1
Ники Минаж (Nicki Minaj)-ын ах 12 настай охиныг хүчирхийлсэн
Нэрт реппер бүсгүйн ах болох Желани Мараж (Jelani Maraj) нь 2015 онд 12 настай охиныг хүчирхийлсэн хэргээр цагдаад баривчлагдаж байжээ. Түүний үйлдсэн энэхүү аймшигт хэрэг нь дүүгийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлж, багагүй шуугианыг дэгдээж байсан цаг саяхан юм. Желани хийсэн балмад үйлдлийнхээ хариуд шоронд сууж, дүүгийнх нь нэр хүндэд хэзээ ч арилашгүй хар толбыг суулгасан билээ. Хэдий тийм боловч, тэд өдгөө маш дотно харилцаатай бөгөөд хамтдаа үдэшлэг, цэнгүүнд зочилж, хөгжилтэй мөчүүдийг өнгөрүүлдэг байна.
2
Монтана Фишберн (Montana Fishburne)
Авьяас чадвар, алдар нэрээрээ гайхагдсан жүжигчин Лоренс Фишберн (Laurence Fishburne)-ны охин Монтана нь аавыгаа дагаж, кино урлагт хөл тавьсан юм. Хийсэн бүтээсэн зүйлс ихтэй аавыгаа залгамжилж, Холливуудад од болон гялалзах Монтанаг хүн бүхэн сайшааж, мундаг жүжигчин болно хэмээж байсан ч, тэрээр "порно кино урлаг"-ийг сонгож, эцгийнхээ нэр хүндийг шавартай хутгаж орхисон юм. Секс бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацсан Монтана бүсгүйг хүн бүхэн муу муухайгаар нь дуудаж, эцгийнхээ нэрийг гутаалаа хэмээж байжээ.
3
Кейт Миддлтон (Kate Middleton)
2012 оны 9-р сард Английн гүнж Кейт Франц улсад амарч явахдаа хөхөвчгүй зургаа папарацичид даруулсан байдаг. Тус зураг олонд дэлгэгдэж багагүй хэл амыг дагуулсан бөгөөд хүн бүр л гүнжийг ирээдүйд яаж хатан болно доо хэмээн санаа зовнин суусан юм. Магадгүй энэ нь Кейтийн хамгийн харах дургүй, үзэн яддаг зургуудын бөгөөд үүнээс болж олон өдрийг стресс, бухимдалтай өнгөрүүлсэн бизээ.
4
Анжелина Жоли (Angelina Jolie)
Үзэсгэлэнт жүжигчин Анжелина Жоли нь 2002 онд Оскорын наадмын үеэр өөрийн төрсөн ах болох Жеймс (James)-тэй дотно гэгч нь үнсэлцсэн юм. Мэдээж тэдний үйлдэл, тухайн үедээ жинхэнэ шуугианыг тарьж олны нүдийг орой дээр нь гаргаж байсан билээ. Хэдийгээр тэд хоорондоо их дотно ч гэлээ олон нийтийн газар дотно үнсэлцэх нь ах дүүгийн харилцаанд байж боломгүй үйлдэл шүү дээ.
5
Трампын гэргий
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа бизнесмэн, улс төрч Доналд Трамп (Donald Trump) нь 2005 онд сүүлчийн гэргий болох Меланиа (Melania)-тай гэр бүл болсон. Харин түүний эхнэр нь Трамптай гэр бүл болохоосоо өмнө хэд хэдэн нүцгэн зургаа авахуулж олон эрсийн харцийг булааж явжээ. Тэрээр өдгөө үүнээсээ ихэд ичдэг бөгөөд эргэн дурсахыг ч төдийлэн хүсдэггүй байна.
6
Ноланы ах дүүс
Кристофер Нолан (Christopher Nolan) болон Жонатан Нолан (Jonathan Nolan) нар нь хамтарч "Intersteller" киног продьюсерлэж, зохиолыг нь бичсэн байдаг. Кино ч амжилттай болж тэдний нэр хүндийг асар ихээр өсгөсөн билээ. Харин нэрт уран бүтээлчдийн дүү болох Матью Нолан (Matthew Nolan) нь хүн амины хэрэг захиалсан болох нь тогтоогдож, цагдаад баригдаж байсан удаатай. Түүний хийсэн энэхүү гэмт хэргээс үүдэж, хоёр ахынх нь нэр хүнд, ашиг орлого, эрэлт нь эрс буурсан юм.
7
Конрад Хилтон (Conrad Hilton)
Хилтон зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон (Paris Hilton)-ы дүү болох Конрал Хилтон нь маш бүдүүлэг ааш авиртай, хар тамхи хэрэглэж, бусдад хүч хэрэглэдэг муу залуу юм. Парисыг үдэшлэгийн хатан хаан, садар самуун явдалтай гэдэг бол дүүг нь дэндүү бүдүүлэг, дээрэнгүй нэгэн гэж дүгнэдэг. Конрал Хилтон нь найз бүсгүйгээ зодож танхайран, олон нийтийн газар орилж, ёсгүй аашилж явсан удаатай.
8
Мадоннагийн ах
Нэрт дуучин Мадонна (Madonna)-д сул тал байдаггүй мэт л харагддаг. Хүчирхэг байдал, гайхалтай авьяас, мөнхийн залуу төрхөөрөө урлагийг чимдэг, хосгүй нэгэн бүтээл гэлтэй. Гэвч түүний гэр бүлд орон гэргүй нэгэн байдаг төдийгүй, хэн ч төрсөн ахдаа тусламжын гараа сунгадаггүй нь хачирхалтай. Өөрсдөө үнэтэй дарс шимж, харсан бүхнээ худалдаж авах боловч, цус нэгтэй ахыгаа хог мэт санаж, гудамжинд нь хаясан нь үнэхээр ичгэвтэр хэрэг билээ.
9
Риз Витерспун (Reese Witherspoon)-ы ах
Үзэсгэлэн төгс, гайхалтай жүжигчин бүсгүйн ах болох Жонн Дрэйпер Витерспун (John Draper Witherspoon) нь хар бараан түүхтэй нэгэн юм. Тэрээр нэгэн бүсгүйн гэрт нууцаар нэвтэрч, хүчирхийлэн, бэлгийн дарамт учруулсан юм. Мэдээж энэхүү хэрэг тухайн үедээ шуугианыг тарьж, жүжигчин бүсгүйн нэр хүндийг шавартай хутгаж орхисон юмсанж.
10
Даньел Балдвин (Daniel Baldwin)
Америкийн нэрт жүжигчин эр нь 1998 онд Нью Йорк хотын "Palaza" зочид буудалд нүцгэн гүйж, олныг алмайруулжээ. Тэрээр ингэхдээ хар тамхи хэрэглэсэн байсан төдийгүй өөрийн ухаанаа алдчихаад байсан аж. Энэ нь түүний жүжигчний карьерт нөлөөлж, он цагийн эрхээр мартагдсан юм.
11
Мэрайя Кэри (Mariah Carey)-ийн эгч
Хүчирхэг хоолой, үзэсгэлэнт төрхийг өөрийн нэрийн хуудас болгосон алдарт дуучин Мэрайя Кэригийн эгч болох Элисон (Alsion) нь охид бүсгүйчүүдийн биеийг худалдаж мөнгө олдог байсан нь илэрсэн билээ. Мэдээж энэ нь хүн бүрийн дургүйг хүргэсэн төдийгүй Мэрайягийн карьер, алдар нэрд ч сөргөөр нөлөөлсөн байдаг.
12
Линдсей Лохан (Lindsay Lohan)
Жүжигчин Линдсей Лохан нь өөрийн төрсөн эцэг болох Майкл (Micheal)-тай тун таагүй харилцаатай юм. Учир нь түүний аав охиноо бага байхад нь зодож, байсан төдийгүй үүнээс болж тэрээр цагдаад баривчлагдаж байсан удаатай. Тэд өнөө хэр нь бие биенээ үзэн яддаг бөгөөд харах бүртээ муудалцаж байдаг юм.