Хүүхэд өргөж авсан одууд

Зарим нэг учир шалтгаанаас болж, хосууд хүүхэдтэй болж чадахгүй байх явдал амьдралд тохиолддог билээ. Тэр үед үрийн зулай үнэрлэж, үр хүүхэдтэй байхын жаргалыг мэдрэх үүднээс хүүхэд өргөж авахаас өөр аргагүйд хүрдэг нь бичигдээгүй хууль гэлтэй. Тэгвэл хамтдаа хүүхэд өргөж авч байсан одуудтай танилцацгаая.

Хүүхэд өргөж авсан одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Том Круйз (Tom Cruise)

Нэрт жүжигчин маань 1993 онд Николь Кидмэн (Nicole Kidman)-тэй дэр нэгтгэж, хоёр хүүхэд өргөж авсан билээ. Изабелла Жэйн (Isabelle Jane)-ийг дөнгөж 2 сартай байхад нь өргөж авсан байдаг бол Коннор (Connor)-ийг 2 настай байхад нь үрчилж авчээ.

Том Круйз (Tom Cruise)

2 Анжелина Жоли (Angelina Jolie)

Загвар өмсөгч, жүжигчин, дуучин гээд авьяас билэг нь ундарсан бүсгүй тэртээх 2002 онд 7 сартай охиныг Камбож улсаас, 2005 онд Захара (Zahara)-г Этиопоос, 2007 онд Вакс (Vax)-ийг Вьетнам улсаас үрчилж, авч байжээ.  

Анжелина Жоли (Angelina Jolie)

3 Роналд Рийген (Ronald Reagan)

АНУ-ын нэрт улс төрийн зүтгэлтэн тэрээр 1945 онд өөрийн эхнэр болох Жэйн Вайман (Jane Wyman)-ийн хамтаар Майкль (Michael) гэх нэртэй хүүг өргөж, авсан  байна. 

Роналд Рийген (Ronald Reagan)

4 Кэтерин Хигль (Katherine Heigl)

Кэтерин Хигль болон түүний нөхөр болох Жош Келли (Josh Kelly) нар 2009 онд Өмнөд Солонгосоос Нэнси Лей (Nancy Leigh) болон АНУ-аас Мэри Хөүп (Marie Hope) гэх хоёр хүүхдийг өргөж авч байжээ. 

Кэтерин Хигль (Katherine Heigl)

5 Мадонна (Madonna)

Алдартай дуучин бүсгүй маань Малави (Malawi)-аас хоёр хүүхэд өргөж авсан нь Дэвид (David) болон Мерси (Mercy) гэх хүүхдүүд юм. Тэднийг 2004 болон 2006 онуудад 4 настай байхад нь өргөж, авч байжээ.

Мадонна (Madonna)

6 Жорж Лукас (George Lucas)

Телевизийн хэд хэдэн шоуны продюсер, найруулагчийн албыг хашдаг тэрээр олон гайхалтай дэлгэцийн бүтээлүүдийг найруулж, дэлхий нийтэд хүргэсэн нэгэн билээ. Түүний эхнэрийг Марсиа Лоу Гриффин (Marcia Lou Griffin) гэдэг бөгөөд хосууд хамтдаа 2013 онд Эверест (Everest) гэх охиныг өргөн авч байжээ. 

Жорж Лукас (George Lucas)

7 Чарльз Терон (Charlize Theron)

Алдартай загвар өмсөгч, жүжигчин бүсгүй маань 2012 онд Жэксон (Jackson) гэх хүүг өргөж, авч байжээ. 

Чарльз Терон (Charlize Theron)

8 Стивен Спилберг (Steven Spielberg)

Телевизийн найруулагч, бизнесмен болох түүний хувьд тэртээх 1988 онд хоёр хүүхдийг үрчлэн авч байжээ. Харин үүнээс хойш 8 жилийн дараа Микаела Жорж (Mikaela George) гэх охиныг өргөж авсан байна. 

Стивен Спилберг (Steven Spielberg)

9 Кэйт Бланчетт (Cate Blanchett)

Нэрт жүжигчин бүсгүй найруулагч Эндрью Аптон (Andrew Upton)-той гэр бүл болсон бөгөөд тэд хамтдаа бүсгүйн 49 насны төрсөн өдрөөр нэгэн бяцхан охиныг үрчлэн авч байжээ.

Кэйт Бланчетт (Cate Blanchett)

10 Сандра Баллок (Sandra Bullock)

Луй Бардо (Louis Bardo) гэх хүүг тэрээр 2010 онд үрчлэн авчээ. Харин үүний дараа 3 настай бяцхан охиныг Луйзиана мужаас үрчилж авсан байна. 

Сандра Баллок (Sandra Bullock)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()