1
Бусадтай үргэлж сайхан харьцдаг
Бид ямар байдлаар өдөр, цаг хором бүр бусадтай харилцаж өнгөрүүлдэг. Тиймээс ч энэ нь амьдралын чухал нэгэн хүрд юм. Бусадтай найрсаг харьцаж, үргэлж эерэг хандлагатай байснаар таны амьдрал илүү сайхан болох болно.
2
Цаг хугацааг зөв зүйтэй зүйлд зарцуулдаг
Нэгэнт л болоод өнгөрсөн зүйлсийг яаж л хүсээж буцааж болохгүй нь амьдралын хамгийн хэцүү үнэн гэлтэй. Тиймээс ч өөрт олдсон цаг хором мөч бүрийг зөв зүйтэй зүйлд зарцуулах хэрэгтэй.Хамгийн гол нь та өөрийн хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх ёстой юм шүү.
3
Аливаад үргэлж тооцоотой ханддаг
Нарийн тооцоотой байна гэдэг нь хэт харамч, нарийн байхын нэр биш. Харин өөртөө хэрэггүй зүйлд мөнгө үрэхийн оронд, чухал зүйлдээ хөрөнгө оруулахыг хэлж байгаа юм.
4
Амьдралыг үргэлж сайхан талаас нь хардаг
Амьдралыг хар бараанаас харж төсөөлөн, гутарсаар байвал бүхий л зүйлс танд утгагүй санагдана. Харин амьдралын саад тотгорыг ч өөдрөгөөр харж чадвал, та илүү хүчирхэг нэгэн болох учиртай.
5
Найзуудтайгаа цагийг өнгөрүүлдэг
Найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлж, халуун яриа өрнүүлэх нь аз жаргалтай амьдралын бас нэгэн чухал дүрэм юм.
6
Хүндэтгэлтэй ханддаг
Хүн бүрт хүндэтгэлтэй хандаж, сайхан сэтгэлээр хандах нь бидний амьдралыг улам бүр л хөнгөлж байдаг.
7
Илүү адал явдалтай амьдардаг
Амьдралаа нэгэн хэвийн уйтгартай өнгөрүүлснээс, өдөр бүрийг бэлэг хэмээн санаж, адал явдалтай өнгөрүүлж байгаарай.
8
Эрүүл мэнддээ анхаардаг
Аз жаргалтай амьдралын түлхүүр нь эрүүл мэнд байдаг. Тиймээс эртнээс эрүүл мэнддээ анхаарч, идэвхитэй амьдрах нь чухал билээ.
9
Цахим сүлжээнд хэт ач холбогдол өгдөггүй
Хайртай нэгэнтэйгээ хамт байж, цахим сүлжээнд хүлэгдэж, тэднийгээ анзаарах сөхөөгүй амьдарч байна уу. Харин түүнийхээ оронд нүдээ нээгээд амьдралыг илүү гэгээлгээр хараарай.