1
Гадсан дээр суулгах
Вавилон улсын эрин үед хэрэгжүүлж байсан цаазын хамгийн харгис, хүнд ял нь гадсан дээр суулгах байжээ. Дайн тулааны үед улс, орноосоо урвасан, шашин шүтлэг, соёл, ёс заншлаа хүндэтгээгүй хүмүүст уг ялыг оногдуулдаг байв. Гадсан дээр ялтныг суулгах бөгөөд бага багаар гадсанд нэвт сүлбүүлэн, үхэх хүртэл нь харж зогсдог байсан нь хүн бүрийн сэтгэлд айдсыг төрүүлэх нь ойлгомжтой биз ээ.
2
Махчин амьтдын өгөөш болгох
Уг ял шийтгэлийг анх Персүүд бий болгосон бөгөөд хэдэн 7 хоногоос авахуулаад бүтэн сар үргэлжлэх, хамгийн харгис хэрцгий ял шийтгэлүүдийн нэг байсан аж. Гэмт этгээдийг оргох ямар ч боломжгүй болтол нь завь эсвэл модон дээр хүлж, ямар нэгэн амьтны өгөөш болгодог байв. Махчин амьтдын өдрийн хоолыг илүү амттай болгох үүднээс тэдний бие дээр зөгийн бал, сүү түрхэж орхидог байжээ. Ингэснээр махчин амьтад үнэрийг нь авч, ялтнуудыг хүн харахын аргагүй болтол зэрэмдэглэдэг байжээ.
3
Харх
Хэрвээ та "HBO TV"-ийн бүтээл "Game of Thrones" цуврал киноны байнгын үзэгч бол бидний одоо дурдах гэж байгаа ялыг сайн мэднэ гэдэгт итгэлтэй байна. Гэмт этгээдийн цээжин тус газар харх хийсэн савыг биетэй нь сайтар хүлж, орхих бөгөөд хэдэн хоног юм идээгүй, өлсгөлөн харх ялтны цээжийг юу ч үгүй мэрж, зүрхийг нь иддэг байна. Амьдаараа тамлуулж байгаагаа мэдрэх уг ялыг эртний Европын улс орнуудад ашиглаж байсан байна.
4
Амьдаар нь шатаах
Энэхүү ялыг анх хэн гээч нь гаргаж ирсэн тухай баримт байдаггүй бөгөөд Өмнөд Африкаас гаралтай ажээ. Зан үйл, нэг төрлийн заншил ч гэж хэлж болох уг хачирхалтай зүйлийг даван гарч, амьд үлдсэн хүн гэж байдаггүй байна. Хүний толгойнд машины дугуйны бүрээс хийж, дээрээс нь бензин асгаж, дараа нь чүдэнзээр гал асаах бөгөөд дугуйны бүрээсийг бүтэн биеэрээ оруулах ёстой байдаг аж. Нэг ёсондоо хүнийг амьдаар нь тамлаж байгаа хэрэг бөгөөд галд амьдаараа шатаж буй тэдний аврал эрэн орилох чимээ, харсан хүмүүсийн чихнээс нэг хэсэгтэй гардаггүй гэж ярьдаг.
5
Заанд бяцлуулах
Үлэг гүрвэлүүд дэлхийгээс арчигдсаны дараа заанаас өөр аварга том биетэй амьтан орчлон хорвоо дээр үлдээгүй юм. Тэгвэл эртний Ойрхи дорнодын улс орнууд ялтнуудыг шийтгэхдээ заанд бяцлуулан алдаг байжээ. Тэднийг нэг дор сайтар хүлж, зааны явах замд тавих бөгөөд дээгүүр нь олон арван заан явуулж, амьдаар нь зовлон зүдгүүртэй учруулдаг байв. Заануудыг яваад өнгөрсний дараах орчныг харахад нүд хальтармаар аймшигтай байх бөгөөд цусаар будагдсан байх нь бий.
6
Хоолойг нь хэрчих
Олон нийтийг айдаст автуулсан "Hannibal" кинон дээр анх хүний хоолойг хэрцгийгээр хэрчиж байгаа хэсэг гардаг билээ. Хоолойг хэрчсэнээр артерийн судас давхар зүсэгдэж, их хэмжээгээр цус алдсанаар хүн үхдэг байна. Афганистан, Ирак зэрэг улсуудад одоог хэр нь гэмт этгээдүүдийг цаазлахдаа хоолойг нь хэрчиж, амь насыг нь хөнөөдөг бөгөөд алан хядагчид энэ харгислалаа дэлхий даяар шууд дамжуулан хэд хэдэн удаа үзүүлж байсан билээ.
7
Хулс
Хятад болон Японоос гаралтай уг ял шийтгэлийг анх дэлхийн II дайны үед хоригдлуудыг шийтгэхдээ ашиглаж байжээ. Хулс нь хамгийн хурдан хугацаанд ургадаг ургамал бөгөөд 3 өдрийн дотор гэхэд 1 метр гаруй урт ургадаг юмсанж. Гэмт этгээдүүдийг сайтар хүлж, дөнгөж ургаж байгаа хулснууд дээр хэвтүүлэх бөгөөд нэг өдрийн дараа гэхэд хулснууд биеийг нь нэвт сүлбэж, алдаг байна.
8
Доромжилж, гутааж алах
XIII зууны үед Англид хэрэгжүүлдэг байсан уг ял шийтгэл нь гэмт этгээдүүдийг хүн гэж бодолгүй дорд үзэж, шоронгоос ялын тавцан хүртэл хэдэн бээр газар ялтныг чирч, авчрах бөгөөд олон хүний өмнө дүүжлэхэд тэнд цугларсан хүмүүс ялтныг элдвээр доромжилж, өндөг, өмхийрч муудсан жимсний хальс зэргийг шиддэг байв. Харин үүний дараа ямар ч өршөөлгүй ялтны толгойг цавчдаг байжээ.
9
Шатаж буй бух
Хүний санаанд оромгүй хамгийн харгис хэрцгий ял шийтгэлүүдийн нэгээр зэс утсаар хийсэн бухан дотор гэмт этгээдийг хийж, шатааж алахыг зүй ёсоор нэрлэдэг байна. Эртний Грекчүүдийн анх бий болгосон энэхүү ял шийтгэлээр амь насаа алдсан хүмүүсийн цогцос уул шиг овоорч, харагддаг байсан гэдэг. Зарим тохиолдолд ялтныг уг зэсээр хийсэн бухан дотор оруулахаасаа өмнө биеийг нь хэдэн хэсэг тасдаж, зэрэмдэглэн хаядаг байсан бөгөөд ял шийтгэл оногдуулж буй хүмүүс тэдний зэрэмдэглэгдсэн цогцсыг шатаж байгааг бахдалтайгаар харж зогсдог байсан гэх яриа хүртэл байдаг.
10
Цусаар будагдсан сахиусан тэнгэр
XIII зууны үед Викингчүүдийн анх гаргаж ирсэн уг ял нь зуунаас зуун дамжин яригддаг хамгийн айдас төрүүлэм ял шийтгэл бөгөөд ялтны нүүрний арьсыг хуу татаж, хавиргуудыг нь сүхээр тас цохиж, модоор далавч хийж, нуруунд нь зоодог байжээ. Бурхад гэм нүгэл хийсэн ялтныг сахиусан тэнгэр байна хэмээн үзэж, тэнгэр рүү авч явдаг гэсэн мухар сүсгээр ийн хачирхалтай зан үйлийг хийдэг байжээ.
11
Амьдаар нь өвчих
Эртний Хятадад 2 зорилгоор ялтныг амьдаар нь өвчдөг байсан байна. Нэг нь өвчин зовлон мэдрүүлэх бол, нөгөө нь тамлаж, алах үүднээс гэм буруутай хүмүүсийг амьдаар нь өвчдөг байв. Эцсийн амьсгалаа хураах хүртэл арьсыг нь бага багаар өвчих бөгөөд энэ үед ямар ч хүнд тэвчиж чадахааргүй аймшигтай өвдөлтийг мэдрүүлдэг байна. Хятадаас гадна эртний Ассирчууд дайснуудынхаа хүүхдүүдийг эцэг эхийнх нь нүдэн дээр амьдаар нь өвчиж, яргалдаг байсан тухай түүхэнд бичигдэн үлдсэн байдаг байна.
12
Шарах
Эртний Помпей (Pompeii) улсын үед хүн төрөлхтөн аль хэдийн гал гээч зүйлийг нээж, ямар ач холбогдолтой зүйл болохыг нь судалж, мэдсэн бөгөөд галыг ялтнуудыг шийтгэх хэрэгсэл болгон ашиглах санааг хэрэгжүүлж эхэлжээ. Тэд мах шарж байгаа мэт ялтныг ноцож буй гал дээр модноос дээш харуулан хүлж, амьдаар нь шарж үлдээх бөгөөд хэдэн өдрийн дараа ирэхэд тэднээс ердөө үнс л үлддэг байна.
13
Чулуугаар цохиж алах
Эр нөхрөө хуурсан садар эмсийг эмэгтэй хүний ариун цэвэр байх эрхэм чанараа гээсний шийтгэл болгон чулуугаар цохиж алдаг байжээ. Түүнээс гадна эцэг эхдээ хүндлэл үзүүлээгүй хүүхдийг болон улс, эх орноосоо урвасан эрчүүдийг энэ ялаар шийтгэдэг байв. Чулуу нь олон төрөл байх бөгөөд ямар гэм нүгэл хийснээс нь шалтгаалж, чулууны хэмжээ харьцангуй өөр өөр байдаг байсан аж.
14
Их бууны сум болгох
XVI зууны үед Цейлон улсын хэрэгжүүлж байсан ялыг сонссон хэн ч гэсэн цочирдож, балмагдах бөгөөд ялтныг их бууны сумны оронд сум болгон ашиглаж, дайн тулаан хийхдээ дайснууд руугаа бууддаг байжээ. Ингэснээр дайснуудаа айлгаж, тулалдах урам зоригийг нь мохоож байна хэмээн үздэг байв. Хамгийн холдоо 12 метр газар хүртэл бууддаг байсан бөгөөд ихэнх тохиолдолд ялтны бие хэдэн хэсэг болох бөгөөд зарим тохиолдолд хүчтэй газарт унаж бяцарч үхдэг байсан хэмээдэг. Үнэн эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй ч, Афганистан улсад ч бас ийм байдлаар ялтнуудыг цээрлүүлдэг байсан гэж ярих нь бий.
15
Матрын шүд
Хэрвээ та дундад зууны үеийн Европт амьдарч байгаад, ямар нэгэн байдлаар ноцтой гэм хор хийж, ял шийтгэл авахад хүрвэл таныг энэхүү аймшигтай ялаар шийтгэх байсан гээд боддоо??? Матрын шүд гэдэг нь тусгай төхөөрөмж бөгөөд ялтныг матар шиг хөлнөөс нь авахуулаад бага багаар зажилж, идэж байгаатай нэгэн адилаар юу ч үгүй болтол нь зэрэмдэглэж хаядаг аймшигтай ял шийтгэл юм. Хачирхалтай нь зөвхөн эрэгтэй хүнийг уг төхөөрөмжөөр зэрэмдэглэдэг байжээ.