1
Хадаасыг илүү амар хялбар хананд тогтоохын тулд тосонд сайтар дүрснийхээ дараа алхаар цохиорой.
2
Замаскыг илүү нягт болгохын тулд сүү хийж шингэрүүлэх хэрэгтэй.
3
Ханын цаасыг наасны дараа агаар орж, зарим хэсгээрээ сайн наалдаагүй байвал сойтгоор сайтар зүлгэх хэрэгтэй.
4
Ор дэвсгэрийн даавуугаа дэрний уутанд хийж тавих нь цэвэрхэн харагдуулдаг байна.
5
Агааржуулалтын хоолойг угаалгын өрөөндөө тавьсанаар чийгшлийн хэмжээг бууруулдаг.
6
Ямар нэгэн зүйл будах гэж байгаа бол будгийн савыг дараах байдалтай болгож, амсар дээр нь багсныхаа үзүүр хэсгийг дээш харуулан тавиарай. Ингэснээр танд илүү амар байх болно.
7
Ямар ч өө сэвгүй гялалзсан тольтой болохыг хүсч л байгаа биздээ? Тэгвэл бага хэмжээний архийг толиндоо асгаж, даавуун алчуураар арчаарай.
8
Нойтон салфеткаар тавилгануудынхаа тоосыг авах нь хамгийн тохиромжтой байдаг аж.
9
Угаалгын өрөөн дэх ваннийн хавтанг цагаан цуу хольсон усаар цэвэрлээрэй.
10
Угаалгын өрөөний хавтан дээр хлорид түрхэж, сойтгоор сайтар зүлгээрэй. 10 гаруй минутын дараа гялалзах болно.
11
Цонхоо цэвэрлэхдээ саван бүү ашиглаарай. Энэ нь цонхон дээр арилахааргүй сэв суулгадаг.
12
Дэрсээр сав хийх нь бат бөх байх бөгөөд удаан хугацаанд ашиглах боломжтой байдаг байна.
13
Орой хивсэн дээрээ давс асгаж, өглөө нь алчуураар цэвэрхэн арчаарай. Үр дүнд нь танай гэрийн хивс цоо шинэ мэт болох болно.
14
Шалны хулдаасыг халуун усаар угаавал хир толбо нь арилдаг аж.
15
Харин модон шалны хир толбыг арилгахдаа хүйтэн усанд глицерин хийж, алчуураар сайтар арчаарай.
16
Угаалгын машиныг цэвэрлэхдээ хүчил хийж, 80 градус дээр тавьж, ажиллуулаарай. Харин энэ үед ямар ч хувцас хийгээгүй байх хэрэгтэй шүү.
17
Хувцасны түлэгдсэн хэсгийг хэвийн болгохын тулд хувцсан дээрээ цаас тавьж, дээрээс нь давс асгах хэрэгтэй. Харин үүний дараа индүүдээрэй.
18
Гар хүрэхгүй газрын тоосыг арчихдаа шалны мод юм уу эсвэл урт ямар нэгэн зүйлийн үзүүр дээр алчуураа тавьж арчаарай.
19
Буйдан цэвэрлэхдээ шүршигчний сав руу архи хийж, цацсаныхаа дараа сойзоор сайтар үрнэ үү.
20
Угаалгын өрөөний толийг цэвэрлэхдээ устай стакан руу хоолны халбагаар нэг удаа желатин хийж, түүнийгээ толь руугаа цацаж, сайтар арчих хэрэгтэй аж.
21
Ваннийн хөшгийг цэвэрлэхдээ хлоридоор арчих нь үр дүнтэй аргуудын нэг юм.
22
Хагарсан шилийг баримлын шавраар тогтоож болдог.
23
Уран зургийн тоосыг арчихдаа цагаан талхаар арчиж, аваарай. Хайртай зургийг тань бохирдуулалгүй цэмцгэр болгох болно.
24
Хуурай цэвэрлэгээ хийх нь тавилга болон модон шалан дээрх өлөн тоосыг авахад илүү амар хялбар байдаг байна.
25
Хоолны хутга болон сэрээ, халбагаа өнгө оруулахын тулд төмсний гаднах хальсаар зүлгэх хэрэгтэй.
26
Багахан хэмжээний аммиак ашиглан аяга тавгаа угаавал илүү өнгө ордог аж.
27
Болор болон шаазин, шилэн аяга, хундага зэргийг хэзээ ч халуун усанд угааж болдоггүй бөгөөд ингэснээр хагарах, цуурах сөрөг нөлөөтэй байдаг байна.
28
Харин шилэн аяга, тавгыг угааж байхдаа бага зэрэг цагаан цуу болон давсанд хольж, угаавал илүү өнгө ордог аж.
29
Паалан эдлэл дээрх зураасыг ямар ч төрлийн цэвэрлэгчээр халуун усанд сайтар угаагаарай.
30
Ямар нэгэн байдлаар тогоо шанагны тань ёроол түлэгдсэн бол бага зэрэг сод хийж тавиарай. Хэсэг хугацаа өнгөрсний дараа буцалгах хэрэгтэй.
31
Элгэн гутлыг өнгөлөхдөө, бага зэрэг халуун сэнсээр үлээлгэсний дараа сойзоор үрэх хэрэгтэй. Гутал танв хормын дотор л өнгө орохыг харна.
32
Түлэгдэж, харласан хайруулын тавгийг 1/2 амны халбага хүнсний сода, цагаан цууны тусламжтай өнгөлж болдог. Зурагт үзүүлсэн шиг цагаан цууг хийж хэсэг байлгасны дараа хүнсний сода-гаар үрэх хэрэгтэй.
33
Махны модонд шингэсэн эвгүй үнэр, толбыг арилгахын тулд, зүссэн лимон, давс байхад хангалттай.