Гар салганах нь Паркинсоны өвчин, бамбай булчирхай, тархины эмгэг зэргийн шинж тэмдэг бөгөөд эмчид үзүүлж, чухам юунаас үүдсэнг нь тодорхой болгох хэрэгтэй.
1
Стресс, ядаргаа
Стресс нь бидний биед хамгийн их хор хөнөөл учруулах хүчин зүйл билээ. Элдэв өвчин зовлон, таргалалтыг өдөөж өгөхөөс гадна гар салгалах эмгэгийн ард нуугдсан гол түлхүүр юм. Иймд та уур бухимдлаа дарж, 10 минут орчим гүнзгий амьсгаа авч, тайван суугаарай. Хэрэв тус арга нэмэр болохгүй бол стрессээс ангижрах аргуудыг судалж, амьдралыг аль болох гэгээлэг талаас нь хараарай. Ингэснээр таны бие хэвийн байдалд шилжиж, асуудлаас хол байх болно.
2
Алтан товч цэцгийн хандтай цай
Тус цай нь таныг тайвшруулж, амраах увидастай бөгөөд стресс ядаргааг үлдэн хөөж, амар тайван байдлыг цогцлоож өгнө. Та өдөр 2-3 аяга цай ууж, эрүүл мэнддээ анхаарвал зохимжтой. Цайны хандаа буцалсан халуун усанд хийж, 5-10 минут байлгасны дараа ууж хэрэглэх юм.
3
Гарын дасгал
Гар салганахыг болиулах маш энгийн болоод үр дүнтэй дасгалыг та бүхэндээ дуулгая. Та стресс тайлах бөмбөг эсвэл гарын аясаар хэлбэрээ өөрчлөх зөөлөн биетийг сонгож гартаа атгана. Харин үүнийгээ чадах чинээгээрээ чанга базаж, 5 секунд байрлалаа хадгалах аж. Тус дасгалыг 10 удаа давтаж хийх бөгөөд өдөрт 3-4 удаа хийж хэвшээрэй. Ингэснээр таны гарын булчин чангарч, салганах асуудлыг мартах болно.
4
Лаванда цэцгийн цай
Тус цайг уусны дараа оюун бодол цэгцэрч, бие тань амарснаар бүх асуудлыг мартаж, нэг ёсондоо хамгийн амар тайван байдалд шилжих болно. Хэрэв гар тань үе үе салганаад байвал энэхүү цайг халуунаар нь ууж хэвшээрэй. Мөн халуурч байгаа үед биеийн халуун бууруулах зорилгоор хэрэглэж болохоос гадна хөвөнд шингээсний дараа цээжээ арчвал хий ханиалга дарагдаж, багтраа багасдаг байна.
5
Эмийн бамбайн ханд
Энэ нь мөн л сэтгэл санааг тогтворжуулж, амьдралыг эерэг өнцгөөс харахад тус болно. Цаг ямагт бухимдах, цаашлаад хүнд байдлаас гарахал туслах юм. Ингэснээр бухимдал, гуниг, гар салганах асуудлууд алга болох төдийгүй аз жаргалд хүргэх гүүр болно. Та үүнийг буцалсан усанд хандалж, цай болгож уугаарай. Мөн жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэж болохгүйг анхаарах нь зүйтэй.
6
Витамин В
В-ийн төрлийн витамин дутагдах үед гар салганаж, бие тавгүйтэж эхэлдэг. Энэ нь цаашлаад маш олон хүнд бэрх өвчинд хүргэх тул бага дээр нь дарж авах хэрэгтэй. В-ийн төрлийн витаминд В1, В2, В3, В5, В6 зэрэг витаминууд багтах бөгөөд гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, тахиан цээжний мах, үхрийн элэг, өндөг, загас, самар зэргүүдэд ихээр агуулагддаг байна. Та үүнийг өдөр тутамдаа хэрэглэж гар салганах зовлонгоос ангижраарай.
7
Омега 3
Омега 3 нь мэдрэлийн системд сайнаар нөлөөлж, гар салгалах эмгэгээс сэргийлж, эмчилнэ. Энэ нь загасанд ихээр агуулагдах бөгөөд тогтмол хэрэглэснээр тархи толгой амарч, мэдрэлийн ядаргаанаас ангижруулах төдийгүй элдэв өвчлөлөөс сэргийлэх болно.
8
"Магни"-гаар баялаг хүнс
"Магни"-гаар баялаг хүнс нь таныг эмчилж, мэдрэлийн систем, булчингийн үйл ажиллагааг сайжруулж өгдөг. Тиймээс гар салгалах эмгэгтэй хүмүүст магни ихээр агуулах хүнсийг сонгож хэрэглэхийг зөвлөдөг байна. Энэ нь гүнжидийн үр, шош, самар, броккли, бууцай зэрэгт илүүтэй агуулагддаг тул та өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй.
9
Кафейнээс зайлсхий
Кафейн нь гар салгалах эмгэг, өвчинг өдөөж өгдөг гол хүчин зүйлсийн нэг билээ. Хэрэв та тогтмол кофе уудаг бол таны гар ч мөн салгалж эхлэх магадлал өндөртэй. Кофенд агуулагдах кафейн нь мэдрэлийн үйл ажиллагаанд саатал учруулж, толгой эргэх, дотор эвгүйрхэх, ходоодны шархлаа үүсгэх, гар салганах зэрэг аймшигт үр дагавруудыг дагуулдаг юм. Иймд та одооноос уух кофений хэмжээгээ багасгавал зохимжтой.
10
Муу зуршлаас хөндийр
Согтууруулах ундаа, тамхи зэргийг тогтмол хэрэглэдэг хүмүүс хэдийн гар салганах эмгэгтэй тулгарсан байдаг байна. Мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж, үйл ажиллагааг нь алдагдуулж, булчингийн сулралд хүргэх гол үүргийг гүйцэтгэгч архи, тамхи нь бидний эрүүл мэндийг сүйтгэгч л гэсэн үг. Тэдний хор хөнөөл үүгээр үл барна. Элэг, ходоод, зүрх гээд л эрүүл эрхтэн үлдээлгүй бүгдийг хорлох бөгөөд хамгийн аймшигтай нь бид өөрсдөө л үүнийг биедээ орохыг хүлээн зөвшөөрдөг юм. Харин та үүнээс холдох гээд чадахгүй байвал мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсээрэй.