Диснейн хүүхэлдэйн киноны нууцууд (2-р хэсэг)

Алдарт Диснейн хүүхэлдэйн киног үзэж байгаагүй хүн гэж үгүй. Тэд хүүхэлдэйн киног хамгийн дээд түвшинд бүтээж, үзэгч олноос үргэлж сайшаал магтаал хүртдэг төдийгүй хамгийн их ашиг орлоготой, нэр хүнд өндөртэй кино компаниудын нэг билээ. Харин өнөөдөр бид та бүхэндээ урьд өмнө нь дуулдаж байгаагүй Диснейн хачирхалтай нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Энэ нь таны гайхшралыг төрүүлж, алмайруулах нь гарцаагүй юм. 

Диснейн хүүхэлдэйн киноны нууцууд (2-р хэсэг)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бэлэг эрхтэн

"Бяцхан лусын дагина" хүүхэлдэйн кино нь хүмүүсийн хүсэл эрмэлзлэл, тэмүүллийг гоёмсгоор үзүүлдэг билээ. Харин сайтар анзаарч харвал лусын хааны ордны нэгээхэн хэсэг нь эр хүний бэлэг эрхтэнтэй төстэй харагдана. Мэдээж бяцхан хүүхдүүд үүнийг анзаарч, харж ойлгохгүй боловч, буруу суртал ухуулга болох нь гарцаагүй юм. 

Бэлэг эрхтэн

2 Нуугдсан Мики

"Мики Маус"-ыг танихгүй, түүний тухай дуулаагүй хүн гэж энэ хорвоо дээр үгүй. Харин Мики маань 1995 онд бүтээгдсэн "A Goofy Movie" киноны олны хэсэгт тоглосон байна. Тэрээр тайзан дээр дуулах Максыг дэмжиж, чин сэтгэлээсээ баярлаж байгаа нь харагдана. 

Нуугдсан Мики

3 Галын дөл

Ямар ч зүйлийг сайтар ажиж харвал сул талыг олох боломжтой. Гэхдээ харсан бүхнээ шүүмжлээд байх нь утгагүй хэрэг. "Нотердамын бөгтөр" кинонд Эсмеральда гал тойрон бүжиглэдэг хэсэг гардаг билээ. Харин тухайн хэсэгт галын дөлөнд нүцгэн бүсгүй бүжиж буй нь тод харагдана гээч. Та үүнийг урьд өмнө нь анзаарч байв уу? 

Галын дөл

4 Бэмбигийн ээж

"Бэмби" киног үзсэн хүн бүр өрөвдөлтэй бяцхан янзагын ээжийг үхэхэд нүд дүүрэн нулимстай суусан гэдэгт итгэлтэй байна. Харин түүний эхийг анчин эр хөнөөх бөгөөд тэд үүгээрээ хүмүүс эх дэлхий, байгаль, ан амьтдыг сүйтгэж байдаг гэх санааг илтгэхийг зорьсон юм. 

Бэмбигийн ээж

5 "Араатны хаан арслан" постер

Дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн кинонуудын нэг болох "Араатны хаан арслан" нь олон хүний сэтгэл зүрхэнд тодоос тод хадгалагдан үлдсэн байдаг. Харин тус уран бүтээлийн хоёрдугаар ангийн постер дээр Муфасагийн дүрс харагдах бөгөөд үүнийг өөр нэг талаас нь харах аваас буруу харсан нүцгэн бүсгүйг ажиглаж болно. 

"Араатны хаан арслан" постер

6 Утга учир бүхий бичиг

Бид бүхний сайн танил болох "Tangled" хүүхэлдэйн кино нь хүүхэд гэлтгүй хүн бүрийн хамгийн их үзэх дуртай болсон кино билээ. Харин тус киноны постерд Рапунзел өөрийн урт шаргал үсээрээ Юү Жинийг ороодог төдийгүй үсний давхацлаас та "Секс" гэх үгийг унших боломжтой.  

Утга учир бүхий бичиг

7 Немог олчихлоо

2003 оны 5-р сард дэлгэцнээ гарч, шуугиан тарьж байсан "Немогийн эрэлд" хүүхэлдэйн кино нь багагүй ашиг болж, хүн бүрийн мэлмийг мялаасан билээ. Харин тус оны 10-р сард "Brother Bear" хүүхэлдэйн кино нь нээлтээ хийсэн бөгөөд тус киноны нэгээхэн хэсэгт "немо" харагдаж өнгөрдөг. Немо нь  "clownfish" төрлийн загас бөгөөд энэ нь салмон загастай хамт голд сэлж амьдарна гэдэг бүтэшгүй зүйл юм. 

Немог олчихлоо

8 Мулан Хавай арал дээр

Эрэлхэг зоригт Мулан охин энд тэндгүй алдартай болох нь тогтоогдсон юм. Учир нь түүний нэртэй ресторан Хавай аралд байгуулагдаж, зурагт хуудас нь хүмүүсийн хананд өлгөөтэй байдаг аж. Энэ нь "Lilo and Stitch" хүүхэлдэйн кинонд тод, томруунаар харагддаг билээ. 

Мулан Хавай арал дээр

9 Тэд хаа саагүй

1996 онд дэлгэцнээ амилсан "Нотердамын бөгтөр" уран бүтээлд Диснейн маш олон алдарт дүрүүд нэгэн зэрэг харагдаж өнгөрөх юм. Ердөө ганц үзэгдэл дээр гэхэд л "Араатан ба гоо бүсгүй"-н Белл, "Алладин"-ий нисдэг хивс, "Араатны хаан арслан" киноны Пумба дүрүүд үзэгдээд өнгөрнө. 

Тэд хаа саагүй

10 Халуухан бүсгүй

"Who Framed Roger Rabbit" кинонд гарах Жессика Раббитийн дүр нь хүүхэлдэйн киноны хамгийн халууханд тооцогддог. Харин Диснейн уран бүтээлчид түүнийг дүрслэхдээ хэтрүүлж, дотоожгүй төрхийг нь ч мөн гаргаж амжсан юм. Угтаа бол энэ нь хүүхдэд зориулсан уран бүтээл атал хэт задгай зүйлсийг үзүүлэх нь тэдний сэтгэхүйд хэрхэн нөлөөлөх нь тодорхой шүү дээ. 

Халуухан бүсгүй

11 Тритон хаан

Үзэсгэлэнт лусын дагина Ариэлийн аав болох Тритон хаан нь "The Princess and the Frog" уран бүтээлд ч мөн дүрээ мөнхөлжээ. Лусын хаан далайгаас гарч ирэн, ёслолд оролцсон байна. Магадгүй тэд "Бяцхан лусын дагина" киноны 20 жилийн ойг тохиолдуулж, тус үзэгдлийг кинонд оо тусгаж өгсөн байж мэднэ. Учир нь  "Бяцхан лусын дагина" кино дэлгэцнээ гарснаас яг 20 жилийн дараа "The Princess and the Frog" нь нээлтээ хийсэн юм. 

Тритон хаан

12 Өнгөрсөн ба ирээдүй

2007 онд дэлгэцнээ гарсан "Meet the Robinsons" уран бүтээл нь ирээдүйгээр аялах хүүгийн тухай өгүүлдэг. Харин тус киноны нэг хэсэгт Диснейн алдарт бүтээлүүд болох "The Jungle Book" болон "Toy Story 2" зэрэг кинонуудын постерийг өлгөсөн харагдана. 

Өнгөрсөн ба ирээдүй

13 Пумба

Адал явдал, хайр дурлалыг хамтад цогцлоож чадсан "Нотердамын бөгтөр" кинонд "Араатны хаан арслан" киноны Пумбагийн хөшөө сүндэрлэжээ. Тус кино нь дундад зууны Парис хотыг дүрслэх бөгөөд тухайн үед хонхтой цамхагт Африкийн халуун бүс нутгийн амьтныг шүтэж, байршуулах нь боломжгүй зүйл байна. 

Пумба

14 Нүцгэн бүсгүй

1977 онд бүтээгдсэн "The Rescuers" хүүхэлдэйн кинонд нүцгэн бүсгүй хальт гарч өнгөрдөг юм. Мэдээж үүнийг анзаараагүй хүн ховор бөгөөд үүнээс үүдэн маш олон санал гомдол Диснейн нэр дээр ирсэн байдаг. Харин тэд тус алдааг засах боломжгүй болохыг мэдэгдсэн төдийгүй кино эвлүүлэгчид санамсаргүй байдлаар нүцгэн бүсгүйн зургийг оруулсан аж. 

Нүцгэн бүсгүй

15 Агаар дээрх үгс

Хүн бүхэн багадаа "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киноны Симбагийн аав үхдэг хэсэг дээр нэг биш удаа нулимс дуслуулж байсан биз ээ. Түүнчлэн Симба бүр том болоод тэнгэр лүү ширтэж, тэнгэрт одсон эцгээсээ тусламж эрэхдээ, доош хэвтэн шороо босгодог хэсэг бий. Маш нарийн харах юм бол тэнгэр лүү хийсч яваа тэрхүү тоосны ширхэгүүд “SEX” гэсэн үсгүүдийг үүсгэсэн байх аж. Кино зохиолчид үүгээрээ үзэгчдэд яг юуг хэлэх гэсэн юм бол?

Агаар дээрх үгс

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр өмнөх дугаарыг орж үзээрэй. 

~ Дисней хүүхэлдэйн кинонуудын нууц (1-р хэсэг) ~

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()