Хамгийн хатуу ер бусын шийтгэлүүд

Та бvхэндээ дэлхийн улс орнуудын чанга хатуу бєгєєд хачирхалтай шийтгэлvvдийн тухай сонирхолтой мэдээллийг хvргэхээр бэлтгэлээ. Жишээ нь, та Бутан улсад очоод олон нийтийн газар тамхи татвал 3 жилээс доошгvй шоронд сууна. Мєн Тайландын хаан болон тvvний фото зургуудыг элэглэн шоолвол 15 жил шоронд хорино.

Хамгийн хатуу ер бусын шийтгэлүүд

Харин Малави-д олон нийтийн газар унгах юм бол шууд л таныг торгох юм уу, хорих ял єгнє. Энэ мэтчилэн хачин жигтэй хууль дvрмvvд энэ нийтлэлд багтсан байгаа. Харин манай улсад бусдыг гайхшируулах ямар сонирхолтой хууль байгаа бол... энэ талаар чєлєєтэй бичээрэй.

 

1

Канадад сонгуулийн санал хураалтын дvнг экзит-пол (санал єгсний дараа сонгогчдын санаа бодлыг асуух) дуусахаас ємнє Facebook болон Twitter дээр гаргахыг хориглодог. Энэ нь сонгуулийн хэсгvvд дээр ажиллаж байсан сэтгvvлчдэд зориулсан 1938 оны хуулийг хvндэтгэсэн явдал юм. Харин эдvгээ энэ нь нийгмийн сvлжээг ашиглаж буй хvмvvст хандсан хориг болжээ. 2011 оны 4 дvгээр сард канадын албаны хvмvvс нийгмийн сvлжээг ашиглаж буй хvмvvст хандан 2011 оны 5 дугаар сарын 2-нд болох сонгуулийн vеэр энэ хууль болон бусад хуулийн заалтуудыг сахин биелvvлэхийг анхааруулсан байна. Эс биелvvлбээс 5 жил хvртэл хугацаагаар хорих, эсвэл 25.000 доллараар торгоно гэжээ. Дэлхий дахинд, єрнєдийн орнуудад ч гэсэн хvмvvс янз бvрийн ер бусын хуулийн хатуу заалтуудтай тулгарч байдаг. Ямар заалтууд байдгийг одоо vзэцгээе.

2

Тамхи ургуулах, импортоор оруулж ирэх, олон нийтийн газар тамхи татвал Бутанд хууль зєрчсєнд тооцдог. 2011 оны 1 дvгээр сард хуучинсаг vзлээрээ алдартай энэ vндэстэн нууцаар тамхины бvтээгдэхvvн оруулж ирж буй хvмvvсийг 3 жил хvртэл хугацаагаар хорих ял бvхий хууль батлан гаргажээ. 2011 оны 4 дvгээр сарын байдлаар 2 хvн энэ тєрлийн гэмт хэргээр ял эдлэж байгаа бєгєєд vvний нэг нь буддын лам гэнэ. 

3

2011 оны 1 дvгээр сард хятадын эрх баригчид нэгэн фермерт насаар нь хорих ял оноож, 302,000 доллараар торгожээ. Энэ хvн 2008-2009 онуудад хурдны замыг ашигласны 560.000 доллар тєлєхєєс зайлс хийж цэргийн машины дугаарыг хуурамчаар vйлдэн ашиглаж яваад баригджээ. Олон нийт энэхvv ялыг хvн алсан болон хvчирхийлсэн ялнаас хvнд байна хэмээн эгдvvцсэн тул эрх баригчид арга буюу энэ хэргийг дахин авч хэлэлцэхэд хvрчээ. 

4

2011 оны 2 дугаар сард Малавийн ерєнхийлєгч Бингу Ва Мутарика “иргэдийг сахилга бат, хяналттай байлгах vvднээс” гэдгээр шалтаглан олон нийтийн газар унгавал шийтгэнэ гэсэн хууль гаргажээ. Мєн энэ хуулинд дуэль болгон, «єєрийгєє мэргэлдэг хэмээн бусдыг хуурах, эмэгтэй хvний нэр хvндийг гутаан доромжилбол» хатуу шийтгэнэ гэсэн заалтууд оржээ. 

5

Суданы нэгэн эмэгтэй сэтгvvлч Лубна Ахмедаль-Хусейн ресторанд тэмээний ноосоор хийсэн “ёс бус” хувцас ємссєн гэдгээр 40 ташуурдуулах шийтгэлтэй тулгарчээ. Энэ сэтгvvлчид оноосон шийтгэл єрнєдийн орнуудын эсэргvvцэлтэй тулгарчээ. Эсэргvvцлийн шvvх хурал ч болжээ. Vvний vр дvнд уг сэтгvvлчийг торгууль тєл хэмээн шаардахад тэрбээр торгуулиас ч татгалзжээ. Сэтгvvлчдийн холбоо татварыг нь тєлснєєр эмэгтэй сэтгvvлч суллагджээ. Сvvлийн vеийн мэдээгээр 16 настай христ шашинтай охин хэтэрхий богино банзал ємслєє хэмээн 50 удаа ташуурдуулах ял авчээ. Суданд ийм л хэцvv байна даа. 

6

Тайландад хаан болон тvvний фото зургийг нь шоолж инээвэл Хааныг доромжилсон хэмээн 15 жилийн ял авдаг гэнэ. 

7

Хэрэв та Афганистанд (Талибаны) эрэгтэй оёдолчин байсан бол эмэгтэй vйлчлvvлэгчийн биенээс хэмжээс авсны тєлєє шоронд сууж мэдэх нь. Хэрэв та эмэгтэй бєгєєд хумсаа лакаар будвал хурууг чинь тайрах ялтай гэнэ. 

8

Сингапур угсарсан ялаараа алдартай. Жишээ нь, бохь зажлахаас эхлээд ОО-ийг хэрэглээд усаа татаагvй бол гэх мэт. Эвгvй vнэртэй дуриан (зурган дээр байгаа) жимсийг нийтийн тээврийн хэрэгсэл дотор оруулж ирвэл 3500 доллар тєлєх нь ээ. Та тус улсад аялаж яваад визийнхээ хугацааг хэтрvvлбэл 4 фут урт, хагас дюйм зузаан усанд норгосон дал модоор хийсэн саваагаар гєвшvvлэх болж байна. 

9

Саяхан хvртэл Шаньдун мужид интернэт хэтэрхий их хэрэглэвэл эмнэлэгт аваачиж цахилгаанаар эмчилдэг байжээ. Хятадын эрvvл мэндийн яам энэ хуулийг 2009 оны 7 дугаар сард халжээ. 

10

Та Саудын Араб-д очоод хvчиндvvлбэл бусдаар єрєвдvvлж халамж анхаарал тавихыг хvснэ гэвэл санасны гарз гэнэ. Харин та єєрєє шvvхэд очно. 2007 онд бэлгийн хvчирхийлэлд єртсєн нэгэн эмэгтэй 200 ташуурдуулж, 6 сар шоронд хоригджээ. Учир нь тэр эмэгтэй хамсаатан бус эрчvvдийн хvрээлэлд єєрєє дур мэдэн очиж орсон хэмээн буруутгагдаж байна. Гэхдээ тvvнийг хvчирхийлсэн эрэгтэйчvvд ердєє 10 сарын ял авчээ.

11

Та хурдтай давхихыг хvсч байн уу? Канзас мужид л битгий ингэж vзээрэй. Асфальт дээр дугуйныхаа чихарсан дууг гаргаж давхивал 30 хоног шоронд сууна шvv.

12

Хэрэв та тус улсын иргэн бєгєєд хатан хаан Елизаветагийн зурагтай шуудангийн маркийг дугтуйн дээр толгойг нь уруу харуулж наавал эх орноосоо урвасан хэмээн vзэж шоронд суулгана. 

13

Дани улсад олон нийтийн газар баг зvvвэл баривчлах хуультай. Эсэргvvцлийн жагсаалд хэн оролцож байгааг харахын тулд энэ хууль батлагджээ.

14

 Хэрэв та Малайзид гар гараасаа барилцаад нийтийн ємнє vнсэлцвэл торны цаана сууж мэднэ шvv.

15

Хятадад хамт олны хариуцлага гэдэг нь яг энэ утгаараа компанийхаа vйлдлийг хариуцна гэсэн vг. Хэрэв хууран мэхлэх, авилгал авах болон бусдад хортой vйлдэл хийвэл єчиггvй л буудна гэсэн vг. 2007 онд том шоргоолж єсгєх хєтєлбєр хэрэгжvvлнэ хэмээн итгэмтгий хєнгємсєг хvмvvсийг хууран мэхлэж 309,000 сая долларын залилан хийж буудуулах ял авсан компаний нэгэн захирал шиг єєрийгєє эрсдэлд оруулж магадгvй байна шvv. 

16

Та сэндвич аваад Йеменд очоод идвэл хэрэггvй шvv. Гахайн махыг лалын оронд оруулбал алах ял оноодог. 

17

Хэрэв Тайландад очоод бохь зажлаад явах юм бол 600 долларын торгууль тєлнє.

18

“La Dolce Vita”-д гардаг Анита Экберг шиг Ромын Треви усан оргилуурт шумбах гэсэн гавьяаг дахин давтахыг хvсвэл 450 долларын торгууль тєлнє шvv. (зураг дээрх алдарт теннисчин Даниэла Хантукова усан оргилуурт орчоогvй нь ямай даа...)

19

Японд ирэхдээ америкт жирийн хэмээн vздэг ханиадны Actifed, Sudafed, хоолой хамар утагч Vicks мэтийн эмийг авч ирэхийн ємнє сайтар тунгаан бодоорой. Эдгээрийг Японд зєвхєн эмчийн жороор олгодог тул таныг эмтэй чинь буцаах юм уу, эсвэл нэлээд хугацаагаар шоронд суулгах байх шvv. 

20

Ємнєд Каролина-д тахир дутуу хvмvvсийн машинд зориулсан зогсоол дээр машинаа бvv тавиарай. 2006 онд 29 настай залууг энэ зогсоолд машинаа тавьсны тєлєє «Би тахир дутуу биш. Би зvгээр л машинаа тавьсан юм. Уучлаарай!» хэмээсэн хаягийг энгэр дээр нь зvvлгэж шийтгэсэн байна. 

Тэгвэл Монголд ямар ер бусын шийтгэл байна вэ???

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()