1
Жигнэсэн талх
2006 оноос эхлэн Япон улсад жигнэсэн талхыг автомат машинаас худалдах болжээ. Энэ нь үйлчлүүлэгч, ард иргэдэд хялбар байх бөгөөд цаг завыг нь хэмнэх аж. Тэд хүссэн төрлийн жигнэсэн талхаа автомат машинаас сонгож авах юм. Харин эдгээр талх нь 6 сарын хадгалах хугацаатай тул шинэхэн талх автомат машинаас олж авна гэдэг зүүд зэрэглээтэй адил төдийгүй хадгалах хугацааг уртасгахын тулд элдэв химийн бодис ашиглах тул тогтмол хэрэглэх нь аюултай байж мэднэ.
2
Машин
Та машиныг автомат машинаас авна гээд боддоо. Төсөөлөхөд ч бэрх байгаа биз. Үйлчлүүлэгч өөрийн сонгосон, харахыг хүсч байгаа машиныг үзэхийн тулд автомат машинд мөнгө хийх шаардлагатай бөгөөд үүний дараа шилэн цонх нээгдэж, машиныг үзэж сонирхох боломж нээгддэг юм.
3
Шинэхэн салатны навч
Та цоо шинэхэн салатны навчыг автомат машинаас худалдан авч болно. Өдөр бүр шинээр ургах салатны навч нь амт чанар, өнгө үзэмж сайтай байх аж. Тэд автомат машиныг шинэхэн салатны навч ургуулахаар бордож, усалдаг төхөөрөмж суурилуулж өгсөн байдаг. Энэ нь үр дүнгээ өгч хүн бүхэн л автомат машинаас ногоогоо авдаг байна.
4
Шар айраг
Япон улсын хуулинд 20 нас хүрээгүй хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог. Харин гадуур байрлах шар айрагны машинаас хүссэн хүн бүр л худалдаад авчих боломжтой тул насанд хүрээгүй хүүхдүүд ч мөн архидан согтуурч мэднэ. Гэвч тэд энэхүү асуудлыг бодолцож үзэн, ID сканнер суурилуулж өгсөн бөгөөд үүнд хүмүүс өөрсдийгөө шалгуулж, шар айраг худалдан авах эрхээ баталгаажуулдаг юм.
5
Зайрмаг
Зайрмагны автомат машин нь Япон улсад маш түгээмэл байдаг аж. Учир нь зуны улиралд тус улсад маш халуун байх тул хаа саагүй байрлах зайрмагны машин нь аврагч болдог. Тэнд төрөл бүрийн зайрмаг байх бөгөөд автомат машин нь дотроо хөлдөөгчтэй тул ямар ч асуудалгүй юм. Сардаа нэг удаа зайрмагнуудыг шинэчилж байршуулдаг төдийгүй үнэ нь 1 доллар байдаг аж.
6
Эрдэнэшишийн шөл
Лаазалсан эрдэнэшишийн шөл нь гудамжаар алхлах хүмүүсийн тэргүүн сонголт болдог. Тус улсын ард иргэж эрдэнэшишийн шөлөнд тун ч дуртай бөгөөд өдөр тутамдаа автомат машинаас авч хэрэглэдэг байна.
7
Өндөг
Автомат машинаас худалдаалагдах өндөгнүүд нь өдөр бүр шинэчлэгдэж байдаг тул хамгийн шинэхэн, шим тэжээл сайтай байдаг. Өндөг нь тус улсын иргэдийн өдөр тутмын хэрэглээ тул эрэлт өндөртэй. Фермээс өндөгнүүдийг авчирч, өдөр бүхэн шинэчлэх бөгөөд эдгээр машинууд нь хотын төвөөс зайдуу байрлах аж.
8
Гадил
Өнөөдрөөс хэдэн жилийн өмнө "Dole" гадилыг Япон улсад автомат машинаас худалдах болсон юм. Мэдээж тухайн үед энэ нь олны гайхшралыг төрүүлж байжээ. Харин өдгөө тус автомат машин амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй өдөр бүр гадил нь шинэчлэгддэг тул шинэхэн, амттай байдлыг үйлчлүүлэгчдэд санал болгодог билээ.
9
Түргэн хоол
Тус улсын ард иргэд ресторан, түргэн хоолны газрыг зорихоос илүүтэй автоман машинаас хоол авч иддэг байна. Тэнд хоол хүнс нь хөлдүү байх бөгөөд мөнгөө төлөөд сонгомогц тэр дор нь халааж, үйлчлүүлэгчийн гарт хүргэдэг аж. Хүмүүс автомат машинаас тахиа, загасны мах, хот дог, бургер зэргийг сонгож авах боломжтой.
10
Дотоож
Тэдний бас нэгэн бүтээл болох дотоожны автомат машин нь дэлхий даяар шуугиан тарьж, олны нүдийг орой дээр нь гаргаж байсан билээ. Энэ нь эмэгтэй хүний дотуур өмдийг яг ундаа зарж буй мэтээр зардаг бөгөөд нийтдээ 3.8 сая ширхэг автомат машин байдаг аж. Бусад улс орнууд ч үүнээс нь санаачлан автомат машин үйлдвэрлэх болсон аж.
11
Цэцэг
Баярын өдрийг мартаж, хайртай бүсгүйдээ цэцгийн баглаа авах ёстойгоо гэнэт санавал яах вэ? Дэлгүүр хайж хамаг цагаа барахын оронд хажууханд байрлах цэцгийн автомат машин авах боломж Япон улсад байна шүү. Чамин баглаагаар боож чимэглэсэн шинэхэн цэцэгс эзнээ хүлээж байдаг аж.
12
Ариун цэврийн цаас
Магадгүй та "энэ ямар хэрэгтэй юм" гэж бодож болно. Харин ариун цэврийн өрөө орох гэж яарч яваа хүнд энэ нь хамгийн их хэрэг болдог аж. Мэдээж үүний борлуулалт харьцангуй бага боловч үйл ажиллагаагаа явуулсаар байна. Энэхүү автомат машиныг ихэвчлэн гадны жуулчид ашигладаг.
13
Баттерей
Технологийн дэвшил нь өдөр ирэх тусам шинэ түвшинд очиж, бүх зүйлс автомат болж хувирч байна. Үүнийг даган баттерей нь хэрэглээнээс гарч байгаа тул энэхүү автомат машин нь үеээ өнгөрөөж, хэрэггүй эд болон хувирч байгаа аж. Гэсэн хэдий ч гудамжинд байрлах цөөхөн хэдэн автомат машинууд нь өнөө хэр нь ажилласаар байх нь гайхшрал төрүүлнэ.
14
Шүхэр
Та гэртээ шүхрээ мартаад гараад ирчихсэн байтал гэнэт тэнгэрээс бороо асгаравал яах вэ? Чухам үүнээс үүдэн шүхрийн автомат машиныг бүтээжээ. Яарч сандарсан үедээ автомат машинаас шүхэр авч, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж. Япон улс нь бороо хур ихтэй тул энэхүү автомат машин нь эрэлт өндөртэй юм.
15
Зангиа
Бизнесмэн залуус ажлынхаа дундуур шинэ зангиа авах шаардлага гарах, гэрээсээ гарахдаа зангиагаа мартсан тохиолдолд ердөө л автомат машиныг зориход хангалттай байдаг аж. Энэ нь тэдний цаг завыг хэмнэж өгөх тул хүмүүсийн таашаалд ихээр нийцдэг байна.
16
Бүсгүйчүүд
Япон улсад жил бүр нэгэн өвөрмөц арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг аж. Энэхүү баяраар хагас нүцгэн бүсгүйчүүдийг автомат машинд байршуулан үйлчилдэг бөгөөд хүмүүс үүнд мөнгө хийж, бүсгүйг гаргаж ирэн зургаа татуулж, өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлэх юм. Харин тэд олсон ашгаа буяны байгууллагад хандивлан, сайн үйлсийн аян зохион байгуулдаг юм.