Хлое Кардашьяныг хайрлах 15 шалтгаан

“Keeping Up With Kardashian” реалити шоугаараа олноо танигдсан Кардашьяны гэр бүлийнхэн өдгөө өөр өөрсдийн карьераа хөөж, алдар нэрд хүрч яваа билээ. Харин өнөөдөр тэднээс онцолж Хлое Кардашьян (Khloe Kardashian)-нийг хайрлах шалтгаануудыг дуулгахаар бэлтгэлээ. Мэдээж түүний тухай сөрөг мэдээллүүд цахим ертөнцөөр тархаж, маш олон хүмүүс хараан доромжилдог ч гэлээ, Хлоёд бусдын ижил бахархмаар чанарууд байдаг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Хлое Кардашьяныг хайрлах 15 шалтгаан

1 Стрессээс ангижрах чадвар

Олны танил эрхмүүдийн амьдрал бусдын нүдний өмнө ил учир үйл хөдлөл бүрээ хянуулж байдаг. Хлое Кардашьян (Khloe Kardashian)-ийн хувьд тэрбээр хүмүүсийн сөрөг хандлагад тэр бүр стресстдэггүй бөгөөд амьдралд байх хэвийн зүйл мэтээр хүлээж авдаг байна. Тиймдээ ч явсан газар бүр нь түүнийг дагах папараццичдад төдийлөн дургүйцлээ илэрхийлдэггүй бөгөөд учирч байсан амрагуудынхаа бүтэлгүй харилцааг ч юман чинээ тоодоггүй юм.

Стрессээс ангижрах чадвар

2 Залуустай учир зүйгээ ололцох

Дурласан, хайрласан залуудаа хаягдах, аль эсвэл хамтдаа байх боломжгүйгээс болж салах зэрэг нь амьдралд бишгүй олон тохиолддог шүү дээ. Харин Хлое энэ бүхэнд ач холбогдол өгөхийг хүсдэггүй бөгөөд өөрийг нь шархлуулсан, гомдоосон эрд шанг нь яаж өгөхөө мэддэг нэгэн юм. Энэ нь түүний олон мянган шүтэн бишрэгчдэд "Үнэхээр хүчирхэг эмэгтэй" хэмээх бодлыг эрхгүй төрүүлдэг байна.

Залуустай учир зүйгээ ололцох

3 Тэвчээртэй

Хэрэв та санаж байвал тэрээр реалити шоунд оролцож байхдаа нэлээд махлаг бүсгүй байсан юм. Харин өөрийн тэвчээр зүтгэлийн хүчээр турж чадсан бөгөөд олон бүсгүйд урам зориг хайрласан билээ. Үүнээс гадна тэрээр хэрүүл маргаан болоход аль болох биеэ барьж тэвчээртэй байхыг хичээдэг төдийгүй бусдын яриаг хүлээцтэй сонсож чаддагаагаа онцлог нэгэн юм.

Тэвчээртэй

4 Сайхан харагдах

Дээр дурдсанчлан Хлоё хэт таргалснаар, түүний тухай цахим ертөнцөөр шуугиж байсан. Энэ бүхний дараа бүсгүй өөртөө дүгнэлт хийж, хичээллэсээр нэг л  мэдэхэд хэний ч санаанд оромгүй гоолиг бүсгүй болсон билээ. Хүмүүсийн гайхаж сонирхсон асуултанд тэрээр "Хэрвээ үнэхээр хүсч, хөдөлмөрлөвөл хэн ч ийм үр дүнд хүрч болно" хэмээн хариулж байжээ.

Сайхан харагдах

5 Өөртөө тохируулж хувцаслах

Эмэгтэй хүний хувьд зөв хувцасласнаар, түүнээсээ урам зоригийг авч, өөртөө итгэлтэй болдог. Хлоё үүнийг биеэрээ батлан харуулж байгаа гэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Түүний хувьд юу өмсөх, яаж хувцаслах вэ гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг бөгөөд төдий чинээ гоо үзэсгэлэнтэй харагддаг нь нууц биш юм. Хлое энэ талаар "Хэн нэгний гоё харагдуулж байгаа хувцсыг заавал өмсөх шаардлага байхгүй. Харин өөртөө тохирсон хувцсыг өмсөх нь л чухал юм" гэж хэлсэн байна.

Өөртөө тохируулж хувцаслах

6 Ээжтэйгээ ойлголцож чаддаг

Хлоёийн эгч нар болох Ким болон Кортни нар ээжтэйгээ маргалдаж, үл ойлголцож байдаг бол Хлое ээжтэйгээ аль болох эв найртай байхыг хүсдэг байна. Хэдийгээр зарим тохиолдолд ам зөрөх асуудал тэдний дунд гардаг ч гэлээ, реалити шоуны од бүсгүй ээждээ буулт хийхийг эрхэмлэдэг гэнэ шүү. 

Ээжтэйгээ ойлголцож чаддаг

7 Харилцааны соёлтой

Түүн шиг харилцаандаа чухал ач холбогдол өгч, бусадтай эелдэг харилцдаг хүн Кардашьяний гэр бүл дотор өөр байхгүй болов уу. Үүнийг сэтгүүлчид хүртэл дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Явсан газар бүрээ инээмсэглэл тодруулж, сэтгүүлчдийн асуусан асуултанд уурлаж, бухимдалгүй эелдгээр хариулах түүнийг хэн ч хараад ингэж дүгнэх нь ойлгомжтой биз ээ.

Харилцааны соёлтой

8 Хуучин нөхөртөө тавих хайр халамж

Хэдийгээр хосууд хоёр тийш болсон ч, Ламар Одом (Lamar Odom)-ийн бие байдал муудахад тэрээр хамгийн түрүүнд эмнэлэгт очиж, түүнийг сахисан бөгөөд үүнээс Хлоеийн сайхан сэтгэл, эмэгтэй хүний уян зөөлөн сэтгэлийг харж болох юм. Олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн түүний энэхүү үйлдлээс, тамирчин залуу эргээд хөл дээрээ зогссон гэж ярих нь ч бий.

Хуучин нөхөртөө тавих хайр халамж

9 Өөрийнхөөрөө байх

Тэр өдөрт мөнгийг сая саяар нь олдог ч гэлээ, бусад шиг энгийн л амьдралаар амьдрахыг хүсдэг болохоос биш, тансаглаж, чамирхахыг хэт их ойшоодоггүй ажээ. Энэ нь ч цахим ертөнцөөр нэлээдгүй олон хүнээс эерэг сэтгэгдэл авах бөгөөд хүмүүс бусад олны танил эрхмүүдийг түүн шиг байгаасай хэмээн нууцхан хүсдэг байна. Бусад одууд үнэтэй ресторанд хоол идэж байхад Хлоё заримдаа өдрийн цайгаараа гоймон иддэг нь үүнийг гэрчлэх биз ээ.

Өөрийнхөөрөө байх

10 Олон нийтийн сүлжээнд идэвхитэй

Тэрээр олон нийтийн сүлжээнд маш идэвхитэй нэгэн билээ. Хлоё зовж зүдэрсэн олон хүнд тусламжын гараа сунгаж явсан төдийгүй өөрийн боломжоор тус болохыг зорьдог байна. Мөн тэрээр өөрийн хуудаснаа олон хөгжилтэй зүйлс байрлуулж, үүгээрээ мөнгө олох нь бий. Түүнчлэн түүний хөгжилтэй зан чанарыг хэрхэвч мартаж болохгүй. Үргэлж л сонин содон зүйлс сэдэж бусдыг хөгжөөж явдаг болохоор түүнийг хайрлахгүй байхын аргагүй юм.

Олон нийтийн сүлжээнд идэвхитэй

11 Хичээл зүтгэлтэй

Тэрээр өөрийн бодол, тархиа цэнэглэж, оюун ухаанаа тэлж ном гаргаж байсан чадварлаг нэгэн юм. Мэдээж хүссэн хүн бүр ном бичиж чадахгүй шүү дээ. Тэрээр энэ тухайгаа ярихдаа “Надаас маш их хөдөлмөр шаардсан. Хэдийгээр би телевизийн салбарт ажилладаг хүн ч гэлээ дутуу дулимаг зүйлс маш их байсан болохоор олон ном уншиж, судалгаа хийн, бусдаас зөвлөмж, дэмжлэгийг хүссэн. Тиймдээ ч өдгөө номын зохиолч хэмээх эрхэм хүндтэй нэрийг хүртэж байна” хэмээжээ. 

Хичээл зүтгэлтэй

12 Дэгжин бас ганган

Тэр хэрхэн хувцаслах, бусдад хэрхэн дэгжин сайхан харагдахыг тун ч сайн мэднэ. Олны нүдийг хужирлах тансаг хувцсыг өдөр тутамдаа сольж, өмсөхөөс гадна үдэшлэгийн хатан мэт гоо үзэсгэлэнтэй харагдах нь бий. Мөн түүний хүчирхэг байдал, өөртөө итгэлтэй харц нь залуусыг хүчин мөхөсдүүлдэг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Дэгжин бас ганган

13 Гэр бүлдээ үнэнч

Хлоёийн эгч болох Кортни (Kourtney) нь нөхөр болох Скотт (Scott)-той муудалцаж, салах дээрээ тулсан билээ. Хэдийгээр Хлоё нь Скоттой сайн найзууд боловч эгчийнхээ талд орж, түүний төлөө бүхнийг хийж чадна гэдгээ батлан харуулсан юм. Тэрээр Скоттийг хохирогч мэт аашилж байгаад нь дургүйлхэж, эгчийгээ чин сэтгэлээсээ өмгөөлж байсныг нь харсан олон хүн түүнээр бахархаж байжээ.

Гэр бүлдээ үнэнч

14 Тааруулж уудаг

Тэдний гэр бүлийнхэн архи, согтууруулах ундаатай үргэлж нэр холбогдож, бусдад муугаар дуудагдаж явдаг аж. Харин Хлоё бусдаасаа өөр нэгэн юм. Хэрэв та тэдний "Keeping Up With Kardashians" реалити шоуг үзэж байсан бол Хлоё хэрхэн согтууруулах ундаанаас татгалзаж, өөрийн үзэл бодолдоо үнэнч байгааг харж болно. Тэрээр "Би согтууруулах ундаа уудаг. Гэхдээ би өөрийн ухаанаа алдаж, элдэв тэнэг үйлдэл хийтлээ уудаггүй" гэжээ.

Тааруулж уудаг

15 Хамгийн сайн нагац эгч

Одоохондоо хүүхдийн ээж болж амжаагүй байгаа Хлоё эгч нарынхаа хүүхдүүдэд сайн ханддаг төдийгүй хамгийн сайн нагац эгч гэх цолыг цахим хэрэглэгчдээс хүртжээ. Тэрээр дүү нарынхаа ээжээс өөрцгүй байдаг бөгөөд цаг зав гарвал тэдэнтэй тоглох, гадуур зугаалахыг илүүд үздэг аж. Магадгүй тэрээр хүүхэдтэй болвол мундаг ээж болох биз ээ.

Хамгийн сайн нагац эгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()