1
Алуурчдын эзэн
Колумбын томоохон гэмт бүлэглэлийн толгойлогч Жон Вазкез (John Vazquez) гэх этгээдэд Эскобар хамгийн ихээр итгэл хүлээлгэдэг байсан бөгөөд нийтдээ 300 гаруй хүний амь насыг хөнөөх даалгаврыг өгч байжээ. Тэрээр өөр хэд хэдэн гэмт бүлэглэлүүдтэй хамтарч ажилладаг байсан нь хожим илэрч байсан юм.
2
Бусдын атаархлыг төрүүлэгч
1970, 1980-аад оны үед АНУ-д хууль бусаар хар тамхи зөөвөрлөх ажлыг Эскобар хариуцан ажиллаж байсан бөгөөд түүний амжилттай яваад дургүйцсэн этгээдүүд олон байжээ. Тэр ч үүднээсээ тэдгээр үзэн ядагчдын нэг болох хар тамхины наймаачин Фабио Рестрепо (Fabio Restrepo) гэгч этгээд түүний амь насыг хөнөөж байсан байна.
3
Алан хядагч
Эскобар 1989 онд цагдаагийн офицер Масу Мигел Маркез (Masu Miguel Marquez) гэгч хүнийг хөнөөх үедээ Колумбын цагдаагийн газарт тэсрэх бөмбөг дэлбэлсэн бөгөөд үүнээс болж, 52 хүн амь насаа алдаж, 1000 гаруй хүн хүнд бэртэж, гэмтсэн байна. Тэрээр амьдралынхаа туршид нийт 12 цагдаагийн офицерын амь насыг хөнөөж байсан ажээ.
4
Хөлсний ажилтан
Өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй, найдвартай гүйцэтгэж байсан түүнд Колумбын бизнес эрхлэгчид болон баячууд их хэмжээний мөнгө санал болгож, өөрсдийнхөө замд хөндөлсөж байгаа хүмүүсийг хөнөөлгөдөг байжээ. Нэг удаа түүнд Колумбын засгийн газрын нэр нөлөө бүхий хүн 10 гаруй сая төгрөг санал болгож байсан тухай баримт хүртэл байдаг байна.
5
Колумбын ирээдүйн ерөнхийлөгчийн аминд хүрэхээ шахсан нь...
1989 онд Эскобар Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд өндөр санал авч, ерөнхийлөгч болоход тун ойрхон байсан Сезар Гавириа (Cesar Gaviria) гэх эрхмийг "Avianaka" гэх хөлөг онгоцтой явж байх үед нь дэлбэлж, нэр дэвшигчийн аминд хүрэхээ шахжээ. Мөн онгоцон дотор сууж явсан 110 хүний амь насыг хөнөөж байсан юм.
6
Хар багаасаа гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсан нь...
Тэрээр оршуулгын газруудаар хэрэн хэсч, булшны чулуу хулгайлдаг байсан нь түүний гэмт хэргийн ертөнцөд хөл тавих эхлэл болж байсан бөгөөд хулгайлсан булшны чулуунуудаа Панамын худалдаачдад зардаг байжээ.
7
13 настай охинтой гэрлэсэн нь...
1976 онд 27 настай байсан тэрээр дөнгөж 13-хан нас хүрч буй өсвөр насны охинтой гэр бүл болж байжээ. Түүний эхнэрийг Мариа гэдэг байсан бөгөөд Эскобарт нэг хүү, нэг охин төрүүлж, өгсөн бүсгүй хар тамхины наймаачныг эцсийн амьсгалаа хураах хүртэл нь хажууд хамт байсан гэдэг.
8
Барьцаалагч
Бизнесээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд тэрээр хэд хэдэн удаа нэр нөлөө бүхий хүмүүсийг барьцаалж байжээ. Тухайлбал 1971 онд Колумбын тухайн үеийн тэрбумтнуудын нэг байсан Диего Эчеварриа (Diego Echevarria) гэгчийг барьцаалж, өөрийнхөө зорилгыг биелүүлснийхээ дараа амь насыг нь хөнөөсөн байна.
9
Тэрбумтан
Эскобар бол хар тамхины бизнес эрхэлж, Колумб улсаас төрөн гарсан анхны тэрбумтан бөгөөд АНУ руу хууль бусаар оруулж байгаа хар тамхины 80% нь зөвхөн түүний гараар дамждаг байжээ. 30 жилийн хугацаанд хуримтлуулсан түүний эд хөрөнгийг хэдэн зуун саяар тоологдох их хэмжээтэй байсан гэх яриа хүртэл байдаг аж.
10
Харгис нэгэн
Тэрээр амьдралынхаа туршид нийт 10.000 гаруй хүний аминд хүрсэн гэж үздэг бөгөөд өөрийнх нь замд саад хийсэн этгээдүүдийг ихэвчлэн тамлаж, зовоож алдаг байжээ.
11
Дур зоргоороо амьдрагч
Түүний эд хөрөнгөнд нисдэг тэрэг, амьтны хүрээлэн болон олон сая доллар байсан бөгөөд Колумб улсын мөрдөн байцаах газрыг хүртэл тэрээр худалдаж авч байжээ. Мөн хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, тус бүрт нь олон сая доллар хийж, хадгаламж нээж өгч байсан байна.
12
Шилийн сайн эр
Тэрээр хар тамхины бизнесээс олсон ашигаасаа цаг ямагт Колумбын Меделлин (Medellin) хотын хүнд хэцүү амьдралтай иргэдэд тусламж үзүүлж байжээ. Түүгээр барахгүй ивээн тэтгэгчгүй болсон хүүхдийн сургуулийн хөл бөмбөгийн багт хандив өргөж, нурж, эвдэрсэн сүм хийдүүдийг засч, янзлахад тус хүргэсэн нэгэн юм.