Ганцаараа байгаадаа гутран ганцаардаж суухын оронд өөрийгөө хөгжилтэй урам зоригтой байлгахын тулд доорх зүйлсийг туршаад үзээрэй.
Танд энгийн боловч бусдын оролцоогүйгээр, хийж болох зүйлс шүү.
1
Өөрийнхөө аз жаргалын савыг хий.
Ганцаараа байхдаа, таныг аз жаргалтай болгодог мөн хийх дуртай зүйлсээ цаасан дээр нэг нэгээр нь бичиж “Миний Аз Жаргалын Сав” нэртэй хайрцганд хадгал. Таныг жаргалтай болгосон мөч, таалагдсан зүйлс бүрээ тэр дор бичээд хайрцгандаа хий. Хэрэв танд гунигтай, сэтгэлийн дарамттай, ганцаардмал мэдрэмж төрвөл, зүгээр л хайрцаганаасаа нэг цаас авч юу бичсэнээ уншаарай.
2
Энэ бол таны гэртээ хооллох сайхан орой.
Таны дуртай хоол юу вэ? Шинэ жор худалдан авах юм уу интернет, хоолны номноос гайхалтай санаа олоод, хэрэгжүүлээрэй. Ганц шил дарс, лааны гэрэл, хөгжим, хамгийн сайн гал тогооны хэрэгсэл зэрэг нь таны хооллох орон зайг гайхалтай бүрдүүлнэ. Сайхан хувцаслаад, яг л хаан мэт өөрийгөө халамжил, та үүнийг хүртэх эрхтэй!
3
Баатарлаг селфи бичлэг хийх
Хамгийн дуртай жүжигчнийхээ гацаарчилсан дүрийг сонго. Тухайн дүрд хувираад, үйл явдлаар тоглолт хийж, өөрийгөө бичээрэй. Үүнийгээ хэдэн удаа ч давтсан болно. Сонирхолтой байна шүү. Тэгээд хэрэв танд хангалттай зориг байвал Youtube дээр тавиарай.
4
Урам зориг өгөх зүйл хийж бүтээ.
Хэдийгээр харандаа таны найз биш боловч, үг холбон энгийн зүйлс бичиж далд авьяасаа нээгээрэй. Гэрийн тань хаа сайгүй байж л байдаг сонин, сэтгүүл, үзэг гээд өөр бусад зүйлсийг ашиглаарай. Өөрийн төсөөллөөрөө галзуу санаагаа хэрэгжүүлээд хийснийхээ дараа ханандаа өлгөх ч юм уу ямар нэг байдлаар ашигласныхаа дараа өөрийнхөө нуруун дээр зөөлөн алгадаж баяр хүргээрэй.
5
Шинэ хот руу аяла.
Хэрэв та яахаа мэдэхгүй, гиюүрч, өөрийгөө олохгүй байгаа мэт мэдрэмж төрвөл, үүнийг хийх цаг нь иржээ. Хаа сайгүй явж, юу хүссэнээ ид. Ямар ч цагийн хуваарьгүйгээр дэлхий ертөнцийн сайхныг мэдэр.
6
Дууны булчингаа хөгжүүл
Эргэн тойронд чинь хэн ч байхгүй үед, хамгийн чангаараа дуул, орилж хашгир. Хөрш чинь таныг сонсож магадгүй л дээ. Хэрэв чамд энэ үйлдэл тань таалагдаж байвал, дараагийн удаа бүжиглэсэн ч болно. Сэтгэлийг тань сэргээнэ гэдэгт итгэлтэй байна.
7
Унатлаа бүжиглэ.
Гэртээ биеэ халаагаад бүжгийн клуб руу яв. Бүү ич. Чөлөөт стилийн бүжиг нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж уян хатан байдлыг сайжруулж, тэнцвэртэй байлгаж, мөн мэдээж калори шатаана.
8
Хүүхэлдэйн кино үзэхдээ театрт хамгийн урд суу.
Та энэ үед галзуу инээгчдийн хамт ойролцоогоор 2 цагийг дэлгэц ширтэж өнгөрөөдөг. Энэ цагийн ихэнх хэсэгт та хэнтэй хамт ирснээ мартчихсан байдаг ч бүтэн попкорн ганцаараа идэж, хэнээс ч санаа зовохгүйгээр үзэж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж чангаар инээж чадна.
9
Өөрийнхөө талаар нэг бодоод үзээрэй.
Ганцаараа байхдаа хийх зүйлсээс мэдээж таныг хамгийн сайн сэргээж чадах зүйл бол бясалгал. Өөрийн хийсэн, хийх гэж байгаа зүйлсийнхээ талаар сайн бодох цаг гарга. Ингэснээр өөрийн дотоод мөн чанараа нээж, илүү тайван болно.
10
Өөртэйгөө Scrabble® тогло.
Хэн ч таныг яаруулахгүй. Та өөрийгөө толь бичиг харахыг ч зөвшөөрөөрэй. Өдрийн төгсгөлд та хэд хэдэн шинэ үг сурсан байх бөгөөд энэ бол цэвэр ЯЛАЛТ шүү. Хөгжилтэйгөөр хэл сурах бол хамгийн сайн арга.
11
Биеийн тамирын заалны хамгийн эхний хүн нь бай.
Эрт босоод, биеийн тамирын заалны хаалга онгойхыг хүлээ. Цэвэр цэмцгэр орчинд дасгал хийхээс сайхан зүйл хаа байх билээ. Мөн дээрээс нь таны хөдөлгөөнгүй булчинг хэн ч шоолохгүй гэдэг бүр сайхан. Та зааланд бүртгүүлээгүй байсан ч хамаагүй, эх дэлхий таны гүйдэг зам.
12
Яг л 007 шиг мартини шим.
Та ганцаараа ресторанд орж, мартини шимэх нь таны аз жаргалтай цагийг илүү жаргалтай болгоно. Балгалт бүрийнхээ амтыг мэдрээд, шинэ танилтай болох боломжийг нээ.
13
Парк руу зугаалахаар яв.
Паркад бүх зүйл сайхан байдаг. Нарлангаа, хүрээлэн буй орчноо ажиглан, чимээгүй сууна. Хүмүүсийг ажигла. Танд таалагдана.
14
Дэлгүүр хэс.
Гадаад байдлаа өөрчлөх, гайхалтай санаа олохоор дэлгүүр хэс. Төрөл бүрийн дэлгүүр хэс. Шинэ зүйл харах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
15
Хийх зүйлсийнхээ жагсаалтаас амьдралын тань хамгийн урт хугацаа авах зүйлийг хас.
Таны өнөөдөр хийхээр төлөвлөсөн эсвэл, өнгөрсөн сараас хойш төлөвлөгөөнд тань байгаа хамгийн их цаг авсан зүйл юу вэ? Амралтын өдрөөр түүнийг хийж дуусга. Амьдралынхаа жижиг зүйлүүдээс амжилт ололтынхоо мэдрэмжийг ол.
16
Адал явдалт зүйлст орооцолд.
Өөртөө хамгийн ойр байгаа номын дэлгүүр ороод, адал явдалт тууж, өгүүллэг худалдаж ав. Түүнийгээ шимтэн уншиж үйл явдлыг төсөөлөх нь таныг ганцаардлаас аварч чадна.