Сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүсийн бодит түүхүүд

Амьдрал дээр утга учир нь үл олдох аймшигт зүйлс дэндүү олон байх юм. Сүнс, чөтгөр зэрэг нь байдаг, байдаггүй гэхчлэн хүн төрөлхтөн хоёр тал болж маргалдсаар өнөөдрийг хүрсэн билээ. Харин сүнс байдаг болохыг батлав уу гэлтэй чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс гэж байдаг. Ингээд та бүхэндээ сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүсийн сэтгэл сэртхийлгэм бодит түүхүүдийг өгүүлье. 

Сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүсийн бодит түүхүүд

1 Аннелиез Мишель (Anneliese Michel)

Тэрээр Католик шашинт гэр бүлд мэндэлсэн юм. Тэд гэр бүлээрээ долоо хоногт хоёр удаа сүм очиж, залбирал үйлддэг байжээ. Харин Анна 16 нас хүрмэгцээ үе үе ухаан алдаж унаж, татдаг болов. Эцэг эх нь гайхаж, эмчид үзүүлэхэд түүний биед ямар нэгэн асуудал алга хэмээсэн бөгөөд охин үргэлжлүүлэн сургуульдаа явах болсон хэдий ч татаж унан, ангийн сурагчидаа айлгах болжээ. Түүнийг эмнэлэгт хэвтүүлэн, таталтын эсрэг эм уулгах болсон төдийгүй охин, сувилагч нарт нүдэндээ үзэгдэх ад зэтгэрийн тухай ярьдаг байсан юм. 

Аннелиез Мишель (Anneliese Michel)

Удалгүй түүнд шизофрени, сэтгэцийн өвчний шинж тэмдэг илрэх болж, тэр яг л галзуу хүн мэт орилж хашгичиж, таталтын эсрэг эм, тариа ч үйлчилгээ үзүүлэхээ больсон байна. Харин бүсгүйг эмнэлэгт хэвтэх болсноос нэг жилийн дараа түүний эцэг эх Эрнст Альт (Ernst Alt) гэх номлогчийг урин, охинтойгоо уулзуулсан аж. Номлогч охиныг элдэв өвчин тусаагүй бөгөөд сүнсэнд эзэмдүүлсэн хэмээжээ. 

Ингээд номлогч тэдэнд туслахаар болж, гэрт нь зочилж, элдэв арга хэрэглэж нэг ёсондоо түүнийг тамлан зовоодог байв. Охин хоол унднаас гарч, хэт их турж эцэж, үхсэн амьд ч мэдэгдэхээ болив. Тэрээр иймэрхүү байдалтай удаан байсны улмаас хоол тэжээл, шингэний дутагдалд орж, ердөө 23 насандаа хорвоогоос хальж одсон билээ. Харин түүний хүнд хэцүү нөхцөл байдлыг илтгэсэн нэгэн бичлэг байдаг бөгөөд үүнийг дүрсжүүлэн, олонд хүргэсэн нь хүн бүрийн айдас, жихүүдэс болон хайрлан өрөвдөх сэтгэлийг давхар төрүүлж байжээ. 

2 Смөрлийн гэр бүл

1970-аад оны дундуур Смөрлийн гэр бүл алдаршиж, хүн бүхний анхаарлыг татах болов. Учир нь тэдний гэр бүлд чөтгөр шүгэлсэн төдийгүй хачин жигтэй зүйлс мэдрэгдэж, харагдах болжээ. Тэд Пеннсильваниа мужын Баруун Питтстон хотод амьдардаг байсан бөгөөд эвгүй үнэр ханхалж, бяцхан үрс нь элдэв зүйлс харж, хачин авирлах болсон байна. Тэр ч бүү хэл чөтгөр хүүг нь хүчирхийлж, бэлгийн дарамт учруулдаг байсан нь тодорхойлогдсон юм. Тэд 1986 онд гэрээсээ нүүж явсан боловч гэрийн эзэгтэй болох Жанет Смөрл (Janet Smurl) орь ганцаар үлдсэн гэдэг.

Смөрлийн гэр бүл

3 Морган Фримэн (Morgan Freeman)-ы ач охин

Холливуудын нэрт жүжигчин Морган Фримэнийг танихгүй, тоглосон киног нь үзэж байгаагүй хүн гэж үгүй. Харин түүний ач охин болох 33 настай Эдина Хайнес (E'dena Hines)-ийг 2015 онд Ламар Давенпорт ( Lamar Davenport) гэх эр 16 удаа хутгалж хөнөөсөн байна. Цагдаа нарыг хэргийн газарт ирэхэд Ламар Давенпорт нь Эдина бүсгүйг хутгалж, чөтгөр минь түүний биеэс зайл хэмээн орилж байсан аж. Тэрээр мэдүүлэгтээ түүнийг чөтгөрт эзэмдүүлсэн байсан төдийгүй залуу бүсгүйн биеэс чөтгөрийг зайлуулахыг оролдсон хэмээжээ. Харин үүнийг нь олон хүн баталж, жүжигчний ач охин сүнсэнд эзэмдүүлсэн байсныг нотолсон юм. 

Морган Фримэн (Morgan Freeman)-ы ач охин

4 Солонгос гэр бүл

2015 онд Өмнөд Солонгос улсын нэгэн гэр бүлийн 5 гишүүн Германы зочид буудалд 41 настай бүсгүйн амийг бүрэлгэсэн гэх хэргээр цагдаад баривчлагджээ. Тэд сүнс зайлуулдаг  бөгөөд чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн бүсгүйд туслаж, биенээс нь сүнсийг зайлуулах гэсэндээ алчуураар толгойг нь ороож, хоолойг нь хувцсаар уяж, гэдэс, цээжин хэсгийг нь маш чанга даавуугаар хүлж, хэсэг байлгасан байна. Харин энэ хооронд бүсгүй амьсгалж ч чадахгүй болсон тул тэднийг болихыг хүсэхэд гэр бүлийн гишүүд зан үйлээ цааш үргэлжлүүлж бүсгүйн амийг хөнөөжээ.

Солонгос гэр бүл

5 Эдер Гусман-Родригес (Eder Guzman-Rodriguez)

Энэхүү залуу нь чөтгөрт эзэмдүүлсэн 2 настай бяцхан охиныхоо биеэс ад зэтгэрийг хөөж гаргах гэсэндээ шашин судрын ном, бүс зэргээр зодсоор аминд нь хүрчээ. Тус аймшигт явдал нь хүн бүрийн сэтгэлд сэв суулгаж, зарим хүмүүс түүнийг үзэн ядаж байсан билээ. Харин залуу охиныхоо аминд хүрсэн хэргээр 20 жилийн хоригдох ялыг хүлээсэн байдаг. 

Эдер Гусман-Родригес (Eder Guzman-Rodriguez)

6 Закейяа Л. Авери (Zakieya L. Avery)

4 хүүхдийн ээж болох Закейяа нь 2014 онд 1 болон 2 настай хүүхдүүдээ хутгалж хөнөөсөн юм. Тэрээр чөтгөрт эзэмдүүлсэн байсан тухайгаа цагдаа нарт мэдэгдсэн бөгөөд бүсгүй маш ихээр шаналж, өөрийн мэдэлгүй хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлж байжээ. Түүнийг чөтгөрт эзэмдүүлсэн байсныг хөршүүд болон найзууд нь нотолж байсан ч бүсгүйг шоронд хорих болсон юм. 

Закейяа Л. Авери (Zakieya L. Avery)

7 Терренс Коттрелл (Terrance Cottrell)

8 настай Терренг нь чөтгөрт эзэмдүүлсэн төдийгүй татаж, амнаасаа хөөс сахруулж, аймшигтай үйлдлүүдийг гаргах болжээ. Харин түүний ээж сүмд явдаг байсан тул хүүг нь сүмийн номлогч нар эмчилж, эдгээж чадна хэмээн боджээ. Тиймдээ ч тэрээр хүүгээ сүмд аваачиж, цагаан давуугаар битүү ороолгож цааш тавин, номлолоо үргэлжлүүлсэн байна. Харин энэ хооронд хүү амьсгалж чадахгүй байсаар бурханы оронд заларсан бөгөөд хүүгийн ээж болон сүмийн номлогчдыг хүн амины хэргээр баривчилсан юм. 

Терренс Коттрелл (Terrance Cottrell)

8 Бяцхан хүү

2016 онд Кени улсад Ирен Мбетэ (Irene Mbithe) гэх бүсгүй бяцхан хүүгээ төрүүлж, аз жаргалаар бялхаж байсан юм. Харин хүүд сүнсэнд эзэмдүүлсэн шинж тэмдэг илрэх болсон тул бүсгүй дур мэдэн 6 сартай хүүгийнхээ хэлийг тасдаж, чөтгөрийг биеэс нь зайлуулах гэж оролджээ. Гэвч түүний авч хэрэгжүүлсэн арга буруу болж тааран хүүгийн амийг авч одсон байна. 

Бяцхан хүү

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()