Өдрийн цагаар болж байсан хамгийн алдартай хулгай, дээрмүүд

Гэгээн цагаан өдрөөр их хэмжээний үнэд хүрэх алт, эрдэнэс хулгайд алдагдаж байсан тохиолдлуудын талаар та урьд өмнө нь сонсож байсан уу? Урьдаас нарийн төлөвлөж, бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийж, хэргийн газраас нүд ирмэхийн зуур алга болж байсан зартай хулгайчууд гэж байдаг байна. Тэгвэл хамтдаа өдрийн цагаар болж байсан хамгийн итгэмээргүй хулгайнуудтай танилцацгаая. 

Өдрийн цагаар болж байсан хамгийн алдартай хулгай, дээрмүүд

1 "Stardust" зочид буудал - 500.000 доллар

Билл Бреннан (Bill Brennan) гэгч этгээд Лас Вегас дахь "Stardust" зочид буудлын казинод ажилладаг байсан бөгөөд тэрээр 1992 оны 9 дүгээр сарын нэгний өдөр ээлжээ дуусгаад, ор сураггүй алга болжээ. Түүний ор сураггүй болсон шалтгаан нь тэрээр казиногоос 500.000 долларыг бэлнээр нь хулгайлсан байна. Кинон дээр гардаг шиг бүх ажилчдыг тарсны дараа хамгаалагчдыг аргалж, хулгай хийсэн бөгөөд АНУ-ын "FBI"-ийн зүгээс өнөөг хүртэл эрэл хайгуул хийж байгаа гэмт хэрэгтнүүдийн жагсаалтанд байдаг ажээ. 

"Stardust" зочид буудал - 500.000 доллар

2 "Хийл хөгжим" - 3 сая доллар

Хүн төрөлхтний зохион бүтээсэн олон гайхалтай зүйлсийн дотроос хамгийн гайхалтай нь хөгжмийн зэмсэг юм. Хөгжмийн зэмсгүүдийн тусламжтайгаар чихэнд чимэгтэй, сонсголонтой аязыг эгшиглүүлдэг билээ. Тэгвэл анхны классик хөгжмийн зэмсгүүд зохион бүтээдэг байсан Страдивариус (Stradivarius) гэх эрхэм дэлхийн алдартай хийлч Эрика Морини (Erika Morini)-д зориулан 1727 онд нэгэн гоёмсог хийлийг хийж өгсөн байна. Гэвч нэг өдөр алдарт хийлчийн Нью-Йорк дахь хувийн байшинд хулгай орж, хийл хөгжмийг нь хулгайлжээ. Уг хийл нь 3 сая долларын үнэтэй хөгжмийн зэмсэг байсан аж

"Хийл хөгжим" - 3 сая доллар

3 "Cheraco do Ceu" музей - 20 сая доллар

2006 онд Бразилын Рио де Жанейро хотод болсон багт наадмын үеэр олон сая хүн цугласан байсан бөгөөд тэдний дунд мэдээж хэрэг хулгайч нар боломж гарахыг хүлээгээд зогсож байсан нь ойлгомжтой юм. Багт наадмын үеэр олон газрууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Бразилын эртний соёл иргэншлийг харуулсан үзвэрүүдийг байршуулсан "Cheraco do Ceu" гэх нэртэй музейд гэмт этгээдүүд халдсан байна. Нийт 32000 гаруй цагдаагийн ажилчид ажиллаж байсан хэдий ч, тэднийг музейгээс 20 сая америк долларын үнэ бүхий уран зургуудыг хулгайлаад зугтсаныг мэдээгүй ажээ. Гэмт этгээдүүд цэргийн хувцас өмссөн байсан нь тэднийг хулгай хийхэд илүү амар болгосон байна. Хулгайд алдагдсан уран зурагнууд дотор Пикассо (Picasso)-ийн зурсан "The Dance" гэх нэртэй уран зураг хүртэл байжээ.

"Cheraco do Ceu" музей - 20 сая доллар

4 "Мадрид хотын цагийн дэлгүүр" - 31 сая доллар

2012 оны 12 дугаар сард Испаний нийслэл Мадрид хотын хамгийн том цаг зардаг дэлгүүрээс нийт 31 сая долларын үнэ бүхий цагнуудыг гэмт этгээдүүд хулгайлж байжээ. Гэмт этгээдүүдийн толгойлогчийг "The Troll" гэдэг бөгөөд хууль бус наймаа, хулгай дээрмийн хэргүүдээр гаршсан нэгэн юм. Тэдний хулгайлсан цагнууд нь бүгд Швейцарийн 100% оригиналь, сайн чанарын цагнууд байсан байна. Харин аз болоход гэмт этгээдүүдийг баривчилж, дэлгүүрийг хохиролгүй болгож  байжээ.

"Мадрид хотын цагийн дэлгүүр" - 31 сая доллар

5 "Drumlanrig" цайз - 40 сая доллар

Шотландын тэрбумтнуудын нэг болох Дюк (Duke) гэх эрхмийн амьдардаг "Drumlanrig"-ийн орд харш нь дэлхийд алдартай хамгийн тансаг зэрэглэлийн хувийн эдлэн газар бөгөөд тэрээр гэртээ алдартай зураачдын гайхалтай бүтээлүүдийг байршуулсан байдаг ажээ. Гэвч тэдэн дундаас Леонардо да Винчи (Leonardo da Vinci)-ийн зурсан "Madonna of the Yarnwinder" гэх уран зураг хулгайд алдагдаж байжээ.  2003 онд баг зүүсэн 4 этгээд Дюкийн гэртээ урьсан зочид болж жүжиглэн, уран зургийг хулгайлсан байна. Сонирхолтой нь гэмт этгээдүүд уран зургийг Глазгоу (Glasgow) хотын удирдлагуудад 5.5 сая доллараар буцаан зарж байжээ.

"Drumlanrig" цайз - 40 сая доллар

6 "Carlton" зочид буудал - 45 сая доллар

1994.08.03-ны өдөр гурван этгээд Карлтон (Carlton) зочид буудал руу нэвтэрч, утаа гаргасан бөгөөд эмх замбараагүй үетэй зэрэгцэж, 45 сая долларын үнэ бүхий үнэт эдлэл хулгайлаад зугтжээ. Өнөөдрийг хүртэл баригдаагүй байгаа бөгөөд 45 сая доллар ч гэсэн хаашаа алга болсон нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

"Carlton" зочид буудал - 45 сая доллар

7 "Paris Chanel" дэлгүүр - 52 сая доллар

Францын "Avenue Montaigne" гэх газрын үнэт эдлэлийн дэлгүүрүүд дэлхийн хамгийн алдартай нь бөгөөд тэр ч үүднээсээ хулгайч нар энэхүү газрыг гол байгаа болгодог байна. Энд үйл ажиллагаагаа явуулдаг "Paris Chanel" гэх нэртэй дэлгүүрт алх болон буугаар зэвсэглэсэн 3 этгээд орж ирсэн бөгөөд тэнд байсан бүх үнэт эдлэлүүдийг цүнхэндээ хийж, авч оджээ. Тэд удалгүй дахин нэг дэлгүүрийг тоносон нь "Jeep Cherokee" гэх дэлгүүр байсан бөгөөд тэндээс 52 сая долларын үнэ бүхий гоёл чимэглэлүүд хулгайлсан байна.

"Paris Chanel" дэлгүүр - 52 сая доллар

8 "The Graff Store" - 56 сая доллар

2009 онд Их Британи улсын нийслэл Лондон хотын "The Graff Store" гэх нэртэй үнэт эдлэл зардаг дэлгүүр халдлагад өртсөн бөгөөд гэмт этгээдүүд тус дэлгүүрээс нийт 3 сая фунтыг 3 тонн алтан гулдмайн хамт дээрэмдсэн байна. Тухайн үеийн ханшаар алтан гулдмай нь 56 сая доллар болж байсан гэдэг.

"The Graff Store" - 56 сая доллар

9 "Венийн түүхийн музей" - 60 сая доллар

2003 онд нэгэн хачирхалтай хэрэг гарч байсан нь 1500-аад оны үед Францын хаан Бенвенуто Селлини (Benvenuto Cellini)-д зориулан урлаж байсан "Cellini Salt Cellar" гэх 20 см өндөр уран баримлыг Австрийн Вень дэх үндэсний музейгээс нэг этгээд хулгайлж байжээ. Уг уран баримал нь 60 сая долларын үнэ хүрч байсан ховор нандин зүйл байсан юм.

"Венийн түүхийн музей" - 60 сая доллар

10 "The Munch" музей - 98 сая доллар

Норвегийн нэрт уран зураач Эдвэрд Манч (Edvard Munch)-ийн зурсан уран зургуудийг байршуулсан "The Munch" гэх нэртэй музей Норвегийн Осло хотод байдаг ажээ. Харин 2008 оны 8 дугаар сарын зуны нэгэн сайхан өдөр баг зүүж, буугаар зэвсэглэсэн 2 этгээд музейд халдаж, уран бүтээлчийн зурсан, алдарт "The Scream" уран зургийг хулгайлаад зугтсан байна. Тэнд байсан гэрч нарын хэлж байснаар гэмт этгээдүүд зургийг хулгайлмагцаа хар өнгийн "Audi" загварын автомашинд суусан гэж хэлсэн байна.

"The Munch" музей - 98 сая доллар

11 "Carlton" зочид буудал - 114 сая доллар

Карлтон зочид буудал нь Францын Канн (Cannes) хотод байрладаг бөгөөд дэлхийн хамгийн алдартай, томоохон зочид буудлуудын нэг юм. Жил бүрийн зуны улиралд болдог Каннын кино наадмыг зохион байгуулдгаар нь хүмүүс энэ газрын талаар сайн мэдэх болов уу. Харин 2013 оны Каннын кино наадмын үеэр Израйлын тэрбумтан Лев Левив (Lev Leviev) гэгч эрхэм үнэт эдлэлүүдээ хулгайд алдаж байжээ. Түүний хулгайд алдагдсан үнэт эдлэлүүд нь ойролцоогоор 114 сая америк долларын үнэ хүрэхүйц байсан бөгөөд гэмт этгээд 80 гаруй хамгаалалтын ажилтныг аргалж, түүний үнэт эдлэлүүдийг хулгайлсан байна. 

"Carlton" зочид буудал - 114 сая доллар

12 Алмаз - 118 сая доллар

Эмэгтэйчүүдийн маань гоё сайхан харагдах үүднээс худалдан авдаг гоёл чимэглэлийн зүйлсээс хамгийн гоёмсог нь алмаз байдаг билээ. Алмаз нь өндөр үнэтэй байдаг учраас чанарын хувьд ч гэсэн үнэхээр сайн байдаг аж. Тэгвэл 2005 онд хэсэг этгээдүүд "KLM" нисэх онгоцны буудлын ойролцоо Бельгийн Антверп (Antwerp) рүү ачигдахаар зэхэж байсан алмазнуудыг хулгайлж байжээ. Тэд нисэх онгоцны буудал руу алмазуудыг хүргэж өгөхөөр явж байсан ачааны автомашиныг зогсоож, дээрэмдсэн байна.

Алмаз - 118 сая доллар

13 "The Harry Winston" дэлгүүр - 135 сая доллар

Францын Парис хотын ойролцоо орших үнэт эдлэлийн дэлгүүрт хоёр ч удаа гэмт этгээдүүд халдаж, их хэмжээний  үнэт эдлэл хулгайлна гэж хэн санах билээ. 2007 оны 10 дугаар сард зураачид шиг хувцасласан 4 этгээд дэлгүүрт орж ирсэн бөгөөд хэнд ч мэдэгдэлгүй 36 сая америк долларын үнэ бүхийн гоёл чимэглэлүүд болон брэндийн цагнуудыг хулгайлсан байна. Үүндээ ханаагүй этгээдүүд 2008 оны 10 дугаар сард дахин дэлгүүрт зочилжээ. Энэ удаа тэд эмэгтэй хүн шиг харагдахаар хувцасласан байсан бөгөөд хамгаалагчдын нүдийг хуурч байгаад 99 сая америк долларын үнэ бүхий үнэт эдлэлийг хулгайлаад, дэлгүүрийн арын хаалгаар ор мөргүй алга болжээ. Тэднийг цагдаа нар барих гэсэн ч чадахгүй байсаар 2015 онтой золгосон бөгөөд гэмт этгээдүүд өөрсдөө цагдаагийн газар очицгоож байжээ.

"The Harry Winston" дэлгүүр - 135 сая доллар

14 "Antwerp Diamond Center" - 200 сая доллар

Бельгийн Антверп (Antwerp) хотод байдаг үнэт эдлэлийн дэлгүүрээс 200 сая долларын үнэ хүрэхүйц очир алмаз хулгайд алдагдсан хэрэг 2003 оны 2 дугаар сард гарч байжээ. Тэд дэлгүүр рүү баячууд шиг хувцаслаж орсон бөгөөд цагдаа нарт баригдалгүй зугтаж чадсан хэдий ч, гэмт этгээдүүдийн нэг нь азаартаж, идэж байсан бургерийнхээ үлдэгдлийг дэлгүүрт үлдээгээд явжээ. Түүнийг нь цагдаа нар ашиглан, "DNA"-ээр нь сэжигтэнг хайж, хожим гэмт этгээдүүдийг барьж байсан байна.

"Antwerp Diamond Center" - 200 сая доллар

15 Токио, Лондон, Дубай хотуудын дэлүүрүүд - 340 сая доллар

"The Pink Panther Gang" гэх нэрээр гэмт хэргийн ертөнцөд алдаршсан хэсэг бүлэг этгээдүүд 1990-2010 онд хооронд дэлхийн томоохон хотууд болох Токио, Лондон, Дубай дахь үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдэж, 340 гаруй сая долларын үнэ хүрэхүйц зүйлсийг хулгайлж байжээ. Тэд "The Return of the Pink Panther" гэх нэртэй кинон дээр гардаг шиг аргаар хулгайгаа хийдэг бөгөөд дөнгөж саяхан цахим ертөнцийн од Кимийн буудалласан зочид буудлын өрөөнд халдаж, түүний 10 гаруй сая долларын үнэтэй гоёл чимэглэлүүдийг нь хулгайлсан билээ.

Токио, Лондон, Дубай хотуудын дэлүүрүүд - 340 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()