Алдартнуудын амьдралыг ухааруулах хүчирхэг үгс

Алдар нэрэнд хүрч, амжилтын оргилд гарсан хүмүүсийн намтар түүхийг сонсож, тэднээс суралцаж, үлгэр дуурайлал авах нь бидний амьдралд сайн нөлөөтэй байдаг. Тэдний хуримтлуулсан туршлага зарим талаар бусдын амжилтанд хүрэх замыг гэрэлтүүлж өгдөг гэлтэй. Олон нийтийн анхаарлын төвд орж, хүн болгоны гайхшралыг төрүүлж, сэтгэлийг хөдөлгөж, заримынх нь амыг ангайлгасан ишлэлүүдийг тэд хэлэх аж. Ингээд танд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах алдартнуудын хэлсэн ишлэлүүдийг хүргэе.

Алдартнуудын амьдралыг ухааруулах хүчирхэг үгс

1 Аксел Роуз (Axl Rose)

Хүн гэдэг амьтан орчлон ертөнц дээр цор ганц биш учир нэг бус нэлээд хэдэн хүнтэй харилцаж санал бодлоо солилцох нь ойлгомжтой асуудал юм...

Аксел Роуз (Axl Rose)

2 Тина Фэй (Tina Fey)

Хэрвээ би мөнх настай байсан бол хүссэнээрээ ууж, идэж, төдий чинээ санаа зовох зүйлгүй амьдрах байлаа...

Тина Фэй (Tina Fey)

3 Шон Коннори (Sean Connory)

Би тэднийг хэзээ ч ойлгож чаддаггүй. Тэднийг ойлгоход магадгүй их ухаан шаардах байх. Хэдий тийм ч гэлээ, би эмэгтэй хүнд бүхнээс илүү хайртай....

Шон Коннори (Sean Connory)

4 Аль Пачино (Al Pacino)

Би бурханаас надад мотоцикль өгөөч гэж гуйсан. Харин тэр хэзээ ч хүнд зүгээр юм өгдөггүй гэдгийг ойлгосон. Бурхан зөвхөн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж, чармайж байгаа хүнийг л шагнадаг...

Аль Пачино (Al Pacino)

5 Жессика Симпсон (Jessica Simpson)

Энэ зүйл тахиа юу? Эсвэл загас уу? Хариулт нь маш энгийн. Энэ бол туна загас. Гэвч үүнийг далайн тахиа гэж нэрлэдэг. Үүнтэй нэгэн адилаар хүмүүс аливаа зүйлд хэтэрхий нэг талыг битгий барьж байгаасай билээ...

Жессика Симпсон (Jessica Simpson)

6 Мелисса Этеридж (Melissa Etheridge)

Миний гэрт байх ёстой бүх л шагналууд залрана. Харин тэнд байхгүй ганц шагнал нь Оскар байх болно. Учир нь надад шалдан эрийг дүрслэсэн шагнал байсан байгаагүй бүтээсэн дүрүүд минь Оскарт нэр дэвшихээргүй нэр хүндтэй...

Мелисса Этеридж (Melissa Etheridge)

7 Канье Уэст (Kanye West)

Хойд нас гэж байдаг бол би эгэл жирийн амьдралаар амьдрахыг хүсэх болно...

Канье Уэст (Kanye West)

8 50 Цент (50 Cent)

Гэр бүлийнхэн минь юуны учир алдар нэрэнд хүрсэн том залууг одоо хүртэл асарч, халамжилдаг юм бэ? Би чинь насанд хүрсэн хүн шүү дээ. Гэвч хүн хэзээд эцэг, эхдээ нялх үр нь хэвээр байдаг гэдгийг би ойлгосон...

50 Цент (50 Cent)

9 Денис Ричардс (Denis Richards)

Би хайр сэтгэлийн тал дээр зөвлөгөө өгөх хэмжээний нэгэн биш ээ. Та нар нөхрөөсөө салж, найзынхаа нөхрийг булаасан эмэгтэйгээс зөвлөгөө авахыг хүснэ гэж үү?

Денис Ричардс (Denis Richards)

10 Арнолд Шварценеггер (Arnold Schwarzenegger)

Ижил хүйстнүүдийн гэрлэлт гэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие биенээсээ залхсан сэтгэлээс үүдэлтэй юм болов уу гэж би бодож явдаг юм...

Арнолд Шварценеггер (Arnold Schwarzenegger)

11 Лоретта Линн (Loretta Lynn)

Би Майкль Жэксон (Michael Jackson)-д хайртай байсан олон сая хүний нэг. Харин түүний хамранд хайртай байсан цөөн хэдэн хүний нэг...

Лоретта Линн (Loretta Lynn)

12 Пит Сaмпрас (Pete Sampras)

Би маш том хэмжээний, нүсэр Грек хурим хийхгүй. Харин надад нүсэр том биетэй Грек найзууд олон бий шүү...

Пит Сaмпрас (Pete Sampras)

13 Бритни Спирс (Britney Spears)

Би үхэж байсан ч Японыг зорихгүй. Яагаад гэвэл би загасанд дургүй. Япончууд загаснаас өөр зүйл иддэггүй биздээ?

Бритни Спирс (Britney Spears)

14 Майли Сайрус (Miley Cyrus)

Би дуулж, бүжиглэж чаддаггүй байж болно. Тэгвэл би тэнэг мэт аашилж, бас өгзөгөө хэнээс ч илүү хөдөлгөж чадна...

Майли Сайрус (Miley Cyrus)

15 Кид Рок (Kid Rock)

Хэрвээ би АНУ-ын ерөнхийлөгч байсан бол бүх сүмүүдийг шөнийн цэнгээний газар болгож, тэнд цэнгэж, наргиж, бурханд залбирах байсан...

Кид Рок (Kid Rock)

16 Жэк Николсон (Jack Nicholson)

Надад хүмүүс "Тантай танилцахад таатай байлаа" гэж хэлэхэд би үнэхээр дургүй. Учир нь тэд намайг өөрт нь таатай мэдрэмж төрүүлж байгааг яаж мэдээд байгаа юм бэ? Бодит амьдрал дээр бол би жинхэнэ хөгийн новш шүү дээ..

Жэк Николсон (Jack Nicholson)

17 Кристина Агилера (Christina Aguilera)

Надад өөрийнхөө гоо үзэсгэлэнг хувцсаар нуух нь тийм ч сайхан санагддаггүй...

Кристина Агилера (Christina Aguilera)

18 Эминем (Eminem)

Цор ганц үнэн бол маргааш чиний амьдралд юу ч тохиолдож болно. Тиймээс аливаа зүйлд бэлтгэлтэй бай...

Эминем (Eminem)

19 Парис Хилтон (Paris Hilton)

"Wal mart" гэж юу гэсэн үг юм бэ? Тэд хана зардаг дэлгүүр юм уу? Амьдралдаа сонсож байсан хамгийн тэнэг нэр байлаа...

Парис Хилтон (Paris Hilton)

20 Бетт Мидлер (Bette Midler)

Сексийн тухай ном бичихэд хүрвэл дэлхий дээрх бүх мод ч хүрэлцэхгүй биз...

Бетт Мидлер (Bette Midler)

21 Гэри Халливелл (Geri Halliwell)

Миний ээж бол Испани хүн. Тэр ямар ч хүн байсан намайг хэвлийдээ 9 сар тээж, төрүүлсэн ачтан минь учраас түүний хэн болох, хаана амьдардаг, өмнө нь хэн байсан эсэх нь надад огт хамаагүй...

Гэри Халливелл (Geri Halliwell)

22 Жорж Клууни (George Clooney)

Хувийн компанитай болж, юу ч чадахгүй амьтадтай зууралдаж байхаар олон хүүхнүүдтэй унтаж, хар тамхи татаж, үдэшлэгүүдээр хэрэн хэссэн нь дээр биз...

Жорж Клууни (George Clooney)

23 Лил Уэйн (Lil Wayne)

Намайг сургуульд сурч байхад нэг охин байдаг байлаа. Тэр шалгалтын өмнөх өдөр, орой унтах болон өглөө сэрэхийнхээ өмнө тамхи татдаг байсан. Би үүнийг амьдралдаа хэвшүүлэх гэж 5 удаа давтсан. Харин үүнээс хойш би хичээлүүд дээрээ 92-оос доош дүн авч байгаагүй юм. Тамхи бол гайхамшиг...

Лил Уэйн (Lil Wayne)

24 Паула Абдул (Paula Abdul)

Хүмүүс надтай яагаад бусадтай адил харьцдагийг  би ерөөсөө ойлгодоггүй юм. Би бусадтай адил хүн биш шүү дээ. Би бол бурханы бэлэг...

Паула Абдул (Paula Abdul)

25 Бетти Уайт (Betty White)

Хүмүүс яагаад дандаа эр хүнийг бүхний тэргүүнд залдаг юм бэ? Бодит байдал дээр эмэгтэйчүүд тэднээс хавьгүй илүү хүндлэл, нэр хүндийг хүртэх ёстой. Учир нь энэ гараг ертөнц дээр амьдарч байгаа хэн ч гэсэн, эмэгтэй хүний бэлэг эрхтнээс төрдөггүй гэж үү?

Бетти Уайт (Betty White)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()