Танд “хайртай” гэж хэлэхгүй байгаагийн 15 шалтгаан

Эрэгтэй хүний амнаас тэр бүр "би чамд хайртай" гэдэг үг гардаггүй шүү дээ. Ялангуяа үнэн сэтгэлийн хайртай нэгэндээ хэлэхээс эмээж, эсвэл бүр түүнд энэ үгийг хэлэх сэтгэлгүй байх нь бий. Тэдний хувьд энэ нь хамгийн үнэ цэнэтэй төдийгүй таарсан бүртээ хэлээд байдаг үг биш ажээ. Иймд бүсгүйчүүддээ зориулан танд хайртай гэж хэлэхгүй байгаа шалтгаануудыг дуулгая. 

Танд “хайртай” гэж хэлэхгүй байгаагийн 15 шалтгаан

1 Хайрыг нь хүлээж авахгүй байх вий гэхээс эмээх

Аймшиггүй чин зоригт эрчүүдэд ч мөн эмээх зүйл гэж байна. Тэд өөрийн таалагддаг, хайртай бүсгүйдээ сэтгэлээ илчлэх тал дээр маш хянуур ханддаг төдийгүй хайрыг нь хүлээж авахгүй байх вий гэхээс ихэд эмээдэг аж. Харин нэг зориг шулуудвал тэдэнд хийж чадахгүй зүйл гэж үгүй бөгөөд ямар ч бүсгүйг өөрийн болгож чадна. Гэвч тус зоригийг өөртөө хуримтлуулах гэж багагүй хугацааг зарцуулдаг байна. 

Хайрыг нь хүлээж авахгүй байх вий гэхээс эмээх

2 Хуучин амрагаа мартаагүй

Эрэгтэй хүмүүс хуучин амрагаа мартаж, шинэ харилцаа өрнүүлэх гэж тэгтлээ яардаггүй байна. Учир нь тэдний сэтгэлийн шарх удаан аньдаг бөгөөд өөр хэн нэгэнтэй учирсан ч сэтгэлээ тийм амар эдгэдэггүй юм. Таны найз залуу өөрт тань хайртай гэж хэлэхгүй байх нь хуучин амрагтай нь холбоотой байж ч мэднэ. 

Хуучин амрагаа мартаагүй

3 Тохиромжтой мөчийг хүлээх

Хайр гэдэг амьдралаас авч болох хамгийн гайхалтай зүйлсийн нэг билээ. Харин үүний үнэ цэнийг хадгалж, хамгийн тохиромжтой мөчийг хүлээж суугаа эр хүн байж ч болно. Тус гайхалтай увидас шидтэй үгийн сүр хүч, нөлөөтэй байдал зэргийг шинээр нь хадгалж, хамгийн чухал мөчид хэлэх нь хэн хэндээ төгс мэдрэмжийг хайрлах тул зөвхөн тэрхүү мөчийг хүлээж байхыг үгүйсгэхгүй. 

Тохиромжтой мөчийг хүлээх

4 Харилцаандаа итгэлтэй биш

Таны найз залуу хайртай гэдгээ хэлэхгүй байгаа нь харилцаандаа итгэлтэй бус байгаагийн илрэл. Тэд аливаа зүйлсийг баттай болгож, сэтгэлээ цэгцэлсний дараа бүхнийг дэлгэхийг хүсдэг бөгөөд тэр болтлоо ам нээдэггүй байна. Магадгүй тэд харилцаандаа итгэл төгс бус, танд хайртай эсэхээ мэдэхгүй байгаа тул сэтгэлээ илчлэхгүй байж болох юм. 

Харилцаандаа итгэлтэй биш

5 Таагүй дурсамжиндаа баригдах

Угтаа бол эмэгтэй хүн өөрийгөө хэн нэгэнд хайрлуулж байгаагаа үг, үйлдлээр нь мэдрэхийг хүсч, цаашдаа харилцаагаа илүү шинэ түвшинд аваачихыг зорьдог боловч, таг дуугүй байх нь итгэл сэтгэл рүү нь ус цацсанаас өөрцгүй байдаг. Гэвч тус залуу өмнө нь бусдад сэтгэлээ илчилснээс болж эвгүй байдалд орсон, эсвэл хэзээ ч мартагдашгүй хар толбыг дурсамжиндаа хадгалдаг байж болно шүү дээ. Аливаа зүйлсийг таахад бэрх тул бүсгүй та түүний сэтгэлийг мэдэх гэж хэт яарч, шалгаахаа азнах хэрэгтэй юм шүү. 

Таагүй дурсамжиндаа баригдах

6 Мэдрэмжээ ил гаргахаас эмээдэг

Эрчүүд, эмэгтэйчүүд хоорондоо эрс тэс ялгаатай. Яг л нэмэх хасах цэнэг мэт... Тэд мэдрэмжээ ил гаргах, өдөр тутамдаа хийх үйлдэл гэхчлэн бүхий зүйлс нь хүйсээр зааглагдаж, өөр өөр байдаг. Эрэгтэй хүмүүсийн тухайд өөрсдийн мэдрэмж, хайр ыг ил гаргах тал дээр бага зэрэг асуудалтай бөгөөд таалагддаг бүсгүйдээ сэтгэлээ илчлэхдээ хүртэл эмээж, ичгэвтэр байдалд орох вий хэмээн айдаг аж. 

Мэдрэмжээ ил гаргахаас эмээдэг

7 Шархалсан зүрхтэй

Өнгөрсөнд хэн нэгэнтэй бүтэлгүй хайрын романс үүсгэж, шархалсан зүрхтэй эрчүүд хэн нэгэнд хайртай болох, үүнийгээ илчлэх тун ч дургүй. Ерөнхийдөө хайр гэгч зүйлээс айх бөгөөд сэтгэл зүрхийг эмчлэх бүсгүйг олсон байлаа ч хэсэгтээ л хайраа илчлэхгүй юм. Он цаг урсан өнгөрхийн хэрээр тэдний авсан сэтгэлийн шарх аниж, цоо шинэ нэгнийг хүлээж авахад бэлэн болсон цагт л тэд хайрыг өөр өнцгөөс харж, өөрийн мэдрэмжээ хуваалцдаг байна. 

Шархалсан зүрхтэй

8 Үргээхвий гэхээс айсан

Хайртай гэдгээ хэлж, хамтдаа байхыг хүсвэл бүсгүй нь үргээд явчихвий гэхээс айж, өөртөө бүхнийг хадгалдаг эрчүүд гэж байна. Тэд хичнээн их хайртай байсан ч алдаад явуулах нь дэндүү аймшигтай тул зүгээр л чимээгүй байхыг илүүд үздэг. 

Үргээхвий гэхээс айсан

9 Гайхалтай мөчийг төлөвлөж байгаа

Романтик залуус "хайртай" гэдэг үгсээ тээж, сэтгэлдээ нууж, хамгийн гайхалтай мөчид хэлэхийг төлөвлөж, бүхнийг тооцоолсон байдаг. Гэнэтийн бэлэг, сайхан үдшийг хамтдаа өнгөрүүлж, хамгийн сүүлд нь сэтгэлээ илчилж, улаан сарнай бэлэглэх нь бүсгүйчүүдийн мөрөөдөж явдаг зүйлсийн нэг. Харин яг үүнийг хийхээр төлөвлөж яваа найз залуугаа багахан хүлээхэд л хангалттай. Таны төсөөлөөчгүй бэлгийг барьж, хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болгох юм. 

Гайхалтай мөчийг төлөвлөж байгаа

10 Харилцаа үүсгэхэд бэлэн биш

Хэн нэгэнтэй харилцаа үүсгэхэд бэлэн биш байгаа залуус сэтгэлийн гүн дэх мэдрэмжээ ил гаргаж, хайраа мэдрүүлэх гэж яардаггүй. Бүх зүйлсэд няхуур хандах тул хайр дурлалд ч мөн цаг хугацаа, дэс дараалал хэрэгтэй гэж үздэг байна. Тиймдээ ч өдөр хоног улиран одож, бүсгүйг гэх сэтгэл нь зүрхийг нь эзэмдвэл сэтгэлээ илчилдэг аж. 

Харилцаа үүсгэхэд бэлэн биш

11 Өмнө нь хэн нэгэнд сэтгэлээ илчилж байгаагүй

Хэрэв хайртай залуу тань сэтгэлээ илчилж, танд хайртай гэдгээ хэлэхгүй байвал тэгтлээ айж, балмагдах хэрэггүй. Учир нь тэр ердөө л хэрхэн сэтгэлээ илчлэхээ ойлгохгүй яваа нэгэн байж болно. Урьд өмнө нь хэн нэгэнд хайртай гэж хэлж үзээгүй залуус ихэвчлэн сэтгэлээ илчлэхдээ тааруухан, бага зэрэг эмээж явдаг гэхэд хилсдэхгүй. Харин тэд чин сэтгэлээсээ дурласан  тохиолдолд бүхнийг мартаж, зориг шулуудан, танд хайртай болохоо хэлдэг байна. 

Өмнө нь хэн нэгэнд сэтгэлээ илчилж байгаагүй

12 Үгээс илүү үйлдлээрээ мэдрүүлэхийг зорьдог

Зарим эрчүүд хайртай гэж хэлэхээс илүүтэй үүнийгээ үйлдлээрээ үзүүлэхийг зорьдог. Хайр гэдэг халамжлахын нэр тул өөрийн агуу хайрыг халамжаар мэдрүүлэх эрчүүд маш олон. Хэдий тэд хайртай гэж хэлэхгүй боловч хийж байгаа үйлдэл бүр нь хайрыг мэдрүүлэх аж. 

Үгээс илүү үйлдлээрээ мэдрүүлэхийг зорьдог

13 Хайр биш шохоорхол

Хайртай залуу тань сэтгэлээ илчлэхгүй байгаагийн шалтгаан нь ердөө тэр танд хайргүй байж мэднэ. Зүгээр л шохоорхол төдий зүйл байж ч мэдэх тул хайртай гэж хэлэхгүй байхыг илүүд үзнэ.

Хайр биш шохоорхол

14 Чухал гэж үздэггүй

Заавал хайртай гэдгээ хэлж, мэдрүүлэхийг чухал зүйл хэмээн авч үздэггүй залуус олон байна. Тэд ердөө л өөр өөрсдийнхөөрөө хайрыг авч үзэх тул заавал тогтсон хэв маягт баригдалгүй, өвөрмөц сонин содон байдлаар хайраа илчилдэг. Хамгийн гол нь түүнийг нь анзаарч харах гярхай байдал бүсгүйд хэрэг болно. 

Чухал гэж үздэггүй

15 Бүсгүйг түрүүлж сэтгэлээ илчлэхийг хүлээж байгаа

Залуус сэтгэлээ илчилсэн хэдий ч, бүсгүй түүнд хайртай гэж хэлэхгүй байхвий гэхээс эмээж, зарим залуус зүгээр л бүсгүйг түрүүлж сэтгэлээ илчлэхийг хүлээх нь бий. Тэднийг эр зориггүй, арчаагүй хэмээн нэрлэж болох ч, яагаад бүсгүй та түрүүлээд хайртай гэдгээ хэлж болохгүй гэж? 

Бүсгүйг түрүүлж сэтгэлээ илчлэхийг хүлээж байгаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()