Амьдралыг хялбарчлах ухаалаг аргууд

Аливаа зүйлсийг өвөрмөцөөр ашиглаж чадвал та цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой. Өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсээ өөрчлөн, хэрэгтэй зүйлд ашиглах гайхалтай аргуудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр нь хүн бүрийн мэдээд байдаггүй сонирхолтой аргууд тул таныг гайхшруулах нь лавтай. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Амьдралыг хялбарчлах ухаалаг аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Сүү хөөрүүлэх үед үнэртэх эвгүй үнэрийг дарахын тулд ширмэн дээрээ бага зэрэг давс асгаж, сүү хөөрүүлж байгаа саван дээрээ хуурай салфетка тавиарай.

2

Гутлаа сунгахын тулд оройжин гэртээ өмсөж суух эсвэл дотор нь ууттай ус хийж, хөлдөөгчинд хонуулж болно. Ингэснээр гутал тань урьдынхаасаа илүү том болсон байна. 

3

Загас шарсны дараа хайруулын тавагнаас чинь загасны үнэр гараад байвал бага зэрэг давсаар сайтар угаагаад үзээрэй.

4

Өнгөө алдсан үнэт эдлэлийг сүрчиг шингээсэн алчуураар арчиж болно. Ингэснээр толбо нь бүдгэрч, шинэхэн мэт гялалзах юм. 

5

Ус буцалгагчийн дотор талын бохирдлыг цэвэрлэхийн тулд нимбэг хийж, буцалгаарай. Дараа нь буцалсан нимбэгийг асгаж, дотор талыг нь сайтар угаахад л хангалттай.

6

Пүүзээ угаахдаа эхлээд бүлээн хөөстэй усанд хийж орхино. Ингэснээр гутал зөөлөрч, хир буртаг нь арилахад хялбар болно. Үүний дараа сойтгоор үрж угаагаарай. 

7

Загас, сармисны үнэр гарт чинь шингээд арилахгүй байгаа бол гараа эхлээд бага зэрэг давсаар угааж, дараа нь савангаар сайтар угаагаад үзээрэй.

8

Гурилны бэхжилтийг илүү сайжруулахын тулд хуурай гурил цацаж болно.

9

Кет, пүүзний цагаан хэсгийг шинэхэн мэт болгохын тулд танд ердөө шүдний оо байхад хангалттай. Оог сойзонд түрхэж, өнгөө алдсан хэсгүүдийг сайтар үрж, цэвэр усаар зайлж угаана. 

10

Махны модноос сонгины үнэр үнэртээд байгаа бол нимбэгний шүүсээр үрж угаагаарай.

11

Гуталнаас тань эвгүй үнэр ханхалж, таныг хүнд байдалд оруулж байвал хэт исэл шингээсэн алчуураар дотор талыг нь сайтар арчиж цэвэрлээрэй. Ингээд л таны асуудал хормын төдийд шийдэгдэх аж.

12

Хэрвээ та мах татагчийн доторх хэсгийг цэвэрхэн байгаа эсэхийг шалгахыг хүсч байвал мах татагчаа ашиглан төмсийг татаарай. Энэ нь дотор нь үлдсэн махны үлдэгдлийг шахан гаргах болно.

13

Угаалтуур орчмын металл эд зүйлсийг калькин цаасаар арчвал усны толбыг ул мөргүй арилгана.

14

Гутал, пүүзээ усанд норгохгүй болгох хялбар аргыг дуулгая. 40 гр загасны тос, вакс, дахирхайн шүүс зэргийг хольж хутгаад, үүгээрээ гутлаа арчиж бэлтгэнэ. 

15

Гутлаа эвгүй үнэрээс салгахыг хүсвэл бага зэрэг хүнсний содыг хийж орхиорой. Үр дүнгээ хормын төдийд үзүүлэх аж. 

16

Ариун цэврийн цаасны голын картонон цаасыг ахуйн хэрэглээнд ингэж ашиглаж болох нь ээ.

17

Хутга болон хайчны ирийг илүү хурц болгохын тулд хутга ирлэгчинд бага зэрэг давс цацаж, ирлээрэй.

18

Хөргөгчнөөс тань эвгүй үнэр гарах болсон бол ус болон лимоны шүүс ашиглан хөргөгчөө сайтар цэвэрлээд үзээрэй.

19

Илгэн гутлыг цэвэрлэх, арчлах нь үргэлж л хэцүү байсаар ирсэн. Харин үүнийг уураар утаж, сойтгоор үрж цэвэрлэдэг байна. Мөн тусгай цэвэрлэх бүтээгдэхүүнийг ч гадуур худалдаалдаг билээ. 

20

Нэг стакан аяга ус, 1-2 халбага пероксид болон 1 халбага шингэн цэвэрлэгчийг ашиглаж, төрөл бүрийн эвгүй үнэрүүдийг дарах боломжтой юм.

21

Амнаас тань сармисны үнэр гарч байгаа бол бага зэргийн яншуй зажилах хэрэгтэй бөгөөд үр дүнд нь сармисны үнэр дахин таны амнаас гарахгүй.

22

Зөөлөн арьсан материалтай гутал дээр толбо тогтсон тохиолдолд "кастор" тосыг алчууранд шингээж арчаарай. 

23

Тамхины үнэрийг гэрээс гаргахын тулд цонхоо сайн гэгч нь онгойлгож, хүссэн газраа 2-3 ширхэг нүүр гарын алчуур тавихын танд зөвлөж байна.

24

Хэрэв та төмөр бөгжнийхөө өнгийг хэвээр хадгалахыг хүсвэл өнгөгүй хумсны будгыг ашиглаарай. Энэ нь бөгж, эдлэлийг шинэхэн хэвээр байлгаж өгнө. 

25

Хэрэв гутлаа усанд норгосон бол дотор талд нь сонин хийж, усыг шингээж аваарай. Ингэснээр гутал тань илүү хурдан хатаж, хэвийн байдалд орох болно. 

26

Арьсан гутлыг өнгөлөхийн тулд вазелин ашиглаж болно. Үүнээс гадна гутлын үдээсний үзүүр сэмэрчихээр гутал үдэхэд төвөгтэй болдог учраас анх худалдаж аваад үзүүр хэсгийг өнгөгүй хумсны будгаар будаж, асуудлаас сэргийлэх боломжтой. 

27

Алт, мөнгөн эдлэлийг гялалзуулахад тал аяга ус, 1 халбага аммиак хэрэг болно. Усандаа аммиакыг хийж хутгах бөгөөд үүнийгээ алчууранд шингээж, алт мөнгөн эдлэлийг арчиж өнгөлөх юм. 

28

Мөнгөн эдлэлийг өнгөлөх, өнгийг нь сэргээхийн тулд халуун усанд аммиак хийж, арчиж цэвэрлэнэ. Үүнийхээ дараа зөөлөн алчуураар угааж, цааш тавиарай. 

29

Халуун дулааны улиралд шингэн төрлийн гутлын тосыг ашиглаж гутлаа өнгөлж болно. Харин өвлийн улиралд аль болох өтгөн, хатуу шинж чанарт гутлын тосыг сонговол зохимжтой. 

30

Таны шинээр худалдаж авсан гутал хөлийг тань хэт бариад байвал цагаан цуугаар дотор хэсгийг арчаад үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()