Машины худалдаачид биднээс юу нуудаг вэ?

Дэлхийн өнцөг булан бүрт автомашин худалдаалж, худалдаа арилжааны зах зээлд томоохон байр суурийг эзлэх болсон зартай наймаачид олон байдаг. Харин тэдгээр худалдаачид, машинаа борлуулахын тулд үйлчлүүлэгчдээс багагүй олон зүйлийг нуудаг болохыг АНУ-ын хэд хэдэн сайтууд онцолжээ. Тэгвэл хамтдаа тэдний биднээс нуудаг зүйлсийг сонирхоцгооё. Магадгүй та машин авахаар зэхэж байвал, энэхүү мэдээлэл танд хэрэг болж мэдэх шүү дээ... 

Машины худалдаачид биднээс юу нуудаг вэ?

1 Ашгаа бодох

Тэд үйлчлүүлэгчдийн эрх ашиг, сэтгэл ханамжийн баталгаанаас илүүтэйгээр зөвхөн өөрсдийн ашгийг хамгийн эхэнд тавих нь бий. Энэ нь ч аргагүй бөгөөд машины худалдаачдын амьдралаа залгуулж буй гол хүчин зүйл нь автомашины худалдаа шүү дээ. Тэдний зарим нь худалдан авалт хийхээр ирж буй хүнийг мөнгө болгон, хардгийг ч үгүйсгэхгүй юм. 

Ашгаа бодох

2 Худал үгэнд итгүүлэх

Тэд нэг төрлийн бизнес хийж байгаа учир аль болох өөрт ашигтай байдлаар наймаа хийхийг зорих нь ойлгомжтой. Тийм учраас зарах гэж байгаа машинаа ямар ч эвдрэл гэмтэлгүй, бага км явсан гэх мэтээр танд тайлбарлах нь бий. Гэвч бодит байдал дээр, тэд машины явсан км-ийг багасгаж тавих, эвдрэлийг хөнгөхөн аргалсан байж болно шүү дээ.

Худал үгэнд итгүүлэх

3 Заль мэхтэй

Яг үнэндээ тэдний борлуулж буй машинууд эвдрэл гэмтэлтэй байх бөгөөд цоо шинэ байх нь юу л бол... Магадгүй өнгөцхөн өө сэвийг нь далдалчихаад танд хамгийн сүүлийн үеийн загварын машин гэж хэлээд зогсож байхаас ч сийхгүй хүмүүс бол машины худалдаачид юм. Зарим тохиолдолд осол аваарт орсон автомашинуудыг шинэ эд ангиудаар сольж, борлуулах үеүүд ч цөөнгүй гэнэ шүү.

Заль мэхтэй

4 Мэргэшсэн худалдаачид

Хэрвээ автомашины худалдагч гэж мэргэжил байсан бол тэд ядах юмгүй улаан дипломтой төгсөх оюутнууд бөгөөд худалдаа арилжааны салбарт, тэр дундаа машин борлуулах тал дээр тэдний өмнө бичигдэх хэн нэгэн байхгүй гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Тэр ч үүднээсээ ямар ч машиныг хараад он, хүчин чадал, моторын багтаамж зэргийг шууд хэлдэг аж. Хааяа машинаа зарах бодолтой байгаа ч, худалдан авагч олж чадахгүй байгаа хүмүүс хүртэл тэдэнд хандах нь бий.

Мэргэшсэн худалдаачид

5 Лизингийн асуудал төвөггүй шийдэгчид

Орчин цагт бэлэн мөнгөөр худалдан авалт хийх нь өдрийн од мэт цөөрсөн. Энэ нь магадгүй ард иргэдийн амьдрал, мөнгөний бололцоо, санхүүгийн хямралтай холбоотой байж болох юм. Тиймээс хүмүүс ямар нэгэн худалдан авалт хийхдээ мөнгөө нэг дор өгөлгүй тодорхой хувийг эхэлж өгөөд, үлдсэнийг нь сар бүр бага багаар төлдөг байна. Тэгвэл машин худалдаж авахад ч гэсэн, энэ аргаар мөнгөө төлж болох бөгөөд автомашины худалдаачид, зээлийн асуудлыг нь аль хэдийн шийдвэрлэчихсэн байдаг. Тэдэнд хамтарч ажилладаг банк, санхүүгийн байгууллагууд байх бөгөөд хоорондоо гэрээ байгуулж, цаг алдалгүй үйлчлүүлэгчдийн зээл авах асуудлыг нь шийдвэрлэдэг ажээ.

Лизингийн асуудал төвөггүй шийдэгчид

6 Толгой сайтай

Борлуулж байгаа машинуудаа түргэн борлуулахын тулд тэд олон аргуудыг хэрэглэх бөгөөд эдгээрээс нэн түрүүнд дурдагдах ёстой нь  үнийн дүнгийн таатай нөхцлүүдийг санал болгох явдал юм. Энэхүү машиныг худалдаж авснаар танд манайхтай хамтарч ажилладаг тийм байгууллагын, тийм урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломжийг олгоно гэдэг ч юм уу, эсвэл мөнгөө ингэж төлвөл эдгээр тооны хувийг хөнгөвчилж, илүү хямдаар худалдаж авах боломжтой гэх зэргээр олон боломжуудыг санал болгодог байна. Өнгөцхөн харвал энэ нь худалдан авагчдад ашигтай мэт боловч, цаагуураа худалдаачинд ашигтай байдаг ажээ. Учир нь тэднийг бизнесийг өргөн цар хүрээнд сэтгэж чаддаг хүмүүс гэдгийг мартаж болохгүй юм.

Толгой сайтай

7 Ялгаварлагчид

Машины худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн хувьд ихэнх тохиолдолд үйлчлүүлэгчдийнхээ гадаад төрх, өмссөн хувцсанд нь тохируулан харилцах явдал байдаг байна. Үүнээс үүдэж, тухайн хүний худалдан авалт хийх чадварыг дүгнэж, түүнд нь тохируулан машины талаарх мэдээллийг өгдөг ажээ. Муухан хувцасласан хүнд төдийлөн их цаг гаргаж, тухайн машины тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсдэггүй байна.

Ялгаварлагчид

8 Чадварлаг яригчид

Машины худалдаачид шиг ярих чадвар нь өндөр хөгжсөн хүмүүс дэлхий ертөнц дээр тун ховор гэж хэлж болох бөгөөд хэрвээ та түүний зарах гэж байгаа машиныг сонирхсон л бол өөрийгөө эцэс төгсгөл нь үл мэдэгдэх үлгэрийн далайд живлээ хэмээн бодох хэрэгтэй. Учир нь тэд наймаагаа амжилттай болгохын тулд сонирхож буй машиныг тань тэнгэрт тултал магтаж, бусдыг нь газарт ортол муулдаг. Зарим тохиолдолд хүмүүс үүнд нь итгэж, буруу сонголт хийх нь олонтаа.

Чадварлаг яригчид

9 Харьцуулалт хийх

Тэдний автомашинаа борлуулахын тулд ашигладаг түгээмэл арга бол таны унаж буй автомашиныг харж, элдэв янзын оношилгоо хийх бөгөөд удахгүй эвдрэх гэж байгаа болон тийм эд анги нь тэгж доголдсон байна гэх мэтээр зайлшгүй худалдан авалт хийхэд хүргэдэг байна. Энэ тохиолдолд машины мэдлэг муутай үйлчлүүлэгчид тэдний үгэнд итгэж, худалдан авалт хийх нь элбэг байдаг ажээ.

Харьцуулалт хийх

10 Худал хэлэх

Машины талаар мэдээлэл өгөхдөө бүгдийг нь үнэн хэлдэг худалдаачин гэж байхгүй л болов уу. Зарим зүйл дээр бага зэрэг хачирлаж байж, тэдний наймаа урагштай байх бөгөөд энэ нь арилжаа, наймаа эрхэлж байгаа хүмүүсийн хувьд зайлшгүй эзэмшсэн чадвар гэж зарим хүмүүс үзэх нь бий. Гэмгүй худал ярих, гэмтэй худал ярихаас шалтгаалж, түүнээс гарах үр дагавар харилцан адилгүй байдаг аж. Зарим үед хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа үгүй болж, үйлчлүүлэгчдээ хүртэл алдах эрсдэлтэй байдаг байна.

Худал хэлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()