Монгол улсад эх орноо төлөөлөн суугаа энхийн элч нар хөлбөмбөгийн ногоон талбайд өрсөлдлөө

2016-10-11, 10:07
2,807

Намрын шаргал наран төөнөсөн 2016.10.08-ны өдөр. Энэ өдөр Монгол Улсад эх орноо төлөөлөн суугаа 14 улсын элчин сайдын яамд болон ГХЯ, НҮБ, ADB зэрэг олон улсын байгууллагын 360 гаруй төлөөлөгчид хаан спортын титмийн төлөө өрсөлдлөө.

Монгол улсад эх орноо төлөөлөн суугаа энхийн элч нар хөлбөмбөгийн ногоон талбайд өрсөлдлөө

Монголчууд эрт дээр үеэс дэлхийн өнцөг булан бүрт элч заллагаа илгээж, улс орнуудтай энхээр найрамдан оршиж ирсэн бол орчин цагт зөвхөн дипломат харилцаанаас гадна спорт соёл урлагаараа дамжуулан найрамдалт харилцаацаагаа улам бүр хөгжүүлж байна. Энэхүү зорилгыг эрхэмлэн Голомт банк болон ГХЯ-наас зохион байгуулдаг “Элчингүүдийн хөлбөмбөгийн тэмцээн” нь жил бүр хурд, хүч авъяас чадварын хүчтэй өрсөлдөөн дунд өрнөдөг.

Тамирчдын ялалтын титмийн цаана асар их хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр оршдог. Ялангуяа багийн тоглолтын хувьд нэгнийгээ мэдэрч, нэг сэтгэл зүрхтэй байж чадсан нь ялагчийн цомыг өргөж улсынхаа тугийг мандуулдаг. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд нийт 15 баг өрсөлдсөнөөс 1-р байрыг АНУ-ын ЭСЯ-ны баг эзэлж ялалтын цомыг өргөлөө.

Харин дэд байрт ОХУ-ын ЭСЯ-ны баг тодорч, Туркийн ЭСЯ-ны баг 3-р байрыг тус тус эзэлж хөгжөөн дэмжигчдийнхээ зүрх сэтгэлд хоногшсон сайхан тоглолтуудыг үзүүллээ.

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл нь спорт байдаг. Голомт банкны зүгээс хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнд оролцсон бүх баг тамирчдын цаашдын хамтын ажиллагаа нь ямагт шилдэг, хурдтай, хүчтэй, эв нэгдэлтэй үргэлжлэх болно гэдэгт итгэл төгс байна. Тус тэмцээнийг амжилттай хамтран зохион байгуулсан ГХЯ болон АПУ ХК-ийн “Оргилуун” цэвэр ус брэндийн хамт олондоо баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.

ГОЛОМТ БАНК

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.