Кротоны гайхалтай далан

АНУ-ын Нью-Йорк хотод жуулчдын анхаарлыг татаж чадах нэлээд олон тооны түүхэн дурсгалт газрууд бий. Түүн дотроос энэхүү далан миний анхаарлыг хамгийн ихээр татсан юм хэмээн сэтгүүлч хэлсэн байна. Хачирхалтай нь энэ бол Нью-Йоркийн ямар нэгэн тэнгэр баганадсан барилгууд биш, гүүр ч биш харин хотын захад байрлах нэгэн барилга юм. Энэхүү гайхалтай бүтээлийг 19-20 зууны үеийн инженерүүд бүтээсэн бөгөөд үнэхээр сэтгэл хөдлөм, анхаарал татахуйц өвөрмөц бүтээл аж.

Кротоны гайхалтай далан

Усан хангамж нь хотын амьдралыг бүхэлд нь өөрчилж хир буртаг, гал түймэр, халдварт өвчнөөс ангижрахад ихээхэн тусалсан байна. Энэхүү үйл ажиллагаанд Кротоны далан нэлээд хувь нэмэр оруулсан бөгөөд энэхүү далангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр шийдлээ. 

Нью-Йоркийн хамгийн анхны усан хангамжийн гол түлхэц нь Кротоны далан юм. Даланг барих үйл ажиллагаа 1837-1842 оны хооронд үргэлжилсэн бөгөөд энэ нь АНУ-ын анхны чулуун далан байжээ. 1881 онд даланг барих үйл явц бүрэн дууссан бөгөөд үүнээс хойш энэхүү далан өдөрт 340000 куб.метр усаар Нью-Йорк хотыг хангах болсон байна. Ус нь Кротоны даланд зориулан барьсан тусгай 66 км-ийн урт усан хоолойгоор урсаж иргэдийн хэрэгцээг хангадаг болжээ. 1885 онд хотын усны хэрэгцээ улам ихэссэн учир дахин нэг далан, хоолой барих төсөл яригдаж эхэлсэн байна. Ингээд энэхүү төслийн хүрээнд Кротон далангаас цааш 6,5 км-ийн зайд дахин нэг далан барихаар төлөвлөсөн бөгөөд ийм тохиолдолд хотын усан хангамж 1 сая кубметрээр нэмэгдэх байжээ. 
1891 оны "Scientific American" сэтгүүл дээр хэвлэгдэн гарсан Кротоны далан баригдахаас өмнөх гэрэл зураг. Одоо Кротоны далан усанд автсан бөгөөд түүний дээд тал нь л зөвхөн харагдаж байгаа юм. 

Ээлжит далан барих тендерт Нью-Йоркийн гудамж цэвэрлэгээний холбооны тэргүүн, зам болон туннель барилгын ажилд мэргэшсэн Жеймс Колмэн ялсан байна. Энэ үед улс төрийн ажил болон хувийн бизнесийг давхар эрхлэхийг зөвшөөрдөг байжээ. Албан ёсоор тэрээр даланг 5 жилийн хугацаанд барьж дуусгах ёстой байсан бөгөөд 4,150,573 долларын хөрөнгө оруулалтыг авсан байна. Анхандаа даланг одоогийн Кротон-он-Хадсон хотын ойролцоо барих төлөвлөгөөтэй байсан ч иргэдийн эсэргүүцэл, бухимдлаас болоод ийнхүү дээшилжээ. Далан барих талбайн 50км.кв-т газарт нь амины байшингууд, ферм, сургууль, сүм болон оршуулгын газар багтаж байсан байна. Тиймээс энэ бүхнийг холдуулах хэрэг гарсан бөгөөд олон шүүх үйл ажиллагаа, эсэргүүцэлтэй тулгарсны эцэст 1892 онд ээлжит даланг барих үйл ажиллагаа эхэлжээ. 

Барилгын ерөнхий зураг төсөл дээр Альфонс Фэлей ажиллаж байсан бөгөөд хэдэн зуун жилийн дараа хүртэл түүний байгууламж олны анхаарал, магтаалыг хүртсээр л байна. Ээлжит даланг “Шинэ Кротоны далан” -хэмээн нэрлэж байжээ. Энэ үед энэхүү далан чулуугаар бүтээсэн хамгийн өндөр барилга байгууламж байсан бөгөөд хүний гараар бүтээгдсэн гуравдагч томоохон барилга буюу Хятадын цагаан хэрэм болон Египетийн пирамидын дараа орж байсан байна. 

“Шинэ Кротоны далан”-г Фуллер-барилгатай харьцуулсан байдал. 

Даланг барих шинэ байршил нь газар зүйн хувьд төдийлөн тааламжтай биш байсан бөгөөд даланг барих боломжтой газрыг бий болгохын тулд 40 метр орчим гүн тогоо ухах шаардлага гарчээ. Даланг чулуугаар барьсан бөгөөд эдгээр чулуунуудыг хооронд нь цемэнтээр холбосон байна. 

Хэрэглэгдэж байсан үндсэн чулуу нь боржин байсан бөгөөд Хантербрукт олборлон галт тэргээр зөөдөг байсан байна. Барилгын хажууд зориулалтын бяцхан галт тэрэгний зам тавьсан бөгөөд энэхүү замаар барилгад хэрэглэгдэх чулууг зөөдөг байжээ. 

2 тонн орчим жинтэй блокуудыг өргөхийн тулд дүүжин краныг ашиглаж байсан байна. Харин уур гаргахын тулд хажууд нь мөн л бяцхан уурын станц байгуулагджээ. 

Ингээд ээлжит чухал шийдвэр нь далангийн голд барих ус дамжуулах хоолой байсан юм. Усны даралтыг тааруулах боломжгүй байсан бөгөөд усны нөөцөөс л шалтгаалан ус иргэдэд хэрхэн хүрэх нь шийдэгдэх аж. Чулуун өрлөг нь төмөр өрлөгтэй адил тийм ч найдватай биш учраас хүчтэй даралтын үед л нурах аюултай байжээ. Энэ үед ийм төрлийн барилга барих тал дээр төдийлөн туршлагажаагүй байсан учир бүх зүйлийг тэр дор нь газар дээр нь шийдэх болсон байна. Тиймээс Фэлей усны хоолойг далангийн зүүн талаар хийж иргэдийн нутаг дэвсгэрээс ашигласан аж. Ингэснээр голын эхээс эхлэх нэгэн жижиг суваг мэт зүйл бий болсон бөгөөд далангийн хана руу дөхөх тусам ус нь гүнзгийрч байсан байна. Энэ нь даланг хамгаалах гайхалтай арга болж чаджээ. 

Үүнээс гадна барилгын ажилд Италийн өмнөд хэсгийн ажилчдыг ажиллуулсан нь зөв шийдвэр болсон юм. Тэднийг уурын хөлөг онгоцоор Нью-Йоркт хүргэж эрэг дээр буулгахын тулд хүн бүрт 25 доллар өгч байжээ. Эрэг дээр ирсний дараа тэдний мөнгийг хураан авч Америк улс руу орох эрхийг өгдөг байсан бөгөөд цаашид галт тэргэнд суулгаж барилга явагдаж буй байршил руу аваачиж байжээ. Ийм том байгууламж барихад Америкийн мэргэжилтэнгүүдийн тоо ч хүрэхгүй байх байсан аж. 

Италичууд бага цалингаар ажиллаж байсан учир зардлыг хэмнэж байсан байна. Өдөрт 10 цаг барилгын хүнд ажил хийгээд тэд ердөө л 1 доллар 30 цент авдаг байсан байна. Харин Америкийн иргэд 1 цагт 22 центийн цалин авдаг байжээ. Хүнд хөдөлмөр эрхлүүлж цалин бага өгч байгаатай холбогдуулан 1900 оны 4 сард бослого гарсан байна. Үүний үр дүнд хөдөлмөрийнх нь хөлсийг бага зэрэг нэмэгдүүлсэн боловч бослогод оролцогчдыг баривчлан шүүхэд өгчээ. 

Далан барихын өмнө. 

Даланг барихын тулд голын голдиролыг өөрчлөх шаардлагатай байсан бөгөөд хуучин ёроолыг нь хатаах хэрэгтэй болжээ. Үүний тулд хагас сар хэлбэртэй 300 метрийн урт 60 метрийн өргөнтэй суваг барьсан бөгөөд энэхүү сувгийн эхлэл төгсгөлүүд нь голын хуучин голдиролд хүрч байсан юм. Сувгийг байрлуулахын тулд хамгаалалтын хана болон хэд хэдэн даланг барьсан байна. Барилгын үйл явц жилийн турш өдөр шөнөгүй үргэлжилж байсан бөгөөд ердөө л хэт хүйтэн үед ганц, хоёр өдөр л амарч байсан байна. Өвлийн цагт блокудыг уураар боловсрулдаг байсан бөгөөд уусмалд нь давс нэмдэг байжээ. Барилгын үндсэн ажил 8 жилийн дотор дуусчээ. Мөн нэмэлт засвар, төхөөрөмж суурилуулахад дахин 6 жил шаардагджээ. Ингээд албан ёсоор барилгыг 1906 онд барьж дууссан бөгөөд нийт 7,700,000 долларын өртгөөр боссон байна. 

Тухайн үед барилгын өнгө үзэмжийг ихээхэн хардаг байсан бөгөөд шинэхэн баригдсан барилга тэр дороо л жуулчдын анхаарлыг татаж байсан учир жуулчдын гайхшралыг төрүүлэхүйц байх ёстой байжээ. Далангийн талаар мэдээлэл сонин сэтгүүлийн нүүрэнд байнга гарч байсан байна. 1905 онд “Scientific American” сэтгүүлд энэхүү далан нь Америкчүүдийн ажил бүтээлийг ирээдүйд илэрхийлэх гайхалтай барилга болох болно хэмэн бичиж байжээ. 

Далан 91 метрийн өндөртэй бөгөөд усны хоолойтойгоо нийлээд 667 метрийн урттай юм байна. 

Далангийн өмнө одоо ажиллахаа больсон усан оргилуур бий. 

Дотор оруулах хоёр шатны нэг. 

Хаалга бүр найдвартай хаагдсан.

Далангийн дотор байдал. 

Далангийн дагуу урссан усны толбууд. 

Усны хоолой. 

Далангийн хажууханд бичлэг хийхэд нэн тохиромжтой гүүр бий. 

Голын урсгал. 

Уулын орйолцоо байх замаар ихэвчлэн тусгай үйлчилгээний тэрэг болон хэсэг жуулчдын унаа л явдаг. 

Даланруу орох зам. 

Үзэсгэлэнтэй харагдах далан. 

Доошоо харсан байдал. 

Далангийн дээгүүрх зам. 

Техникийн өрөө. 

Төмөр гүүрийг хэд хэдэн удаа янзалж байсан бөгөөд хамгийн сүүлд 2005 онд янзалжээ. 

Усны нөөц. 

Голын нөгөө эргээс даланруу орох зам. 

Шинэ Кротны даланг Нигерийн усан хүрхрээ болон Гуверын далангийн нийлмэл хэмээн зарим нь үздэг байна. Үүнээс гадна энэхүү далангийн талаар төдийлөн хүмүүс мэддэггүй бөгөөд бараг л Нью-Йоркийн зарим иргэд мэдэх нь битгий хэл сонсож ч байгаагүй болов уу. Энэ даланд Манхэттенээс цаг орчим яваад л хүрэх учир Манхэттенийг зорьсон тохиолдолд Кротны даланг харахад илүүдэхгүй гэдгийг сануулъя. 

Усны нөөцөн дахь ус. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()