Дэлхийн хамгийн шилдэг брэндүүд

"БРЭНД" гэдэг үг хүмүүсийн өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгддэг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Чанартай, эдэлгээ сайтай, 100% сэтгэл ханамжийн баталгааг өгөх хамгийн дээд зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнийг ингэж нэрлэдэг бөгөөд хэдийн хүмүүсийн хэрэгцээг хангаад эхэлсэн билээ. Түүгээр зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт эдгээр бараа, бүтээгдэхүүнийг зарж, борлуулдаг тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд ар араасаа байгуулагдаж байгаа юм. Тэгвэл хамтдаа дэлхийн хамгийн шилдэг "БРЭНД" бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.

Дэлхийн хамгийн шилдэг брэндүүд

10 "COACH" - 3.2 тэрбум доллар (Цүнх, гутал)

АНУ-аас дэлхийд нэр алдраа түгээсэн уг брэндийг анх тэртээх 1941 онд үйлдвэрлэж эхэлжээ. Арьсаар хийсэн бүтээгдэхүүнүүд нь чанартайгаас гадна удаан эдэлгээтэй байдгаараа алдартай байдаг ажээ. Эмэгтэйчүүдийн цүнх, гутал зэргийг дагнан үйлдвэрлэдэг байна. АНУ-ыг оролцуулаад уг брэндийг борлуулдаг салбар дэлгүүрүүд дэлхий даяар 600 гаруй байдаг гэнэ. Хамгийн үнэтэй цүнх нь 20.000 долларын үнэтэйгээр зарагддаг ажээ.

"COACH" - 3.2 тэрбум доллар (Цүнх, гутал)

9 "FENDI" - 3.6 тэрбум доллар (Цүнх, гутал, ороолт)

Хэрэглэгчдээс байнга өндөр үнэлгээ авч байдаг брэнд бол яахын аргагүй "FENDI" юм. Итали улсын хэд хэдэн алдартай брэндүүдийн нэг бөгөөд анхны бүтээгдэхүүнүүд нь 1952 онд үйлдвэрлэгдэн олны хүртээл болж байжээ. Дэлхий дээр уг брэндийг борлуулдаг 117 дэлгүүр байдгаас гадна хамгийн үнэтэй цүнх нь 5000 долларын үнэтэй байдаг гэнэ. 

"FENDI" - 3.6 тэрбум доллар (Цүнх, гутал, ороолт)

8 "BURBERRY" - 4.1 тэрбум доллар (Хүрэм, цүнх, ороолт)

Их Британи улсын алдарт "BURBERRY" брэндийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Тэртээх 1856 онд анхны загваруудаа дэлхий нийтэд танилцуулж байсан бөгөөд өнөөдөр хэдийн нэр алдарт хүрч, олон сая хэрэглэгчдийг өөртөө татаж чаджээ. Уг брэндийн төв оффис нь Лондон хотноо байрлах бөгөөд 50 улсад, 500 гаруй салбартай аж. Хамгийн үнэтэй бүтээгдэхүүн нь 35.000 долларын үнэтэй тогосны өдөөр хийсэн хүрэм байдаг байна.

"BURBERRY" - 4.1 тэрбум доллар (Хүрэм, цүнх, ороолт)

7 "CARTIER" - 6.3 тэрбум доллар (Цаг, үнэт эдлэл)

Үнэт эдлэл, сүрчигний эх орон гэж Франц улсыг хэлэх бөгөөд "CARTIER" бол үүний томоохон төлөөлөл болсон алдартай брэнд юм. 1847 оноос олон нийтэд гайхалтай чамин, чанартай бүтээгдэхүүнээ хүргэж эхэлсэн бөгөөд 125 улсад салбартай ажээ. Ойролцоогоор 200 гаруй дэлгүүр уг брэндийг борлуулах үйл ажиллагаа явуулдаг байна. Хамгийн үнэтэй бүтээгдэхүүн нь "Anglaise" гэх 32.000 долларын үнэтэй бөгж юм. 

"CARTIER" - 6.3 тэрбум доллар (Цаг, үнэт эдлэл)

6 "CHANEL" - 7 тэрбум доллар (Сүрчиг, цүнх, нүдний шил)

Дэлхийн хамгийн алдартай брэнд болох "CHANEL" нь 1909 оноос бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлжээ. Парис хотод төв оффис нь байрлах бөгөөд гайхалтай тансаг сүрчиг, гоёмсог загвартай нүдний шилнүүдээр нь өнөөдөр алдар нэрэнд хүрсэн, олны танил эрхмүүд гоёж, гангарч байгаа нь нууц биш юм. 261.000 долларын үнэтэй хуучны загвартай, очир эрдэнийн шигтгээгээр чимэглэсэн цүнх нь уг брэндийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүн гэнэ.

"CHANEL" - 7 тэрбум доллар (Сүрчиг, цүнх, нүдний шил)

5 "ROLEX" - 7.9 тэрбум (Цаг)

Энэхүү брэндийн бугуйн цагнууд бидний амьдарч буй дэлхийн хамгийн чанартай, тансаг бүтээгдэхүүн бөгөөд цаг үйлдвэрлэн олны хэрэгцээг хангаж байгаа "ROLEX"-ийг салбартаа номер нэг гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй болов уу. Дэлхийн диваажин гэж хэлэгддэг Швейцарь улсад төв оффис нь байрлах бөгөөд хамгийн үнэтэй цаг нь 53.000 доллар ажээ. 

"ROLEX" - 7.9 тэрбум (Цаг)

4 "PRADA" - 9.4 тэрбум доллар (Цүнх, гутал, цаг, нүдний шил)

Италийн алдарт брэнд анх 1913 оноос эхлэн олны хүртээл болж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд бусад брэндүүдээс илүүтэйгээр "PRADA"-г сонгож байгаа хүмүүсийн тоо 63%-аар өссөн гэх үзүүлэлт гарсан бөгөөд үүнээс уг брэндийн хэр чансаатай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохыг харж болох юм. Хамгийн үнэтэй бүтээгдэхүүнүүд нь цүнх бөгөөд ойролцоогоор 10.000 долараар худалдаалагддаг байна.

"PRADA" - 9.4 тэрбум доллар (Цүнх, гутал, цаг, нүдний шил)

3 "GUCCI" - 12.7 тэрбум доллар (Цүнх, ороолт)

Анх 1921 онд албан ёсоор байгуулагдсан уг брэндийн нэр алдар өнөөдөр дэлхий даяар түгсэн бөгөөд мэдэхгүй, урьд өмнө нь сонсож байгаагүй хүн байхгүй л болов уу. Сүүлийн жилүүдэд олж буй ашиг нь өмнөх жилүүдийнхээс даруй 48%-аар өссөн "GUCCI"-ээс өөр брэнд байхгүй байгаа юм. Хамгийн үнэтэй цүнх нь 35.000 доллар байдаг гэнэ.

"GUCCI" - 12.7 тэрбум доллар (Цүнх, ороолт)

2 "HERMES" - 19.2 тэрбум доллар (Цүнх, тэлээ, гутал)

Тэртээх 1837 онд үйл ажиллагаагаа явуулж, олон нийтэд бүтээгдэхүүнээ хүргэж эхэлсэн бөгөөд "Hermes Birkin" гэх нэртэй цүнх гэхэд л 203.150 доллараар зарагддаг байна. 

"HERMES" - 19.2 тэрбум доллар (Цүнх, тэлээ, гутал)

1 "LOUIS VUITTON" - 28.4 тэрбум доллар (Цүнх, гутал, нүдний шил)

Францын алдартай брэнд болох "LV"-г мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн брэндүүдийн жагсаалтыг байнга тэргүүлэх болсон бөгөөд хамгийн үнэтэй цүнх нь 10.000 доллараар үнэлэгдсэн байна. Хэрэглэгчдийн зүгээс "LV" үнэндээ тохирсон чанартай бүтээгдэхүүн борлуулдаг хэмээн өндөр сэтгэгдэлтэй байдаг ажээ.

"LOUIS VUITTON" - 28.4 тэрбум доллар (Цүнх, гутал, нүдний шил)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()