гадагшлуулах нь талархууштай хэрэг төдийгүй эрүүл саруул, идэвхитэй амьдралыг танд бэлэглэнэ. 

Бие цэвэрлэх

8 Илүү сэтгэл хөдлөлтэй

Сарын тэмдэг ирсэн үед эмэгтэй хүн илүү эмзэг, сэтгэл хөдлөлтэй болж бүхнийг өөр нүдээр харах боломж нээгддэг. Та зовж, бие тань өвдөж байгаа үед эгэл жирийн өдрүүдээ илүү сайхнаар төсөөлж, жаргалтай байснаа эргэн санаж, өдөр бүрт талархаж амьдрах хүсэлтэй болдог юм. 

Илүү сэтгэл хөдлөлтэй

9 Жирэмслэх магадлал бага

Бүсгүйчүүдийн хувьд үр хүүхэд нь бурхнаас өгсөн бэлэг боловч хэтэрхий эрт, амьдралаа зохиож амжаагүй байхдаа жирэмсэн болох нь эрсдэлтэй байдаг. Харин сарын тэмдгийн үед эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орох нь жирэмслэх магадлалыг бууруулж байдаг билээ. 

Жирэмслэх магадлал бага

10 Илүү хүчирхэг

Тэд сар бүр хүчтэй өвдөлт, зовиурыг мэдэрч байдаг тул эрчүүдээс илүү тэсвэр тэвчээртэй, хүчирхэг байдлаа мэдэрч, сэтгэлийн хаттай болдог. Харин хүнд хэцүү зүйлс тохиолдоход тэдний энэхүү хүчтэй, тэсвэртэй байдал нь хэрэг болж, тус хүргэдэг байна. 

Илүү хүчирхэг

11 Амрах боломж

Та үргэлж завгүй гүйж, ажилладаг нэгэн бол сарын мөчлөг ирсэн өдрүүдийг тохиолдуулан сайтар амраад аваарай. Гадуур явж, өөрийгөө зовоохын оронд хэдхэн өдөр амралт авч, өөртөө анхаарал хандуулах нь зөв алхам юм шүү.

Амрах боломж

12 Эмэгтэй хүн гэдгээ мэдэрнэ

Сар бүр тулгарах хүндхэн хэдэн өдрүүд нь бүсгүйчүүдэд эмэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлэх том хүчин зүйл болдог. Ялангуяа эршүүд хандлагатай бүсгүйчүүдэд "чи чинь эмэгтэй шүү" гэх мессежийг өгч, хувирч өөрчлөгдөхөд нь тусална. 

Эмэгтэй хүн гэдгээ мэдэрнэ

13 Бухимдлаа гадагшлуулах

Хүн бүр дотроо нуугдсан уур бухимдал, бачуурлаа гадагшлуулж байж сэтгэл нь онгойж , стрессээс зайлсхийх боломжтой. Харин бүсгүйчүүд сарын тэмдгийн үедээ бухимдалтай болдог тул бүх уураа гаргаж, гадагшлуулж, стрессээс ангижирч чаддаг байна. Мэдээж энэ нь сайн хэрэг бөгөөд стресс нь бүхий л өвчин зовлонгийн түлхүүр юм. 

Бухимдлаа гадагшлуулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()