Энэ намар моодонд орох эрчүүдийн хувцаслалт

Навчис шаргалтаад, намрын улирал нэгэнт айлчлан иржээ. Хотын гудмаар хөглөрөх навчсан дээр гишгэхэд гарах чимээ сэтгэлд нэг л ойр мэдрэмжийг төрүүлэх нь намрын улирлын онцлог гэлтэй. Тэгвэл энэ жилийн намар та ямар хувцсаар гоёх гэж байна даа? Бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд намрын гоёлоо сонгоход тань тусална гэдэгт итгэлтэй байна.

Энэ намар моодонд орох эрчүүдийн хувцаслалт

1 Спорт загвартай хүрэм

Та бор эсвэл бор шаргалдуу өнгөнөөс сонгох боломжтой бөгөөд уг саарал өнгөтэй спорт хүрмийг J.Crew-ээс үйлдвэрлэн гаргаж байгаа юм байна. Хотын гудмаар уг хүрмийг өмсөөд явахад таныг дэгжин харагдуулах болно.

Спорт загвартай хүрэм

2 Жинсэн цамц

Жинсэн материалтай хувцас моодноос гарна гэж үгүй бөгөөд энэ намар ч мөн адил жинсэн цамц залуусын дунд эрэлттэй байгаа аж. 

Жинсэн цамц

3 Цахилгаантай ноосон цамц

Намрын сэрүүнд дааруулахгүйгээс гадна таныг загварлаг харагдуулах ноосон хоолойтой цамц авч өмсөхөө мартав даа. Биед эвтэйхэн материалтай, өнгө үзэмж сайтай уг цамцны гадуур нэмж куртка өмсөх ямар ч шаардлагагүй ажээ.

Цахилгаантай ноосон цамц

4 Ноосон цамц

Илүү загварлаг, дэгжин харагдахыг хүсч байвал энэ төрлийн ноосон цамцыг авч өмсөөрэй гэж зөвлөх байна.

Ноосон цамц

5 Товчтой ноосон цамц

11 сар болтол өмсөх боломжтой уг ноосон цамцыг багавтар салхитай үед товчлолгүй өмсөх боломжтой бөгөөд таныг даруухан харагдуулдаг.

Товчтой ноосон цамц

6 Хоолойтой цамц

Намрын улиралд хамгийн тохиромжтой хувцас гэвэл хоолойтой цамцыг нэрлэж болох юм. Халуун ч биш, хүйтэн ч биш цаг уурын нөхцөл байдалд та хоолойтой цамц өмсвөл илүү тохиромжтой ажээ. 

Хоолойтой цамц

7 Бараан өнгөтэй өмд

Солонго шиг өнгө өнгийн хувцас өмсөх боломжтой зуны улирал нэгэнт дуусч, намрын сэрүүн өдрүүд үргэлжилж байгаа энэ цаг үед өнгөлөг хувцаснаас илүүтэйгээр хар бараан хувцас өмсдөг байна. 

Бараан өнгөтэй өмд

8 Даавуун цамц

Дэгжин хэрнээ даруухан харагдуулах даавуун цамц нь намрын улиралд таны шүүгээнд заавал ч үгүй байх ёстой хувцаснуудын нэг юм.

Даавуун цамц

9 Хээтэй цамцнууд

Дундуураа судалтай, төрөл бүрийн хээтэй хэрнээ товчтой цамцыг олон янзаар өмсөж болох бөгөөд таныг загварлаг болгож харагдуулдаг.

Хээтэй цамцнууд

10 Хослол

Зуны халуун, өвлийн хүйтэнд дангаар нь өмсөж явахад тохиромжгүй санагддаг хослолыг одоо л өмсөх цаг нь юм шүү. Цэвэрхэн гутал, ганган хослол яах аргагүй эрчүүдийн маань хувьд номер нэг хувцаслалт биш гэж үү?

Хослол

11 Зангиа

Төрөл бүрийн захтай цамцан дээр өнгийг нь тохируулан зангиа зүүгээрэй. Таныг илүү ажил хэрэгч болгож харагдуулдаг байна.

Зангиа

12 Хатуу ултай гутал

Намрын улиралд хатуу ултай, шагай давсан түрийтэй гутал өмсөх нь тохиромжтой байдаг ажээ.

Хатуу ултай гутал

13 Загварлаг гутал

Эрчүүдийн намрын гоёлд ганган, хээнцэр загвартай гутлыг оруулахгүй байхын аргагүй билээ. Ихэнх охид, бүсгүйчүүдийн хувьд эрчүүдийн өмссөн гутлыг нууцхан харж, сонждог гэдгийг бүү мартаарай.

Загварлаг гутал

14 Ороолт

Ямар ч үед ороолт зүүснээр таныг даруухан, намбатай харагдуулахаас гадна бусдад мэдлэг боловсролтой залуу юм шиг өндөр сэтгэгдэл төрүүлдэг байна. Юүдэнтэй л биш бол бусад бүx төрлийн цамцан дээр төгс зохицох болно.

Ороолт

15 Ноосон оймс

Сэрүүн улирал ирчихээд байхад зуны нимгэхэн оймстойгоо л яваад байгаан биш биздээ? Хөлнөөсөө даарвал ханиад тусдаг гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж найдаж байна. Тиймээс ноосон оймс худалдаж авч, өмсөөрэй. Тэр дундаа өмдний доод хэсэг болон гутлын түрий хоёрын хооронд суух үед бусдад өмссөн оймс чинь харагдах тул өнгө, хэв загварыг нь харж авахад буруудахгүй болов уу.

Ноосон оймс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()